Таван жилийн өмнөөс баригдаж эхэлсэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр баригдаж дуусчээ.
Барилгыг 2013 онд ашиглалтад өгөх ёстой байтал барилга гүйцэтгэгч талаас хугацаа алдсанаар ийнхүү өчигдөр ашиглалтад орсон байна.
Барилгын явцтай өнгөрсөн арваннэгдүгээр сард Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан танилцахдаа барилга гүйцэтгэгч талыг ажлаа шавдуулж, ашиглалтад хурдан өгөхийг сануулж байсан юм.
Цэргийн нэгдсэн эмнэлгийн цогцолбор барилга нь А, Б, В гэсэн блокоос бүрдэх бөгөөд А блокод хэвтэн эмчлүүлэгчид, Б блокод амбулатори, В блокод усан эмчилгээ, спорт заал байхаар төлөвлөн барьжээ.

БХХСАХНЭ-ийн дарга, хурандаа Б.Элбэгжаргал "Шинэ эмнэлэг маань шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байгаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Австрийн Засгийн газрын яриа хэлэлцээрийн дүнд Австрийн талаас 17 тэрбум төгрөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, рентген аппаратуудыг хөнгөлттэй зээлээр авсан. Энэхүү тоног төхөөрөмжөө холбосон байгаа. Тоног төхөөрөмж дээр ажиллах алба хаагчдаа ч мэргэшүүлэн сургасан. Цаашдаа эмнэлгийнхээ дотоод тавилга, ор хэрэгслээ шинэчилсэний дараа шинэ байрандаа бүрэн нүүж орно. Одоогоор зарим тоног төхөөрөмжөө сууриулуулж, тохижиж эхэлж байна" гэсэн юм.
Тус эмнэлэг нь ирэх зургаан сард үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж.