gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Монгол бахархал

О.Ариунзул: Бие биенээ олсон бид хоёулаа азтай

Г.Одгарав
Монгол бахархал
2015-12-21
1
Twitter logo
 
Г.Одгарав
1
Twitter logo
Монгол бахархал
2015-12-21

Авьяас, ур чадвар, ухаанаараа тив, дэлхийд нэрээ дуурсгаж буй Монголын үзэмж төгс гоо бүсгүйчүүдийг онцолж байна.

Эгэл, эвлэгхэн, энхрийнхний туйл гэмээр эмзэг турьхан эрх ялдам нэгэн бүсгүйтэй илэн далангүй яриа өрнүүллээ. Азийн топ модель О.Ариунзулыг энэ удаагийн GoGo Café булангийн зочноор урилаа. 

Хүүхэдтэй болсноо мэдмэгц чухал байсан тэр зүйлс юу ч биш юм шиг санагдсан

Загварын тайз нэг бодлын их хатуу юм шиг. Төрөөд гоо сайхнаа хадгална. Төд удалгүй тайзан дээр гарна… “Гоёл” наадмын тайзны ард бяцхан үрээ хөхүүлж байгаа дүр зургийг тань хараад өөрийн эрхгүй тэгж бодсон. Гоо сайхнаа яаж хадгалж үлдээд байна аа?

Хөл хүндтэй боллоо гээд өөрийгөө хаях бус улам анхаарч эхлэх ёстой гэж бодсон. Эмчээс хөдөлгөөнөө хорь гэж зөвлөөгүй л бол гэртээ суулгүй хөдөлгөөнтэй байх нь зөв санагдсан. Жирэмсэн байх хугацаандаа хэт жин нэмэхгүй байх хэрэгтэй. Энэ нь хоолоо хас гэсэн үг биш. Гурил, чихэрлэг зүйлсээс татгалзан хүний биед амин дэмтэй ногоогоор хоолловол зохилтой гэсэн санаа. Хооллолтоос бүх зүйл шалтгаалах учраас жирэмсэн байх хугацаандаа л анхаарч хэт жин нэмэхээс сэргийлэх нь зүйтэй байх аа. Миний хувьд хөдөлгөөнтэй байж биеэ чийрэгжүүлэх үүднээс жирэмсний дасгалын төвд явдаг байсан.  

Анх хүүхэдтэй болсноо мэдээд хэрхэн хүлээж авав. Мэдээж хүний амьдралын хамгийн жаргалтай хором болохоор их догдлуулсан биз?

Би өнгөрсөн жил Хон Конгд болсон “Miss model of the World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон юм. Гэтэл тэнд хоол унд таарахгүй, хордлого өгөөд тун хэцүү байсан. Тэмцээний дундаас буцмаар байсан ч эх орноо төлөөлж оролцох хүндтэй үүрэг оногдсон учраас тэссэн. Бүр гурван сар болсон хойноо хөл хүнд болсноо мэдсэн. Гайхах, баярлах зэрэгцдэг юм билээ. 

Мэдээж хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй л байсан байх даа?

Тийм ээ. Хүүхдийн асуудлыг хойш тавиад ойрын хоёр гурван жилдээ ажлаа төлөвлөсөн байсан. Гэтэл хүүхэдтэй болсноо мэдмэгц чухал байсан тэр зүйлс юу ч биш юм шиг санагдсан. Амьдралын утга учир нь хүүхэд л юм байна гэдгийг хамгийн ихээр мэдэрч байна.

Нээрэн л хүүхэд амьдралд гайхалтай өнгө нэмдэг шүү…

Хүүхэд бидэнд гайхалтай эрч хүчийг өгч байна. Өглөө сэрээд хүүгээ инээмсэглэж байгааг харахаар өөр хаанаас ч авч байгаагүй эрч хүчээр цэнэглэгдэнэ. Тэр жаахан амьтны төлөө бүхнээ зориулмаар санагдана. Хүү минь мэндэлснээс хойш гэр бүлийн уур амьсгал их өөрчлөгдсөн. Гурвуулаа болчихсон чинь ер бусын ертөнцөд амьдраад байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна. Хүүхэдтэй болж байж л гэр бүл жинхэнэ утгаараа тогтнодог юм байна.

Ээж болоод их ядарч байна уу?

Мэдээж ядралгүй яах вэ. Гэхдээ үрээ өсгөж байгаа эх хүн чинь энэ бүхэнд ялархаж түүртэхгүй шүү дээ. Хүн бодлоороо юм шиг ээ. Би ядраад байна гэвэл яг л биеллээ олдог. Болж бүтэж байна гэж өөдрөгөөр харвал бүтээд л байна.

Азийн топ модель О.Ариунзулын амжилтууд

  • 2010 онд "International Fashion Festival"
    Шилдэг загвар өмсөгч
  • 2011 онд "Asian Super Model contest"
    Дэд байр буюу Азийн топ загвар өмсөгч
  • 2012 онд "Манжуурын мисс"
    Гуравдугаар байр
  • 2013 онд "Miss Russia International"
    Тэргүүн байр болон Олны таашаалт мисс
  • 2013 онд Сочигийн олимпод зориулсан "Coca Cola Russia"-ийн нүүр царай
  • 2014 онд "Miss Model Of the world"
    Топ 10 загвар өмсөгчийн нэгээр тус тус тодорчээ.

Өмнө нь дуг нойрондоо дугжирдаг байсан бол үртэй болоод нойроо хугаслах шаардлага гарна. Шөнө хэр их нойроо хугаслаж байна?

Мэдээж шинэ ээжид маш их бэрхшээл тулгарна. Шөнө олон дахин сэрж хөхүүлнэ. Эхэндээ тэр бүхэндээ дасаж өгөхгүй унтаагаараа хөхүүлэх үе их байсан. Манай хүү мөөмнөөс салахгүй идээд л унтдаг. Хэдийн шөнө болгон нойргүй хонож байгаа ч хүүхдээ хараад тэр бүх алжаал оргүй арилж, аз жаргалыг мэдрүүлнэ.

Эх болсны дараа үзэл бодол хэрхэн өөрчлөгдөв?

Эмэгтэй хүн бол эх болох гэж хорвоод ирдэг. Бүхий л ариун, төгс төгөлдрийн илэрхийлэл эмэгтэй хүн байдаг. Тиймээс гоо сайхан байхаас гадна үр хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх нь хамгийн гол үүрэг. Эхийн цагаан сүү гэдэг юугаар ч орлуулшгүй бурхны хишиг байдаг. Хүүхдээ сүүгээр цатган хооллоно гэдэг үнэхээр бахархмаар зүйл. Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай “Энгэрээс нь сүү асгарч байгааг бодож эмэгтэй хүнийг хайрла” гэж хэлсэн байдаг шүү дээ.

Б.Лхагвасүрэн гуай үрээ ангир уургаараа цатгадаг эмэгтэй хүнээс сүү үнэртдэг талаар ярьсан байдаг. Түүний хажуугаар өнгөрсөн хөхүүл эхээс ээжийнхээ үнэрийг үнэртсэн талаар дурссан…

Эхээс анхилж байгаа тэр үнэр энэ хорвоогийн юутай ч зүйрлэшгүй хамгийн сайхан үнэр байх аа. Эмэгтэй хүн хүүхэдтэй болоод ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг юм билээ. Гадаад байдал ч гэсэн эмэгтэйлэг, илүү гоо үзэсгэлэнтэй болдог юм болов уу гэж боддог. Хүн болгон эхийн цагаан сүүгээр бойжиж өсдөг. Тийм учраас эхийгээ хайрлах хэрэгтэй. Ээжийгээ илүү санадаг юм билээ. Энэ дашрамд ээждээ маш их хайртай төрүүлж өсгөсөнд баярлалаа гэж хэлье.

Зарим ээж нар гоо сайхнаа бодож хүүхдээ хөхүүлэхгүй эрт мөөмнөөс нь гаргачихдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг зургаан сар хүртэл нь заавал хөхүүлэх ёстой гэж заасан байдаг. Миний хувьд түүний дагуу хүүхдээ хөхөөрөө л хооллоно гэж боддог. Манай ээжүүд ч бас тэгж зөвлөдөг. Хүүхэд хөхөөрөө л хооллож байж эрүүл өснө. Ингэснээр гоо сайхан алдагдчихна гэж ерөөсөө бодохгүй байна. Гоо сайхан байх нь чухал ч түүнээс илүү хүүхдийн минь эрүүл мэнд хамгаас чухал. 

Хүүхэд уйлахаар л аав нь босоод “хүүгээ хөхүүлээрэй” гээд авчирч өгдөг

Б.Амархүү хөл хүнд болсныг сонсоод хэрхэн хүлээж авав?

Манай хүн чинь их зөөлөн, хүүхдэд хайртай. Хүүхэдтэй болох юмсан гэж мөрөөддөг байсан учраас хязгааргүй баярласан.

Аав нь хүүхдэдээ “амь” юм чинь таныг ажилтай үед хүүгээ сайн харна биз. “Гоёл” наадмаар тайзны ард хүүгээ тэврээд л явж байсан… 

Намайг ажилтай үед аав нь хараад л үлддэг юм. Маш сайн аав л даа. Миний ажлыг их сайн ойлгоно. Загварын ажил заримдаа өглөөнөөс орой болтол үргэлжлэх тохиолдол гарна. Тэр болгонд ойлгож мэдэрнэ гэдэг хувь хүнээс их тэвчээр шаардана. Манай хүн ч бас олон хоног тоглолтоор явах үе гарна. Тэр болгонд бие биенээ ойлгож дэмжээд л явдаг даа.

Шөнө хүүхэд уйлахад аав хэр оролцоотой байна. Хүүгээ авч байна уу?

Уг нь миний хүү 3-4 сар хүртлээ биднээс тусдаа унтдаг байсан. Гэтэл одоо муу зан сурчихсан гурвуулаа унтаж байгаа. Хүүхэд уйлахаар л аав нь босоод “хөхүүлээрэй” гээд авчирч өгнө. 

Аав хүүхдийн даавуу хэр угаав?

Угаалгүй яах вэ. Саяхныг хүртэл угаасан. Аав ээж болчихоор их хариуцлага л бий болдог юм билээ.

Сүүлийн үед хүмүүс хүүхдээ харуулах гэрийн үйлчлэгчтэй болох нь түгээмэл үзэгдэл болжээ. Та хоёрын хувьд?

Бид хоёр тийм зүйлд их дургүй. Гэрийнхээ ажлыг хоёулаа нийлж байгаад л хийнэ. Манай хүн их гоё хоол хийнэ ээ. Хүүхдээ асрагчаар асруулах бодолгүй байгаа. Гэрийн ажлаа өөрсдөө л хийх нь хөгжилтэй санагддаг. Заавал эмэгтэй хүн хийх ёстой гэдэгтэй бид санал нийлдэггүй. Тэр бол хоцрогдсон үзэл. Аль болох сайн гэрийн эзэгтэй байхын тулд их хичээж байгаа. 

Хэрлэн голын эрэг дээр аавтайгаа өнгөрүүлсэн бага насны минь 
дурсамж өнөөдрийг хүртэл сэтгэлд хадаатай байдаг

Таны бага насны амьдрал их сонирхолтой санагдлаа. Эх хүний талаар ярьсных тээж төрүүлсэн ээжийнхээ талаар ярихгүй юу?

Бага насны амьдрал гэвэл их зүйлийн талаар ярина аа. Би Дорнод аймгийн төвд төрж өссөн. Ганцхан насны зөрүүтэй тэрсхэн өссөн ганц эгчтэй хүн. Хамтдаа уйлж дуулж, тоглож наадаж өссөн. Эгчийг минь О.Оюунзул гэдэг хуульч мэргэжилтэй фитнесс модель хүн. Эгчээрээ маш их бахархаж үлгэр дуурайлал авдаг. Эгч бид хоёрыг хүүхэд байхаас урлагт хайртай болгож өсгөсөн. Ээж маань цэцэрлэгт байхаас эхлэн дуу, бүжгийн тэмцээнд бэлтгэж хувцас хунарыг минь зэхдэг байсан. Миний ээж багш мэргэжилтэй, их зөөлөн, хөдөлмөрч хүн байдаг. Аливаад нэг зүтгэсэн бол ард нь гарч санаа амардаг тийм л шаргуу хүн бий дээ. Харин аав минь тамирчин хүн. Жаахан байхад өглөө 04.00 цагт эгч бид хоёрыг босгоод л Хэрлэн гол дагуу гүйлгэж дасгал хийлгэнэ. Аав бидэнд эмэгтэй хүн хүчирхэг байх ёстой гэж үргэлж сургана. Хэрлэн голын эрэг дээр аавтайгаа өнгөрүүлсэн бага насны минь дурсамж өнөөдрийг хүртэл сэтгэлд хадаатай байдаг юм.

Хааяа төрж өссөн нутгийнхаа агаараар амьсгалахыг хүсдэг биз дээ?
Хааяа аав ээж дээрээ очиж нутгийнхаа цэнгэг агаараар амьсгалдаг. Ямар ч байсан жилдээ хоёроос гурван удаа очдог юм. Төрсөн гэртээ очихоор өдөр хоног харвасан сум шиг л өнгөрч нэг мэдэхнээ л буцах болчихсон байна. Тэгээд нутгийн уул ус ээж аавдаа хорогдсоор л буцдаг даа. Хааяа гэрээ их санадаг. Ээж болсон чинь ээж аав эмээгийнхээ хоолойг сонсоод л хоолой зангирдаг болчхож...

Багын л даруу төлөв хүүхэд байсан уу. Анзаараад байхад Ариунзул их намдуу дөлгөөхөн юм.

­Би багын л даруухан хүүхэд байсан. Хичээлээ хийчхээд л явж байдаг даруу төлөв охин байлаа. Урлах, оёх шидэх ажилд дуртай. Олон үндэстэн ястны хүүхэлдэйнүүдийг шөнөжингөө хийж суудаг сан. Утасны голоор бие хийж хувцсыг нь эсгээд л...

Аав нар охидоо их харамладаг ш дээ. Бага байхад аав нь хөвгүүдээс их харамлана биз?

Тэгэлгүй яах вэ. Айлын бага охин болохоор харамлаад орой үдэш гаргахгүй. Сургууль дээр оройтчихвол хаана байна гээд л сураглана. Цагдахаасаа илүү сургаж өсгөсөн дөө. Би эмээтэйгээ их ойр өссөн. Миний эмээ сайн сайхныг их сургана. Эмээтэйгээ сүүтэй цай уугаад л элдвийн сонин сайхныг ярьж суудаг сан.

Хүн яаж ч амжилт гаргасан өөрийн чанараа,
сайхан сэтгэлээ хэзээ ч алдаж болохгүй

Бүрэг ичимхий О.Ариунзул анх “Үнсгэлжин” тэмцээнд амжилт үзүүлснээр загварын ертөнцөд хөл тавьсан гэдэг?

Би Дорнод аймгийн Гастеллогийн нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургууль төгссөн. Анги даасан багш минь Болормаа гэж хүн байв. Багш минь намайг загвар өмсөхөд үргэлж дэмжиж сургадаг байлаа. Ер нь миний загварын тайзанд дурлах болсон нь түүнтэй холбоотой. Би 13 настай байхдаа Дорнод аймагт болсон “Үнсгэлжин” тэмцээнд орж байлаа. Тэр үед миний анхны алхаа гишгээг зааж байсан Болормаа багш минь (Топ Болормаа биш) намайг шүүж суусан. Тэгээд “Ирээдүйтэй загвар өмсөгч” гэсэн шагналыг өгч байсан. Дараа нь хотод ирж “Хаврын гоёл” наадамд оролцсон. Загварын талаар буруу ойлголттой байсан болоод ч тэр үү аав минь их дургүй байсан. Тэгээд нэг хэсэг хичээлдээ анхаарлаа хандуулаад загвараа орхисон. Өмнө нь ааваасаа нуугдаж цөөнгүй тэмцээнд орж байсан даа. Харин дунд сургууль төгсөх жилээ Орос, Монгол, Хятад гурван улсын загварын наадамд орсон юм. Өмнөх тэмцээнүүдэд оролцоход аав их дургүй байсан бол энэ удаад зөвшөөрч “Хэрэв энэ тэмцээнд түрүүлбэл аав нь хүлээн зөвшөөрье” гэв. Тэгээд л “Шилдэг загвар өмсөгч” болсноор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан даа. Ер нь загварын амжилтын гараа  "Шилмэл загвар" агентлагийн тайзнаас эхэлсэн гэж хэлж болно.

Амжилтад хүрч эхлэхэд ямар мэдрэмж төрж эхэлдэг вэ?

Амжилтад хүрсэн зарим хүн зангаа хувиргах тохиолдол ажиглагддаг. Би тийм зүйлд дургүй. Хүн ямар байснаа марталгүй үргэлж байгаагаараа байх хэрэгтэй. Хүн гэсэн мөн чанар, сайхан сэтгэлээ хэзээ ч алдаж болохгүй. Үргэлж сайхан бодол агуулж дотроосоо л гэрэлтэж чадвал цаанаасаа л үйл хэрэг бүтдэг. Тэгэхээр яаж ч амжилтад хүрч дээшилсэн О.Ариунзулаараа л байх нь зөв.

Өөрийг тань гадаадын олон брэндийн нүүр царай болж байснаар нь манайхан илүүтэй мэдэх байх?

Би хагас жил Москвад загвар өмсөж байсан. Мөн Оросын болон өөр орны алдартай загвар зохион бүтээгчдийн шоунд уригдан оролцож байлаа. Монгол загвар өмсөгчид их чадварлаг учраас тэд хамтран ажиллах дуртай. Ихэнх загварын шоунд намайг гол дүрээ болгодог байсан.

2013 онд Сочигийн олимпод Кока колагийн нүүр царай болж шалгарч байсан. Бас алдарт “Vogue” сэтгүүл дээр гарсан санагдана…

Тийм ээ. Сочигийн олимпд Кока колагийн нүүр царайг тодруулахад Москвагийн бүхий л агентлагийн загвар өмсөгчид шалгуулсан. Москвагаас ганцхан хүн сонгох ёстой байснаас намайг тодруулсан. Ер нь манай загвар өмсөгчид илүүрхэнэ үү гэхээс дутахгүй. Константин Гайдай хэмээх алдартай дизайнер байдаг. Анх түүний загварын шоунд Оросын агентлагаас хамтарч ажиллах саналыг надад тавьж оролцсон юм. Тэр цагаас хойш загвар зохион бүтээгч маань шоу болгондоо хамгийн гол гэсэн хувцаснуудаа надаар өмсүүлдэг болсон. Харин “Vogue” сэтгүүлд гарсан тэр зураг бол түүний SS14 шинэ коллекцийн зураг байгаа юм л даа.

Гадны ямар ямар агентлагууд хамтран ажиллах санал тавиад байгаа вэ?

Италиас загварын агентлагууд хамтран ажиллах санал ирүүлдэг. Одоогоор нялх хүүхэдтэй учраас ажлаа түр хойш тавьчихсан байгаа.

“Гоёл” наадам болохоос өмнө хүмүүс Ариунзулыг энэ жилийн топ загвар өмсөгч болох магадлалтайг ярьж байсан. Мөн Азийн топ болсон ч Монголдоо өдий болтол болоогүй гэж зарим хэвлэл мэдээллээр бичсэн…

“Гоёл” наадмын хувьд олон жилийн түүхтэй гэдэг утгаараа оролцдог. Надад топ модель авах авахгүй нь чухал биш ээ. Хамгийн гол нь ажлаасаа таашаал авч бусдаас урам зориг авах нь л чухал. Олон улсад ч гэсэн Монгол улсынхаа нэрийг гаргах нь сайхан санагддаг. Тэндээс сайхан мэдрэмж, эрч хүчээ авдаг даа.

Загвар өмсөгчид гэхээр л толгой хоосон хүмүүс байдаг юм шиг ярьдаг. Энэ талаарх таны хариулт?

Ер нь олон нийтэд загвар өмсөгч, миссүүдийн талаар ойлголт бага юм шиг санагддаг. Энэ олонхи дунд олны нэрийг сэвтүүлдэг хүмүүс байдаг л байх. Энэ нэрийг зөв авч яваа хүмүүс ч бий. Гэхдээ хүмүүсийн дунд байдаг энэ ойлголт харьцангуй гайгүй болсон гэж ойлгосон. Биднийг толгой хоосон дуртайдаа маяглаад явдаг гэж боддог юм шиг ээ. Тэр ойлголтыг би хувьдаа үгүйсгэдэг.

Таны Бизнесийн мэргэжилтэй гэж сонссон. Мэргэжлээрээ ажиллах сонирхол байгаа юу?

Би Хүмүүнлэгийн их сургуулийг Бизнес менежментийн чиглэлээр төгссөн. Гэр бүлийн бизнест хөл тавих бодолтой байна.

Ханийн минь төрсөн өдрийн бэлэг болж хүү минь мэндэлсэн дээ

Загварын тайз таны амьдралд юуг өгөв?

Хамгийн түрүүнд загварын тайз бол миний амьдралдаа хийх ажил, эндээс л аз жаргалыг олох юм байна гэх мэдрэмжийг өгсөн. Хүн өөрийгөө энэ мэтээр олчихвол тэндээсээ маш их урам зориг авдаг. Дуртай ажлаа хийх нь амжилтад хүрэх үндэс гэж боддог.

Бас нэг зүйлийг хэлэх болов уу гэж хүлээж байлаа…

Тиймээ, ханьтай минь учруулсан… Бид “Big Fish” кинонд тоглож байхдаа анх танилцаж байлаа. Би 19, манай хүн 24 настай байсан. Хоёулаа л жаахан байж. Жил гаран найзалж байгаад хамт амьдарч эхэлсэн…

Тэгэхээр юм гэдэг их утга учиртай. Алив учрал бүхэн санамсаргүй биш юм шиг…

Тийм ээ, цаанаасаа л утга учиртай… Үнэхээр хувь тавилан гэж байдаг байх. За үүнийг хэлэх шаардлага байна уу үгүй юу. Миний хүү чинь аавынхаа төрсөн өдрөөр нь мэндэлсэн. Мөн хүүхэд төлөвлөөгүй атал бурхны бэлэг болон ирсэн.

Нээрэн л ханийнхаа төрсөн өдрөөр маш агуу бэлэг барьжээ…

Ханийнхаа төрсөн өдрийн бэлгийг бэлтгэх гэж байтал гэнэт өвдөөд л хүү минь мэндэлсэн дээ.

Жил бүрийн нэг өдөр хоёр залууг баярлуулах ажилтай болох нь ээ дээ?

Харин тийм ээ. Их л завгүй өнгөрөөх нь. Бие биенээ олсон бид хоёулаа азтай.

Дуучин Б.Амархүүг харахаар эхнэртээ их хайртай, үргэлж баярлуулах гэж хичээдэг юм шиг санагдсан?
Гэнэтийн бэлэг их барина. Хань нь дуртай ажлыг нь ойлгож дэмждэг байвал гэр бүлийн уур амьсгал дагаад л сайжирна. Ажлыг нь дэмждэг гээд л гэр бүлээ хаяад ажлаа хийхийг би хүсдэггүй. Аль алиныг нь хослуулдаг байх хэрэгтэй.

Б.Амархүү гоё хоол хийдэг гэлээ. Ямар хоолонд нь “нугасгүй” вэ?

Би хавиргатай ногоотой хуурганд нь их дуртай.

Ер нь бие биенээ гэх хайр тогтвортой байх үндэс нь юу гэж боддог вэ?

Мэдээж бие биедээ хайртай байх. Үнэхээр хайртай бол ямар ч бэрхшээлийг даваад л туулна.

Насан туршид нь хайрлаж хамгийн сайхан бүсгүй 
гэдгийг нь итгүүлж чадвал тэр үнэхээр эр хүн

Нөхрийн утсанд мэссэж ирэх үед?

Утас дугарч л байдаг. Бие биедээ итгэдэг болохоор ерөөсөө тоодоггүй юм.

Сэтгэлд хоногшсон амт?

Ээжийн минь мантуутай шөл, аавын битүү шөл. Намайг очих болгонд аав минь битүү шөл хийж өгдөг.

Хамгийн гайхалтай үнэр?

Ээжийн минь үнэр. Бас хүүгийн минь үнэр.

Хүнтэй уулзаад хамгийн түрүүнд юуг нь сонждог вэ?

Нүдийг нь харна. Нүд хүний сэтгэлийн толь шүү дээ.

Хайр сэтгэлийн нандин дурсамж?

Би ханьтайгаа учрахдаа 19 настай байсан. Ер нь урлагийн хүнтэй суухгүй гэж боддог байлаа. Урлагийн хүн хөнгөн байдаг гэх төсөөлөлтэй өсчихсөн. Б.Амархүү надаас чи ямар хүнтэй суух вэ гээд л асууна. Би “Урлагийн хүнтэй суухгүй ээ” гэж хэлсэн хэрнээ л суучихсан даа. Ингээд л бодохоор амьдрал сонин байгаа биз.

Хэр ууртай вэ?

Мэдээж байнга инээгээд явахгүй. Уурлах үедээ уурлана. Гэхдээ аль болох тайван байдлаар асуудлыг шийдэхийг хүсдэг.

Мөнгөөр хэмжигдэхгүй хамгийн үнэтэй бэлэг?

Бурхнаас заяасан миний хүү.

Ханийнхаа хамгийн их өхөөрддөг зүйл?

Зөндөө. Манай хүн чинь их энгийн. Заримдаа их жаахан хүүхэд шиг ааш гаргадаг. Их өхөөрдмөөр шүү.

Үдэшлэгийн үеэр ижил даашинзтай бүсгүй тааралдвал?

Тоохгүй өнгөрнө.

Хань тань хэн нэгэн бүсгүйн гоо сайхны талаар магтвал?

Миний нөхөр ийм байдал гаргаж байгаагүй. Үргэлж л хайртайгаа илэрхийлж “Чи минь цорын ганц шүү” гэдгийг мэдрүүлдэг. Гудамжаар жирэмсэн эхнэр, хүүхдээ дагуулж яваа хэрнэ өөр бүсгүй рүү нүд унагаж байгаа эрчүүдийг харахаар өрөвдөлтэй, арчаагүй санагддаг. Хайртай гэж суусан л бол насан туршид нь хайрлаж хамгийн сайхан бүсгүй гэдгийг нь итгүүлж чадвал тэр үнэхээр эр хүн.  

Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зураг, видеог: Д. Жавхлантөгс, А.Ариунболд

"Үргэлж сайхан бодол агуулж дотроосоо л гэрэлтэж чадвал цаанаасаа л үйл хэрэг бүтдэг"

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан