Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэнтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн 6-р сард Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч, медаль авах боломж байсан ч бэртлийн улмаас харамсалтайгаар тэмцээнийг орхисон.
Л.Энхрийлэнгийн ахуй байдлын талаар жүдо бөхийн спортыг сонирхогч нэг иргэн цахим хуудаснаа бичсэн нь олны анхаарал татаж, хэвлэлүүд шүүрч аван мэдээлж байгаад намдав. Энэ талаар түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцсан юм.
-Гавьяат тамирчин Л.Энхрийлэн 77 настай эмээтэйгээ Долоон буудалд монгол гэрт амьдардаг гэсэн мэдээлэл цацагдлаа. Ийм хэмжээний амжилт үзүүлсэн, ид барилдаж яваа тамирчны хувьд орон байрны асуудал нь шийдэгдсэн байдаг болов уу гэж олон түмэн боддог байх аа. Цахимд цацагдсан уг мэдээлэл үнэн эсэхийг өөрөөс тань асууя?
-Энэ үнэн үнэн.
-2022 онд ДАШТ-д амжилт үзүүлээд ирэхэд тань нэг компани “Гурван өрөө байр бэлэглэнэ” гэж амласан юм билээ. Тэгэхээр амласан байраа өнөөг хүртэл өгөөгүй гэдэг нь бас үнэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Энэ мэдээлэл фэйсбүүкт цацагдсан байсан, би хэзээ хойно нь харсан. 2022 онд Ташкентын ДАШТ-д амжилт гаргаад ирэхэд “Вlue Dragon” компани гурван өрөө байраар шагнана гэж амласан. 2023 оны Доха-гийн ДАШТ-д би амжилтаа давтаж, дахин хүрэл медаль авахад надад “Aqua” маркийн авто машин бэлэглэсэн. Үүний дараа Парис-2024 олимпт ороход “Nike” брэндийн жүдо бөхийн өмсгөл, бүх төрлийн хувцсаар хангасанд маш их баярладаг.
Харин өнгөрсөн сард миний талаарх мэдээлэл гарсан байсан. Жүдо бөх сонирхож үздэг нэг хүн миний талаар спортынхны группт анх бичсэн юм билээ. Би сүүлд нь олж харсан.
-Бизнесийнхэн спортыг дэмжиж санхүүжүүлдэг болсон учир тамирчдыг, тэр дундаа олимп, ДАШТ-ий зэрэглэлийн тамирчдыг боломжийн амьдралтай гэж олон нийт боддог байх л даа. Байртай холбоотой мэдээлэл гарсны дараа “Blue dragon” компаниас тантай холбогдсон уу?
-7-р сарын 1-ний өдөр холбогдсон. Амласан байрны гүйцэтгэл 60 хувьтай яваа. Ашиглалтад ороход нь байр өгнө гэж хэлсэн. Мөн энэ талаар тус компаниас мэдэгдэл гаргасан байна лээ. Анх энэ мэдээллийг хараад би хэлээд бичүүлсэн юм шиг надад маш эвгүй санагдсан. Бэлтгэлээ хийгээд, тэмцээн уралдаандаа явж байсан би ямар ч мэдээлэл өгөөгүй юм шүү.
“Арагшаа санаа зовохгүй бэлтгэлээ л сайн хий. Эмээгийнхээ байгаа дээр сайн барилдаарай” гэдэг. Чадал тэнхээ нь нүдэн дээр муудаж байхад яаж санаа зовохгүй байх билээ дээ.
-Яах вэ, спортод дуртай нэг хүн л энэ асуудал нь шийдэгдээсэй гэж хүсэж цахимдаа бичиж л дээ. Амласан байраа өгөөгүй байгаа нь үнэн юм байна шүү дээ.
-Барилгын ажил үргэлжилж байна. 2022 оноос хойш хүлээж байгаа нь бол үнэн л дээ.
-Улсаа төлөөлөөд олимпын болон тив, дэлхийн тэмцээнд барилдаж байгаа тамирчны хувьд бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд маш их явдаг байх. Эмээгээ орхиод явахад арагшаа санаад зовдог уу?
-Олимп дөхөөд ирэхэд 2023 оноос 2024 оны олимпын наадам өнгөртөл маш шахуу бэлтгэлтэй, гэртээ бараг байгаагүй. Тэмцээн уралдаан гээд явахад эмээ ганцаараа л үлдэнэ. Би санаа зовлоо гээд утсаар ярихаас хэтрэхгүй. Эмээгийн нас өндөр болж байгаа болохоор өвлийн хүйтэнд нүүрс, түлээгээ зөөх, галаа түлэх зэрэг нь улам хэцүү болж байна. Тэр хэрээр байранд орох хүсэл минь улам их болж байна. Өвөл гарч, орохдоо халтирч унаж, хөл гараа хугалах вий гэж маш их санаа зовдог. Зун бол арай гайгүй.
-Гэр хороололд өвлийн хүйтэн халтиргаа гулгаатай нөхцөлд өндөр настай хүн ус, түлээгээ дөхүүлэхэд амаргүй шүү дээ?
-Тийм ээ. Би эмээ, өвөөтэйгээ өссөн. Өвөө минь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат хүн байсан, 2006 онд бурхан болж эмээтэйгээ үлдсэн. Би энэ газартаа төрж, өсөөд, амьдарч байна даа.
-Эмээгийнх нь биеийн байдал гайгүй юү?
-Дажгүй ээ. Намайг санаа зовчихно гээд ханиад хүрсэн, хөл гар өвдсөнөө огт хэлэхгүй нуудаг. “Арагшаа санаа зовохгүй бэлтгэлээ л сайн хий. Эмээгийнхээ байгаа дээр сайн барилдаарай” гэдэг. Чадал тэнхээ нь нүдэн дээр муудаж байхад яаж санаа зовохгүй байх билээ дээ.
ДАШТ-ий анхны медалиа эмээгийнхээ төрсөн өдрөөр авч байлаа. Тэмцээн уралдаан гээд явж явж ирэхэд сайхан хоол хийгээд хүлээж байдаг. Гэмтэл бэртэл аваад ирэхэд юу ч ярихгүй, намайг унт амар гээд зурагтаа ч асаахгүй, эсвэл дууг нь суллачихна. Жин хасаж байх үед миний хажууд юм идэхгүй, бараг л надтай хамт жин хасдаг. Миний л ая тухыг харж, чадах бүхнээрээ намайг дэмждэг хүн дээ, эмээ минь.
-Хамгийн сүүлд өнгөрсөн 6-р сард болсон Будапештийн ДАШТ-ээс Энхрийлэнд медаль авах боломж байна гэж тайлбарлагч хэлж байсан ч гэмтэл авч, харамсалтайгаар тэмцээнийг орхисон. Энэ тэмцээний талаар яриач. Яг юу болсон бэ?
-Би өмнөх олимпын циклүүдэд би 57 кг-ийн жинд барилдаж байгаад, энэ оноос жин ахиж 63 кг-д барилдаж эхэлсэн. Шинэ жиндээ ДАШТ-ээс өмнө ААШТ-ээс мөнгө, Астанагийн Их дуулгаас хүрэл медаль аваад, дараа нь Будапешт руу явсан. Медаль авах бүрэн боломж байсан.
6-р сарын 16-ны өдрийн тэр барилдаанд би юүко үнэлгээтэй явж байгаад өөрийнхөө анхааралгүй алдаанаас болж, цагийн сүүлийн минутад өчих мэхэнд орж Канадын тамирчин Катрин Пинардад ялагдсан.
Өчих мэхэнд орж гар маш их өвдөж байсан ч би үнэлгээтэй байсан учир шууд бууж өгмөөргүй байсан. Гүрийсээр байгаад сүүлдээ яс хугарч байгаа нь мэдэгдээд, бүр аймаар хугарахаас өмнө нь өгье гэж бодсон, тэр өвдөлтийг үгээр хэлэх аргагүй л дээ. Гараа хөдөлдөж ч чадахгүй, өөрөө хувцсаа өмсөж чадахгүй болтлоо гэмтсэнщ. Гэвч дэвжээнээс буугаад гар өвдсөндөө биш, ялах боломжоо алдсандаа харамсаж уйлсан.
Гар тэвчихийн аргагүй өвдөж байсан ч хэрэв энэ тэмцээнд амжилт гаргавал өөрөө байранд орж чадна, амьдралаа босгоно гэсэн эцсийн зорилго руугаа л зүтгэсэн.
-Энхрийлэн барилдааныг орхиж, шууд эмнэлэг рүү хүргэгдлээ гэсэн мэдээллийг өгч байсан?
-Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ дүрмийн дагуу тэмцээний үеэр тамирчид гэмтэж, бэртвэл тэмцээн зохион байгуулсан улс нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, тамирчид даатгалтай байдаг. Компьютер томографийн оношилгоогоор зүүн тохойн гадна талын хэсэг хугарсан гэж гарсан. Шууд эмчилгээ эхлээд, гараа сойлгосон.
Миний хувьд тэвчихийн аргагүй өвдөж байсан ч хэрэв энэ тэмцээнд амжилт гаргавал өөрөө байранд орж чадна, амьдралаа босгоно гэсэн эцсийн зорилго руугаа л зүтгэсэн. Зүүн гараа өчүүлээд, баруун гараараа цохих гэсэн ч гар явахгүй гол зураад байсан. Бууж өгнө гэдэгтэй эцсийн мөч хүртэл эвлэрч чадахгүй байсан.
Хэрэв гар зүгээр байсан бол хүрэл медалийн төлөө торгуулийн барилдаан хийх боломж байсан. Гараа гэмтээснээс болж, боломжоо алдсан. Финалдах боломж байсан, хүрэл медаль авах ч боломж байсан. Маш харамсалтай барилдаан болсон л доо.
-Одоо бэртэл нь эдгэрч байна уу, ямархуу байна?
-Дээрдэж л байна. Монголдоо ирээд Спортын анагаах ухааны төвд спортын гэмтлийн эмч нарынхаа хяналтад эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Яаж хурдан сэргэх вэ гэдэгт л анхаарч байна даа. Гар гэмтэлтэй ч өнгөрсөн хугацаанд хөлний бэлтгэлээ тогтмол хийсээр байна.
-Нэгдүгээрт, мэдээж эрүүл мэнд. Эдгэрсний дараах анхны тэмцээн юу байх бол?
-Жүдо бөхийн олон улсын календариас харахад Чиндао-гийн гран при, ирэх 12-р сард Японд Токиогийн Их дуулга болохоор байна. Энэ тэмцээнүүдэд оролцмоор л байна. Гэхдээ Монголын жүдо бөхийн холбооноос тамирчдад тодорхой мэдэгдсэн зүйл одоогоор байхгүй. Сая Улаанбаатарын их дуулга боллоо, манайхан сайхан барилдлаа. Манай жинд Япон, Франц, Хорватын ид барилдаж буй тамирчид ирсэн. Би шинэ жинд ороод удаагүй учир надад барилдаж үзээгүй хүн олон бий. Би есдүгээр сар гэхэд эдгэрчих болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Спортын улам өндөр амжилт хүсье.