АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын албаны дэд дарга Б.Баясгалан Гадаад Хэргийн Яамны "Мэдээллийн цаг" уулзалтад оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АСЕМ-ын зочдод үйлчлэх автомашины асуудал бүрэн шидэгдсэн үү. Зуун автобус оруулж ирнэ гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр 350 гаруй унаа хэрэглэнэ гэсэн урьдчилсан судалгаа байна. Манайд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн дистрибютер, диллерийн газруудтай хамтарч ажиллахаар гэрээ хийж байна. Эдгээр газар 250 машин оруулж ирнэ. Тус 250 машиныг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар оруулан батлуулсан. Төрөөс зардал, мөнгө төгрөг гарахгүй. Эдгээр машиныг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр үнэ төлбөргүй хэрэглээд, буцааж өгөх гэрээ байгуулж байна. Зуун автобусны тухайд гэвэл БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр ашиглах 300 гаруй том автобус оруулан ирж, хот хооронд болон улс хооронд ашиглах төсөл боловсруулж байна. Эхний ээлжинд 50 автобусыг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө нийлүүлэх хүсэлтийг бид Солонгосын талд тавьсан. Өмнөд Солонгосын тал нааштайгаар хүлээн авсан бөгөөд АСЕМ-ын уулзалтаас өмнө 50 автобус орж ирнэ.
-Замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ? Түгжрэл үүсгэхгүйн тулд амралтын өдөр болгож, иргэдийг хотоос гарахыг уриална гэсэн яриа байсан.
-Зочид төлөөлөгчдийн явах замын маршрут гарсан. Энэ дагуу хамгаалалтын газрынхан, цагдаагийнхан ажиллаж байна. АСЕМ-ын гол арга хэмжээ долдугаар сарын 15, 16-нд болох бөгөөд эдгээр өдөр замын хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлана. Энэ үеэр нийслэлийн иргэдийг амралтаа авч, аяллаар явахыг уриална. Мөн аялал жуулчлалын компаниудын шугамаар ирсэн гадаадын жуулчдыг 14-нөөс эхлэн хөдөө явуулах хөтөлбөр боловсруулах талаар аялал жуулчлалын компаниудтай тохиролцсон.
-Бэлтгэл ажлын явц хэдэн хувьтай явж байна вэ?
-Хувиар хэлэхэд хэцүү. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу амжилттай хийгдэж байгаа юм. Орхигдсон, хоцорсон ажил байхгүй.
-АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр гадны 53 орны зочид төлөөлөгчдөд соёл урлагийн ямар үйл ажиллагаа үзүүлэх вэ. Тэмээн цуваагаар угтана гэсэн. Энэ үнэхээр боломжтой юу?
-АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар нийт арван том уулзалт болно. Энэ үеэр Монголыг сурталчилсан соёл урлагийн тоглолт үзүүлэхээр төлөвлөж байна. АСЕМ-ын 20 жилийн ой энэ жил тохиож буй. 20 жилийн ойг Чингисийн талбайд тэмдэглэхээр төлөвлөж байна. Соёл урлагийн арга хэмжээг Э.Бат-Үүл даргаар ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагууд хариуцан зохион байгуулна. Тэмээн цуваагаар угтаж авна гэсэн зүйл яриагүй. Энэ бол ташаа мэдээлэл.
-Арван улсын төрийн тэргүүн өөрийн онгоцтойгоо ирнэ гэсэн. Тэгвэл Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хичнээн онгоц хүлээн авах хүчин чадалтай вэ. Багтахгүй бол хоёр хөршийн онгоцны буудлыг түрээслэх талаар ярьж байгаа гэсэн. Түрээсийн үнэ хэд вэ?
-Гадны зочид төлөөлөгчдийн онгоцыг Чингис хаан онгоцны буудал дээр хүлээж авна. МИАТ компани, Иргэний нисэхийн газар, Чингис хаан онгоцны буудлын удирдлагууд хамтраад маш олон ажил хийсэн. АСЕМ-ын бэлтгэл ажлын 90 гаруй хувийг амжуулсан гэж тэд хэлж байна. Одоогийн байдлаар 34 онгоцыг түр зогсоох талбай бэлэн болсон. Өмнө нь 20-иод онгоц зогсоох багтаах хүчин чадалтай байсан юм. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулж байсан орнуудын туршлагаас үзэхэд 20-30 онгоц байрладаг байжээ. Хэрэв онгоц багтахгүй бол БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хот болон ОХУ-ын Буриад улсын Улан-Үдийн нисэх онгоцны буудлыг түрээслэх яриа хэлэлцээр хийж байна. Харин түрээсийн үнэ ямар байгааг сайн мэдэхгүй байна.
-АСЕМ вилла хотхоны бүтээн байгуулалт ямар шатандаа явж байгаа бол?
-АСЕМ вилла цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа ажил үргэлжилж байна. Бүх барилга нь баригдаад дууссан, дотор засал, тохижилтын ажил үлдсэн. Төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд тавдугаар сарын 1-нд бидэнд хүлээлгэж өгнө гэсэн.
Гэрэл зургийг Б.Өнөболд