Сар шинийн баярт зориулсан “Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Мишээл экспо төвд эхэллээ.
Үзэсгэлэнгээр хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, бэлэг дурсгал гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдаалах юм. “Цагаан сар 2016” үзэсгэлэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэг хоёрдугаар сарын 4-нийг дуустал бэлэг дурсгал, хувцас хэрэглэлийг дэлгэх бол хоёрдугаар сарын 5-8-ныг дуустал хүнсний бүтээгдэхүүний худалдааг гаргах аж.
Энд үндэсний томоохон үйлдвэрүүдээс эхлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчууд импортын бараа бүтээгдэхүүн гээд хоёр зуу гаруй иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалж байна.
Үзэсгэлэнгээр дээл, хүрэм, малгай бүс, гутал тэргүүтэй үндэсний хувцас хэрэглэл, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, ааруул ээзгий, тавгийн чихэр, жимс, мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нэг дороос хүргэж байгаа юм.