Европын холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ.
Тэрбээр Монголд хоёр дахь удаа айлчилж байгаа бөгөөд энэ удаад Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад бэлтгэж буй ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгөх зорилгоор ирсэн байна.
Хэвлэлийн хурлын үеэр тэрээр “АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулна гэдэг том сорилт. Дэлхийн нийт хүн амын 60 хувь, дэлхийн ДНБ-ий 60 хувь, дэлхийн худалдааны 60 хувийг эзэлж буй Европ, Азын орнуудын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Миний бие АСЕМ-ын бэлтгэл ажлын алба болон бусад албаны хүмүүстэй уулзан, бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Бэлтгэл ажил төлөвлөсөн ёсоор амжилттай явагдаж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” гэв.
Түүнчлэн ноён Мэттисэн уулзалтыг зохион байгуулах асуудлаар тууштай дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Айлчлалын хүрээнд тэрээр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, УИХ-ын нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нартай тус тус уулзжээ.
Ноён Майкл Мэттисэнийг дагалдан яваа зарим төлөөлөгчид Улаанбаатар хотод үлдэж, дээд түвшний уулзалт дуусах хүртэл АСЕМ-ын бэлтгэл ажлын албатай хамтран ажиллах аж.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир