gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Монгол дархчуудын ХОВОР БҮТЭЭЛҮҮДИЙГ дэлгэлээ

А.Наранцацрал
2016-01-29
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
2016-01-29
ФОТО: Монгол дархчуудын ХОВОР БҮТЭЭЛҮҮДИЙГ дэлгэлээ

Монгол дархчуудын ур ухаан, авьяас билиг шингэсэн үнэт эдлэл, эртний хосгүй ховор эдлэл, урлагийн бүтээлийн Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа "Арт хаус" /Хуучнаар Туул рестораны баруун хойно/ төвийн гуравдугаар давхарт болж  байна.

Хоёрдугаар сарын 8 буюу битүүний өдрийг хүртэл зохион байгуулах тус үзэсгэлэнд  монголчуудын өдөр тутмын төдийгүй баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлаар эрхэмлэн гоёдог хөөрөг, хэт бэл, гаанс, алт мөнгөн аяга, эмээл зэрэг уламжлалт үнэт эдлэл хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлсийг нэг дор төвлөрүүлжээ.

"Арт Хаус" төвийн захирал А.Алтангэрэлээс үзэсгэлэнгийн талаар тодрууллаа.

-Үзэсгэлэнд хэчнээн төрлийн ямар бүтээлүүд тавигдсан бэ?
-Цагаан сараар уламжлал болгон гаргадаг үзэсгэлэнгээ энэ жил “Бичин жилийн гоёл” нэртэйгээр тав дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 10 гаруй аж ахуй нэгж, уран дархчууд, хөөрөг урладаг, үнэт эдлэлийн чиглэлээр бизнес эрхэлдэг  байгууллагууд оролцож байна. Монгол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний, мэндлэх хүндлэх ёсонд хэрэглэдэг хөөрөг, алт мөнгөн аяга, монгол дээлний бүс, сав суулга гэх зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүн тавьсан. Манайх Монголын олон жил ажилласан авьяаслаг шилдэг урчуудын бүтээсэн бүтээгдэхүүн тавьдгаараа онцлог.

-Хөөргийн хувьд ямар үнэтэй, ямар хийцийн хөөргүүд байна вэ?
-Хаш, манан, чүнчигноров, гартаам, шүр зэрэг үнэт чулуугаар хийсэн бүх төрлийн хөөрөгнүүд бий. Зарим нь 150-200 жилийн настай, үнийн хувьд 200 мянгаас 300 сая төгрөг хүртэлх үнэтэй, өргөн олон сонголттой. Хүмүүс нэг газар төвлөрч сонголтоо хийхэд дөхөм болох болов уу гэж энэ үзэсгэлэнг зохион байгуулдаг.

-Эртний эдлэлүүд бас харагдаж байна. Эртний эдлэлүүд нь он цагийн хувьд хэдий хэр хугацаанд хамаарагдах вэ?
-Хүний хэрэглэдэг бүхий л төрлийн гоёл чимэглэл, хуучны болон орчин цагийн хийцийн үнэт эдлэлүүд байна. Сүүлийн 200 жилд монголчуудын ахуй амьдралд хэрэглэсэн бүтээлүүд бий.

13-14 дүгээр зууны үеийн Монголын эзэнт гүрний үеийн эмээлийн загварыг судалгааны түвшинд гаргаж сэргээн хийсэн. Хээ чимэглэл нь амьтны дүрст урлаг буюу 2000 жилийн өмнөх дүрслэлүүдийг сэргээж, үнэт чулуу шигтгэж гар аргаар хийжээ. 13-14 дүгээр зууны үеийн Монголын эзэнт гүрний үеийн эмээлийн загварыг судалгааны түвшинд гаргаж сэргээн хийсэн. Хээ чимэглэл нь амьтны дүрст урлаг буюу 2000 жилийн өмнөх дүрслэлүүдийг сэргээж, үнэт чулуу шигтгэж гар аргаар хийжээ.

Хоёр жилийн хугацаанд хийсэн толгойн чимэглэл. Шүр, сувд, оюу номин гэх мэт есөн эрдэнийн шигтгээ орсон бөгөөд мөнгөөр хийж алтаар шармалджээ. Хоёр жилийн хугацаанд хийсэн толгойн чимэглэл. Шүр, сувд, оюу номин гэх мэт есөн эрдэнийн шигтгээ орсон бөгөөд мөнгөөр хийж алтаар шармалджээ.

Зүү ороож хатгах аргаар хийж, эрдэнийн чулуун шигтгээтэй. Мөнгөөр хийж алтаар шармалдсан. Зүү ороож хатгах аргаар хийж, эрдэнийн чулуун шигтгээтэй. Мөнгөөр хийж алтаар шармалдсан.

Утсан сүлжмэлийн аргаар хийсэн цэцгэн хээтэй алтан аяга Утсан сүлжмэлийн аргаар хийсэн цэцгэн хээтэй алтан аяга

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан