Налайх дүүрэгт 21.00 цагийн орчимд МИ-8 нисдэг тэрэг осолдож, нэг хүн амиа алдсан болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Зэвсэгт хүчний 337-р ангийн харьяалагддаг тус нисдэг тэрэг сургалтын нислэг хийж явсан бөгөөд онгоцонд 11 хүн сууж явжээ.
Ослоос амьд гарсан хүмүүсийг Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд хүргээд байгаа аж.
Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдлыг Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталиас тодруулахад "Маргааш албан ёсоор мэдээлэл өгнө" гэв.
Ослын газарт онцгой байдлынхан, цагдаагийнхан очсон бөгөөд ослын шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байна.