gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалт болно

У.Бадамцэцэг
Эдийн засаг
2016-03-23
0
Twitter logo
 
Монголын геологи, хайгуулчид уулзан чуулах гэж байна.

Тэд геологи, эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого, судалгаа шинжилгээний талаар хэлэлцэх аж. Мөн 2010 оноос хойш зогсоод байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор төрийн болон хувийн хэвшлүүдийн өмнө тулгараад байгаа асуудлын талаар тусгайлсан хэлэлцүүлэг үүсгэхээр болжээ.

Геологич, хайгуулч, судлаачид өдөр тутам  байгалийн өвөрмөц тогтоц, сонин содон хүдэр, чулуулагтай ажилладагийн хувьд тэдгээр ховор сонин бүтэц, тогтоцтой эрдэс чулуулгийн арвин цуглуулгатай байдаг.

Чуулга уулзалтын хүрээнд “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” сэдэвт үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Хүдэр, ашигт малтмал”, “Эрдэнийн талст”, “Ховор, сонин цуглуулга” гэсэн төрлөөр шилдгүүдээ шалгарууна.  Монголын Эрдэс баялгийн музейн ховор сонин үзмэр болон цуглуулагчдын цуглуулгыг олон нийтэд толилуулах нь залуу үеийн геологичид болон сонирхогчдод танин мэдэхүйн ач холбогдолтой.

Жил бүр уламжлал болгон чуулга уулзалтад оролцсон шилдэг илтгэгчид болон эх орныхоо эрдэс баялгийн сан хөмрөгийг нээн илрүүлэх, арвижуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хамт олныг шалгаруулдаг.

“Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалт 2016 оны гуравдугаар сарын 24-25- нд “Корпорейт Конвеншн төв”-д болно. 

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран найм дахь удаагаа зохион байгуулж байна.

Дашрамд сонирхуулахад, “Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалтыг анх 2009 онд “Монголын үйлдвэрлэлийн геологичдийн холбоо” санаачлан зохион байгуулж байжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан