Хэрэглэгчийн санхүүгийн гэнэтийн хэрэгцээг технологийн тусламжтайгаар түргэн шуурхай, хүртээмжтэй шийдвэрлэх зорилгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ТУС ФИНТЕК ББСБ таван жилийн хугацаанд финтек салбарын эрчимтэй хөгжиж буй тоглогчдын нэг болжээ.
Өнөөдөр TUS аппликэйшнд 500 мянга орчим хэрэглэгч бүртгэлтэй бөгөөд үүнээс 140 мянга орчим хэрэглэгч TUS-ийн санхүүгийн үйлчилгээг идэвхтэй ашиглаж байна. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 1.8 их наяд төгрөгийн зээлийг 7,4 сая орчим удаагийн гүйлгээгээр хэрэглэгчдэд хүргэсэн байна.
Эдгээр үзүүлэлт нь технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ Монголчуудын өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болж, хэрэглэгч хаанаас ч гар утсаараа санхүүгийн хэрэгцээгээ шийдэх боломж бүрдсэнийг харуулж байна.

Санхүүгийн хэрэгцээг нэг дороос шийдэх ухаалаг платформ
TUS-ийн хөгжлийн дараагийн үе шат 2026 онд нэвтрүүлсэн аппликэйшний 2.0 хувилбараар үргэлжилсэн. Шинэ хувилбар нь хэрэглэгчийн туршлагыг илүү хялбарчилж, зээлийн бүтээгдэхүүнүүдээ нэг дороос удирдах боломжийг нэмэгдүүлсэн юм.
Хэрэглэгч зээлүүдээ нэгтгэн төлөх, хугацааг сунгах зэрэг үйлдлийг илүү хялбар хийхээс гадна “Одоо аваад, дараа төл” TUS Plus үйлчилгээг барьцаагүй зээлийн бүтээгдэхүүнтэйгээ зэрэг ашиглах боломжтой болсон. Мөн зээлийн дээд хэмжээг 7.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлж, 12 сарын хугацаатайгаар ашиглах,илүү уян хатан нөхцөлөөр сунгах боломжийг бүрдүүлжээ.
Ингэснээр TUS зөвхөн богино хугацааны зээл олгодог аппликэйшнээс хэрэглэгчийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг нэг дороос шийдэх дижитал санхүүгийн платформ болох чиглэлд хөгжиж байна.

Монголд төдийгүй дэлхийд ашиглах TUS Credit Card
2026 оны дөрөвдүгээр сард TUS бүтээгдэхүүнийхээ тоог нэмж, TUS Credit Card үйлчилгээг нэвтрүүлсэн. TUS карт нь хэрэглэгчдэд 5 сая төгрөг хүртэлх лимиттэйгээр өдөр тутмын худалдан авалт, төлбөр тооцоондоо ашиглах боломж олгож байгаа бөгөөд нэвтрүүлснээс хойш хэдхэн сарын дотор 16 мянган хэрэглэгч ашиглаж эхэлжээ.
TUS картыг Mastercard карт гаргах эрхтэй Bonum ХХК-тай хамтран нэвтрүүлсэн бөгөөд Apple Pay болон Google Pay-д холбон ашиглах боломжтой. Ингэснээр хэрэглэгч зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо картаар хийх боломжтой болж байна.
Энэ нь TUS-ийн бүтээгдэхүүний хөгжлийг зөвхөн зээл олголтоор хязгаарлахгүй, хэрэглэгчийн өдөр тутмын санхүүгийн хэрэглээг бүхэлд нь хамрах чиглэлд шилжиж буйн илрэл юм.

130 гаруй ажилтны ард байгаа залуу баг
TUS-ийн таван жилийн хурдацтай хөгжлийн ард технологи, санхүү, бизнес хөгжил, маркетинг, харилцагчийн үйлчилгээ, эрсдэлийн удирдлага зэрэг олон чиглэлээр нэг зорилгын төлөө ажиллаж буй 130 гаруй ажилтан бий.
Тус багийн онцлог нь туршлагатай мэргэжилтнүүдийн мэдлэг, залуу үеийн эрч хүчийг хослуулсанд оршино. Өнөөдөр TUS-ийн багт их, дээд сургуулийн 20 орчим оюутан ажилтан ажиллаж, мэргэжлийн бодит орчинд суралцан, шинэ санаа, эрч хүчээрээ компанийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Технологийн хурд, санхүүгийн салбарын туршлага, залуу үеийн шинэ санааг нэгтгэсэн энэхүү баг нь TUS-ийн тасралтгүй хөгжлийн чухал хөдөлгөгч хүч болж байна.
Финтекээс санхүүгийн экосистем рүү
2021 онд барьцаагүй зээлийн үйлчилгээнээс эхэлсэн TUS өнөөдөр Барьцаагүй зээл, TUS Plus, TUS Credit Card зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг платформоос хүргэдэг санхүүгийн технологийн компани болон өргөжжээ.
Компанийн хувьд энэ таван жилийн хамгийн том өөрчлөлт нь зөвхөн тоон өсөлт бус, хэрэглэгчдийн хэрэгцээ, хэрэглээний хэв маягийг дагаж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тасралтгүй хөгжүүлсэн явдал юм.
“Монгол хүн бүрт хэрэгтэй ухаалаг ТУСлагч байх” эрхэм зорилгын хүрээнд TUS дараагийн таван жилд зээлийн аппликэйшн гэсэн ойлголтоос давж, Монгол хүний өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг нэг дороос шийдэх дижитал санхүүгийн платформ болох зорилт тавин ажиллаж байна.
Эхний таван жил бол хэрэглэгчдэд хүрч, итгэл бий болгосон үе байсан бол дараагийн таван жил финтекээс санхүүгийн экосистем рүү шилжих үе байх болно. Харин энэ аялал TUS-ийг хаана хүргэхийг дараагийн таван жил харуулна.