Боловсролын сайд П.Наранбаярыг тойрсон асуудал өрнөөд буй. Тодруулбал элсэлтийн шалгалтын зохион байгуулалт хангалтгүй байсан гэх, зарим гишүүдийн зүгээс түүнийг огцруулах шаардлагыг ч хүргүүлээд байгаа билээ.
Тодруулбал сургуулийн менежментийн сайжруулах нэрээр сургууль бүрд 10 сая төгрөгийг олгох замаар 1,2 тэрбум төгрөгийг бүрдүүлж хамаарал бүхий төрийн бус байгууллага руугаа шилжүүлэн авсан хэмээн өчигдөр нэр бүхий гишүүд мэдээлсэн билээ.
П.Наранбаяр сайд энэ талаар "Тухайн үеийн сайд 2022 оныг сургуулиудын менежерүүдийг сайжруулах жил болгон зарлаад тууштай хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг. Энэхүү үеэс хойш Боловсролын ерөнхий газарт тушаалыг нь гаргаж, мөнгийг нь шилжүүлж, уг ажлыг үргэлжлүүлж хийсэн. Өмнө нь 80 сургууль байсныг 120 болгосны ихэнх нь орон нутгийнх юм. Нийт 300 гаруй сургууль хүсэлт гаргасан. Үр дүн гарсан, сургуулиудын сэтгэл ханамж өндөр байгаа. Сургуулиуд сайжрах хэрэгтэй. Сургалтын чанар, хүүхдийн болоод эцэг эхийн сэтгэл ханамж өсөх ёстой. Намайг огцруулах эсэх асуудалд шалгадаг байгууллага нь шалгая гэвэл би бүрэн шалгуулна, мэргэжлийн дүгнэлтээ гаргаг. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй" гэсэн юм.
Тэгвэл энэ талаар түүний өмнөх сайд буюу Боловсролын сайд асан Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Өнөөдөр боловсролын сайд П.Наранбаярын хийсэн “Өмнөх сайдын үед хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж 120 сургуульд санхүүжилт шилжүүлсэн нь үнэн” гэдэг гөлөг төөрүүлсэн мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье.
Миний эхлүүлсэн боловсролын 6 шинэчлэлийг нураачихгүй аваад явчих байх, нэг кабинетийн сайд юм даа гэж аль болох дэмжиж, харж, хүлээж явлаа. Даанч дотроо хүлээж, хүсэж байсан итгэл талаар болж байна.
Төрийн мөнгийг хамаарал бүхий ТББ-руу шилжүүлэх тушаал гаргаж шилжүүлчхээд түүнийгээ өмнөх сайдын хийсэн төслийг үргэлжлүүлж байна гэж яаж нүүр улайхгүй хэлж чадаж байна вэ?
2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил" болгон зарласан. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын өмчилж, П.Наранбаярын менежмент хийдэг “Шинэ Монгол” сургуулиар менежмент хийлгэх тухай нэг ч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшлийн ТББ руу нэг ч төгрөгийг шилжиж байгаагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье.
Эрүүл ухаантай сайд хүн төрийн мөнгийг хамаарал бүхий ТББ-руу шилжүүлэх тушаал гаргаж шилжүүлчхээд түүнийгээ өмнөх сайдын хийсэн төслийг үргэлжлүүлж байна гэж яаж нүүр улайхгүй хэлж чадаж байна вэ? Цаашид П.Наранбаярын боловсролын 6 шинэчлэлийг хэрхэн нурааж байгаа талаар УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд баримттай хэлэх болно.
Намайг ажиллаж байх сүүлийн жилүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой энэ жилийнх шиг гомдол, бодит пакт хэзээ ч гарч байгаагүй. БҮТ-ийн дарга Ганбат гэж мэргэжлийн залууг чөлөөлж, ХҮН намынхаа мэргэжлийн бус төлөөллийг авчирч тавьсны гай нь олон зуун хүүхдүүдийн ирээдүй, урам зоригоор тоглосон үйл явдал болсон гэдгийг хатуу хэлье.
Улс төрөө хүүхдүүдээс хол хий, боловсролын салбараас бүр хол очиж хий. Хүүхдүүдийн ирээдүйд, боловсролын шинэчлэлд ХҮН-ийрхүү бүү ханд гэж ХҮН-ий удирдлагуудад болон П.Наранбаярт хандаж хатуу хэлье" гэжээ.