Анх утасгүй цэнэглэгч бүтээж эхэлж байсан Ametros Solutions компанийн залуус өнөөдөр гэрийн ухаалаг автоматжуулалтын системээрээ дэлхийн хамгийн том хэрэглээний технологийн үзэсгэлэнд оролцож байна.
Та интернеттэй л бол гэрийнхээ ихэнх зүйлсийг удирдах боломжтой
Өнгөрсөн 2015 онд Монголын Мэдээллийн технологийн үзэсгэлэнд оролцсон компаниуд дундаас бүтээгдэхүүнээрээ онцгойрсон компани яах аргагүй Ametros Solutions байсан юм.
Нэгдүгээрт тэдний хийсэн бүтээгдэхүүнүүд нь өвөрмөц, шинэлэг, хоёрдугаарт тэд хэн бүхний хийгээд байдаг зүйлийг биш оюун ухаан шаардсан өрсөлдөөн ихтэй талбарт хүч сорин ажиллаж байна.
Ametros буюу грекээр Хязгааргүй, Хэмжих боломжгүй гэсэн утгатай үгээр тэд компаниа нэрлэжээ. Монголчилбол компанийн нэрийг “Хязгааргүй шийдэл” гэж орчуулж болох юм.
Гэрийн автоматжуулалтын систем гэдгийг чийдэн, хөшиг, амьсгалж байгаа агаарын чанарын мэдрэгч, гэнэтийн аюулын мэдрэгчүүд зэрэг зүйлсийг сүлжээнд холбож хэрэглэгчийн тав тухтай амьдралыг тал бүрээр хангах гэж ойлгож болно. Үүнийг өнөө цагт IoT буюу интернетэд холбогдсон юмс гэж ерөнхийд нь нэрлэх бөгөөд хөргөгч, зурагт хүртэл багтах болжээ.
Тэгэхээр үндсэн ажиллах зарчим нь өнөөдөр хүн бүрийн халаасанд байгаа ухаалаг утсаар дамжуулан та интернеттэй л бол гэрийнхээ ихэнх зүйлсийг удирдах боломжтой гэсэн үг юм. Магадгүй та гэрлээ унтраахаа мартаад гарсан байж болно, магадгүй та хөшгөө нээхээс залхуурч ч болох шүү дээ.
Ametros Solutions компанийнхан гэхээс илүү Монгол залуучууд өөрсдөө загварыг нь гаргаж, өөрсдөө угсарч, өөрсдөө электорник шийдлийг нь боловсруулжээ
Энэ тохиолдолд ердөө л гар утас, таблетаа гаргаж ирээд гэрлээ унтрааж, хөшгөө нээж болно. Ametros Solutions компанийн хувьд өнөөдөр “DOBU” гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг танилцуулж байгаа юм. Энэ систем нь ДОБУ удирдлагын панель, гэмт халдлага, галын аюул болон агаарын чанарын гэх үндсэн гурван мэдрэгч, автомат хөшиг, ухаалаг унтраалга, ухаалаг залгуур зэргээс бүрдэнэ.
ДОБУ удирдлагын панель нь галын аюул, гэмт халдлага, агаарын чанарын үзүүлэлтүүдийг мэдрэх мэдрэгчүүдээс ирэх мэдээлэлд боловсруулалт хийж хэрэглэгчид цаг тухайд нь мэдэгдсэнээр хэрэглэгчийн амар амгалан байдлыг хангадаг аж.

Түүнчлэн ДОБУ систем нь таны өмнөөс гэрлүүдийг тань унтрааж, ханын залгууруудыг тань салгаж цахилгаан хэрэглээг боломжит нөхцөлөөр нь хэмнэхээс гадна сар тутмын хэрэглээг хэрхэн хэмнэж болох талаар хэрэглэгчид санал тавьдаг гэнэ.
Компанийн бүтээгдэхүүний хамгийн энгийн багц буюу “Dobu Essentials” нь ойролцоогоор 2,9 сая төгрөг
Өөрөөр хэлбэл ДОБУ систем нь байнга суралцаж өдөр бүр хэмнэж, цаг үргэлж аюул ослоос сэргийлж, минут тутамд тав тухыг мэдрүүлж байх нь.Магадгүй та энэ бүхнийг яаж хийдэг талаар гайхаж байгаа бол ДОБУ систем нь таныг аль өрөөнийхөө цахилгаан хэрэгслүүдийг хэдийд асааж унтрааж, хэдийд асаалттай мартаж орхидог тухай мэдээллүүдийг нарийвчлан судалж хамгийн оновчтой шийдлийг санал болгодог юм байна.
Ametros Solutions компанийнхан гэхээс илүү Монгол залуучууд өөрсдөө загварыг нь гаргаж, өөрсдөө угсарч, өөрсдөө электорник шийдлийг нь боловсруулж, Андроидод суурилсан үйлдлийн системийг нь хүртэл өөрсдөө хөгжүүлж байгааг сэтгүүлч миний бие өөрийн нүдээр үзэж сонирхож байхад үнэхээр бахархмаар байлаа.
Гадны брэнд бүтээгдэхүүнүүдээс хэлбэр хийц, өнгө аяс, ажиллагаагаар ер дутах юмгүй бүр зарим нэг талаар илүү санагдаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.
Өнөөдөр гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг бүтээхээр ажиллаж байгаа том, жижиг олон компаниуд бий. Тэдний дунд Google, Philips, Amazon зэрэг томчууд байдаг. Гэхдээ эдгээр компаниудын ихэнх нь гэрийн автоматжуулалтын системийг цогц хэлбэрээр нь бус хэсэгчлэн хөгжүүлсэн байна.
Жишээ нь Google компани 2013 онд Nest ухаалаг термостат үйлдвэрлэгчийг худалдан авсан бол Philips компани Hue чийдэн, Amazon компани Echo яриа таньдаг чанга яригчийг бүтээсэн байна.
Ер нь бол компани тун амжилттай явна
Харин Ametros Solutions компани яагаад нэгэн зэрэг ийм олон зүйлс бүтээж байгаа талаар тодруулахад компанийн гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар “Шанаганыхаа хэмжээгээр хутгана гэж ярьдаг даа.
Ажиллах хүрээ маань өргөн байх тусам төдий чинээ боломж бололцоо бидэнд гарах юм. Нөгөөтэйгүүр гэрийн ухаалаг автоматжуулалтын систем гэдгийг бүхэлд нь буюу цогцоор шийдэх нь амжилтын гарц гэж бид харж байгаа” гэж хариулсан юм.
Компанийн бүтээгдэхүүний хамгийн энгийн багц буюу “Dobu Essentials” нь ойролцоогоор 2,9 сая төгрөг аж. Үүнд мэдрэгч тус бүр хоёр ширхэг, ухаалаг унтраалга, ухаалаг залгуур болон ДОБУ удирдлагын панель багтах юм байна.
Ametros Solutions компани бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад хоёр сар гаруй өнгөрч байгаа бөгөөд 30 гаруй хэрэглэгчтэй болжээ. Хэрэглэгчдийн дунд Монгол дахь Burger King-ийн салбар ресторанууд, хувийн компани болон төрийн байгууллагууд хүртэл багтаж байгаа юм байна.
Ер нь бол компани тун амжилттай явна. Бүтээгдэхүүнээ аль хэдийнэ зах зээлд нийлүүлж эхэлсэн, үйлдвэрлэл амжилттай яваа, захиалагчид сэтгэл ханамж өндөр, хамгийн том технологийн үзэсгэлэнд оролцсон гээд Ametros Solutions сонин хачин ихтэй, эрч хүчээр дүүрэн гялалзаж байгаа юм байна.