gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: 2015 оны онцлох үйл явдлуудыг гэрэл зургаар хүргэж байна

Б.Нямдарь
GOGO тойм
2015-12-28
0
Twitter logo
 
“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэсэн үг байдаг.

Өнгөрч буй үйл явдал, хором мөч бүхэн бидний ой тоонд үлддэг ч түүнийг тодоор санан дурсахад гэрэл зураг тус болдог.

Улиран өнгөрч буй 2015 онд болсон баярламаар, бахархмаар, сайшаамаар үйл явдлууд бидэнд урам, эрч хүч өгч, харамсмаар харуусмаар үйл явдал сургамж боллоо. 2015 онд болсон нийгэм, урлаг, спортын зарим онцлох үйл явдлыг гэрэл зургаар хүргэж байна.

Тайлбар

Тайлбар

Нийгэмд болсон онцлох үйл явдлууд

Нийгэмд болсон онцлох үйл явдлууд

МОНГОЛ УЛС ГУРВАН САЯУЛАА БОЛЛОО
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охин нэгдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын 3 сая дахь иргэн болж бүртгэгдлээ. Айлын ууган охин нэгдүгээр сарын 24-ний өглөө 08.27 цагт мэндэлсэн бөгөөд тэр өдрийн 73 дахь төрөлт болж тоологджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эцэг, эхийнх нь хүсэлтээр МОНГОЛЖИН гэдэг нэр хайрласан билээ.
Он сар өдөр: 2015 оны нэгдүгээр сарын 28

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХҮМҮҮС ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭВ
Мянга гаруй хүн хүүхдийн хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ илэрхийлж хоёрдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд цуглан зул өргөлөө. Учир нь хоёрдугаар сарын 21-ний өдөр дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойд эхдээ зодуулан амиа алдсан харуусалтай хэрэг гарч хүн бүрийг цочирдуулсан юм.
Он сар өдөр: 2015 оны хоёрдугаар сарын 28

ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН САНХҮҮЖИЛТЭД ЕРӨНХИЙ САЙД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Удаан хугацааны турш үргэлжилсэн Засгийн газар болон Рио Тинтогийн хоорондох хэлэлцээ амжилттай өндөрлөлөө. Талууд шийдэлд хүрч, далд уурхайн бүтээн байгуулалтыг өрнүүлэх болсноо тавдугаар сарын 19-ний өдөр албан ёсоор зарлалаа. Ингэснээр Оюутолгой компани дахин 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.
Он сар өдөр: 2015 оны тавдугаар сарын 19

ИРГЭД ЦАХИМ КАРТ АШИГЛАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛЛОО
Нийтийн тээврийн үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтэрч долдугаар сарын 29-нөөс эхлэн зорчигчид автобусанд цахим картаар үйлчлүүлдэг боллоо.
Он сар өдөр: 2015 оны долдугаар сарын 29

“АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН 150 ОРТОЙ ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО
Баянзүрх дүүрэгт төсвийн хөрөнгөөр 150 ортой амаржих газар аравдугаар сарын 1-нд ашиглалтад орлоо.
Он сар өдөр: 2015 оны аравдугаар сарын 1

НАРНЫ ЗАМЫГ 19-Р ХОРООЛОЛТОЙ ХОЛБОСОН ШИНЭ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор барьсан Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, гүүрийг ашиглалтад орууллаа.

"ИХ ХОТЫН ПАРАД" БОЛЛОО
Нийслэлийн 376 жилийн ойн өдрөөр олон үйл ажиллагааг зохион байгуулагдсаны нэг нь "Их хотын парад" байлаа.Цамын бүжиг, трансформерсын баатар, бүжигчид, хүүхэлдэйн баатруудтай сүрт жагсаал УИД-ээс хөдлөн Цэцэг төв, СУИС зүүн урд уулзвараар дамжин Чингисийн талбайд хүрсэн юм.
Он сар өдөр: 2015 оны аравдугаар сарын 29

140 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
Баянгол дүүрэгт 140 ортой Хүүхдийн эмнэлэг арваннэгдүгээр сарын 3-нд ашиглалтад орж дүүргийнхээ 73 мянган хүүхдэд үйлчилж эхэллээ.
Он сар өдөр: 2015 оны арваннэгдүгээр сарын 3

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН "ӨМХИЙН" ГОЛОМТОД ОЧСОН ЕРӨНХИЙ САЙД ЯАРАЛТАЙ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Ерөнхий сайдын захирамжаар хотын удирдлага, холбогдох яамдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хур их лагийг цэвэрлэхэд 8.1 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо.
Он сар өдөр: 2015 оны арваннэгдүгээр сарын 4

"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" КОМПАНИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ДАРГА С.ЭРДЭНЭ ӨӨРИЙГӨӨ ШАТААЛАА
"Эрдэнэс Таван Толгой" компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасан юм. Түүний ингэх болсон шалтгаан нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид Австралийн компанийн дор ажилладаг байсныг болиулж Хятадын компани руу шилжүүлсэнд эсэргүүцлээ ийнхүү илэрхийлсэн юм.
Он сар өдөр: 2015 оны арваннэгдүгээр сарын 13
 
СЭТГҮҮЛЧ Л.БОЛОРМАА ТААЛАЛ ТӨГСӨВ
The Mongolian Mining Journal" сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Лунтангийн Болормаа 2015 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсч Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Он сар өдөр: 2015 оны арваннэгдүгээр сарын 21

МОНГОЛЧУУДЫН ҮЙЛДВЭРЛЭСЭН АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТЭРЛЭЭ
Монгол инженерүүдийн бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон-Ханын материал чиглэлд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн үйлчилгээнд явахаар боллоо.
Он сар өдөр: 2014 оны арванхоёрдугаар сарын 4

Улс төрд болсон онцлох үйл явдлууд

Улс төрд болсон онцлох үйл явдлууд

ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙ САЙД НАРЕНДРА МОДИ МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЛАА
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад тавдугаар 17-нд төрийн айлчлал хийж УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэв.
Он сар өдөр: 2015 оны тавдугаар сарын 17

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР ЭХ ОРОНДОО ИРЭВ
Өршөөлийн тухай хуулийн төсөл батлагдахаас өмнө МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр наймдугаар сарын 12-ны 23.30 цагт эх орондоо ирлээ.
Он сар өдөр: 2015 оны наймдугаар сарын 12

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ ГИШҮҮД ТАМГАА ГАРДАН АВЛАА
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын Шадар сайдад Ц. Оюунбаатарыг, Сангийн сайдад Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Н.Батцэрэг, Барилга, хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгэ, Зам тээврийн сайдад М.Зоригт, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан нарыг тус тус томиллоо.
Он сар өдөр: 2015 оны есдүгээр сарын 8

ГЕРМАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ И.ГАУК МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаук манай улсад 10-р сарын 15-нд ирж, хоёр өдрийн айлчлал хийгээд буцсан. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж албаныхан дүгнэжээ.
Он сар өдөр: 2015 оны аравдугаар сарын 15

ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭ МОНГОЛ УЛСАД ХОЁР ДАХЬ УДААГАА АЙЛЧЛАВ
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ аравдугаар сарын 22-нд Монгол улсад айлчиллаа. Айлчлалынхаа үеэр Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, хоёр орны эдийн засгийн түншлэлийг хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг хурдасгах талаар санал солилцсон юм. Энэхүү айлчлал нь Шинзо Абэгийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал бөгөөд 2013 оны гуравдугаар сард манай улсад өмнө нь ирж байсан.
Он сар өдөр: 2015 оны аравдугаар сарын 22

Соёл урлагийн салбарт болсон онцлох үйл явдлууд

"MONGOLIAN ACADEMY AWARDS" НААДАМ БОЛЛОО
"Academy awards-2015" наадам зургадугаар сарын 8-нд амжилттай болж "Аав" киноны уран бүтээлчид богц дүүрэн байлаа.
Он сар өдөр: 2015 оны зургадугаар сарын 8

"МАРТАГДАШГҮЙ" ТОГЛОЛТ БОЛЛОО
Монголын урлагийн салбарт цахиур хагалан гарч ирсэн хөвгүүдийн хамтлаг болох "Камертон", "Номин Талст" "Guys", "Салхи", "Сүнс" хамтлагууд нэгдэн зохион байгуулсан "Мартагдашгүй" тоглолт аравдугаар сарын 9-ний өдөр олон үзэгчийн сонорыг мялаан, сэтгэлийг хөдөлгөн амжилттай болсон юм.
Он сар өдөр: 2015 оны аравдугаар сарын 9

РОМЕО ЖУЛЬЕТТА 19 ЖИЛИЙН ДАРАА ТАЙЗНАА ДАХИН АМИЛАВ
Алдарт зохиолч У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн "Ромео Жульетта" жүжиг 19 жилийн дараа Н.Наранбаатарын найруулснаар УДЭТ-т арваннэгдүгээр сарын 12-оос эхлэн тоглогдсон бөгөөд үзэгчдийн хүсэлтээр арванхоёрдугаар сарын 17-20-ны хооронд дахин тоглогдсон юм. Жүжгийн гол дүрд жүжигчин О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нар тоглолоо.
Он сар өдөр: 2015 оны арваннэгдүгээр сарын 12

"ЧИНГИС ХААН" ОДОНГ Г.МЭНД-ООЁО ГУАЙ ХҮРТЛЭЭ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одонг зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Г.Мэнд-Ооёод хүртээлээ.

"ГОЁЛ" НААДАМ БОЛЖ ШИНЭ ТОП МОДЕЛЬ ТОДОРЛОО
Монголын Дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2016” наадам арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шилдгүүдээ тодруулж, Топ моделиор загвар өмсөгч Х.Уянгыг өргөмжиллөө.
Он сар өдөр: 2015 оны арваннэгдүгээр сарын 30

"ЭХ ДЭЛХИЙН МИСС-2015" ТЭМЦЭЭНД А.БАЯРЦЭЦЭГ ОРОЛЦЛОО
Олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг болох "Эх дэлхийн мисс-2015" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн А.Баярцэцэг оролцлоо. Тэрээр тэмцээний шүүгч, шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авч, улмаар гоёлын даашинзны үзүүлбэрээр алт, бүтээлч сэтгэлгээний төрөлд алт, фото төрөлд алт, богино даашинзны үзүүлбэрээр хүрэл медаль хүртэж “Авьяасын төрөл”-д шилдэг 12-т багтсан юм.
Он сар өдөр: 2015 оны арванхоёрдугаар сарын 6

ЧИНГИС ХААНЫ БАРИМЛЫГ УРЛАСАН Н.ДАШНЯМД 2015 ОНЫ ТӨРИЙН СОЁРХЛЫГ ХҮРТЭЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж, хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Төрийн соёрхлыг хүртээв.
Он сар өдөр: 2014 оны арванхоёрдугаар сарын 9

"АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД" ШОУ АНХ УДАА БОЛЖ "ЭГШИГЛЭН ЧИМЭЭ" ХАМТЛАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Дэлхийн ихэнх улсад зохиогддог “Авьяаслаг Монголчууд” албан ёсны шоу анх удаа болж "Эгшиглэнт Чимээ" хамтлаг түрүүллээ.
Он сар өдөр: 2015 оны арванхоёрдугаар сарын 13

Спортын салбарт болсон онцлох үйл явдлууд

ОТГОНЦЭЦЭГ КАЗАХСТАН УЛСЫН ТАМИРЧИН БОЛОВ
Эмэгтэйчүүдийн 48кг-ын шилдэг бөх Монгол Улсын шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар боллоо.
Он сар өдөр: 2015 оны нэгдүгээр сарын 9

ТӨГСЦОГТ МЭРГЭЖЛИЙН БОКСЧИН БОЛЛОО
Олимп, дэлхийн мөнгөн медальт, 2016 оны олимпийн гол найдвар хэмээн нэрлэгдэж байсан Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаа албан ёсоор зарласан.
Он сар өдөр: 2015 оны нэгдүгээр сарын 10

ХАКУХО М.ДАВААЖАРГАЛ СҮМО БӨХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЛОО
2015 оны нэгдүгээр сарын Хацү башёд Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал 1700 жилийн түүхтэй сүмо бөхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.
Он сар өдөр: 2015 оны нэгдүгээр сарын 25

ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, КАКҮРЮҮ М.АНАНД ГАВЬЯАТ ТАМИРЧИН БОЛЛОО
Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Хакүхо М.Даваажаргал хоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнууллаа. Мөн мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж буй Какүрюү М.Ананд гавьяат тамирчин боллоо.
Он сар өдөр: 2015 оны хоёрдугаар сарын 17

ЖҮДО БӨХИЙН ДАШТ КАЗАХСТАНЫ АСТАНА ХОТНОО БОЛЛОО
Жүдо бөхийн ДАШТ-ээс Д.Сумъяа, С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар болон эрэгтэй баг тус тус хүрэл медаль хүртлээ.
Он сар өдөр: 2015 оны наймдугаар сарын 24

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ АНУ-ЫН ЛАС-ВЕГАС ХОТНОО БОЛЛОО
Чөлөөт бөхийн ДАШТ-ээр манай тамирчид эрэгтэй, эмэгтэй нийт 16 жингийн дөрөвт нь финалдаж, дөрөвт нь хүрэл медалийн төлөө зодоглож түүхэн амжилт гаргасан билээ. С.Батцэцэг дэлхийн хошой аварга болж П.Өнөрбат, Б.Номин, С.Цэрэнчимэд нар мөнгөн медаль, Э.Бэхбаяр хүрэл медаль хүртсэн.
Он сар өдөр: 2015 оны есдүгээр сарын 7-12

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан