Зураач, дизайнер Б.Дөлгөөн "Бүрхүүл" бие даасан үзэсгэлэнгийнхээ нээлтийг 976 Art Gallery-д хийлээ.
"Хүн хувцас өмссөн үедээ нэг талаар түүнээс хамаарч, нөгөө талаар ямар нэг мэдрэмж, мэдээллийн дамжуулагч болдог. Харин хэн ч өмсөөгүй байхад хувцас энэ бүхнийг илэрхийлж чадах болов уу…" хэмээн тэрээр бичжээ.
-Энэ үзэсгэлэн өмнө гаргаж байсан бүтээлүүдээс тань юугаараа онцлог вэ. “Бүрхүүл” гэж нэрлэсний учир?
-Би өмнөх үзэсгэлэнгүүдээрээ уран зургийг хувцастай хамт гаргаж байсан. “Бүрхүүл” бол дан хувцсаар гаргасан анхны үзэсгэлэн юм. Энэ удаагийн үзэсгэлэнгээ инсталляциар хийлээ. Хувцсыг хүн болгон хэрэглэдэг, маш их ач холбогдол өгдөг хэдий ч хүнийг тодотгох ёстой туслах зүйл гэдгийг илэрхийлэхийг хүссэн. Иймд нэвт харагддаг торон материал сонгосон юм. Аливаа зүйлийн гадна талыг бүрхдэг, далдлах зүйл гэдэг утгаар нь “Бүрхүүл” гэж нэрлэлээ.
-Хувцсыг үзэсгэлэнд тавьж байгаа нь сонирхолтой санагдлаа. Цаашид хувцсаараа дагнан загварын шоу хийх төлөвлөгөө бий юу?
-Би хувцасны дизайнер, зураач мэргэжилтэй. Бүтээл талаасаа энэ ялгаатай л даа. Хэрвээ загварын шоу хийвэл энэ бүгдийг цогцоор нь үзүүлэх боломжгүй. Бодсон юм байгаа ч ойрын үед загварын шоу хийе гэж төлөвлөсөн зүйл алга байна.
Уран бүтээлч Б.Дөлгөөн нь
- Монгол-Солонгосын Гранд Арт 5 залуу уран бүтээлчдийн наадмын тэргүүн шагналт,
- Японы хувцас загварын 47 дахь олон улсын уралдаан,
- Hempel Fashion Award Beijing уралдааны финалист,
- VISION 2010 Хувцас загварын шоуны Шилдэг дизайнерын шагнал хүртэж байсан бөгөөд Хятад, Япон, Солонгос, Хонг Конг, АНУ, Герман, Франц, Непал, Белги улсуудад болсон үзэсгэлэн, уралдаанд дүрслэх урлаг, хувцас загварын бүтээлүүдээрээ амжилттай оролцож байжээ.
"Бүрхүүл" үзэсгэлэнг гуравдугаар сарын 4-ний өдөр хүртэл үзэх боломжтой юм байна.