-Гарааны бизнес-
Ээмэг бөгж, зүүлтээс эхлээд Монгол бүсгүйн гоёл шанх, бүсийг ур ухаанаа шингээн сувдаар хэлхэн бүтээдэг Ц.Сувд-Эрдэнийг Гарааны бизнес булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа.
Зургаан жилийн өмнө ээж болж, гэртээ байх хугацаандаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх эрэл хайгуул хийснийхээ үр дүнд өнөөдөр тэрбээр өөрийн урлантай болжээ.
Өөрийн оролдлого, сонирхлоороо суралцаж бизнесээ бий болгосон энэ бүсгүй өнөөдөр өөрийн сурсан мэдсэнээ бусдадаа зааж, хамтдаа хөгжин, хөдөлмөрлөж байна.
Нийгмийн сүлжээ хүчээ авсан өнөө үед түүний давуу талыг ашиглан ижил сонирхол, тэмүүлэлтэй хүмүүсийг нэгтгэсэн “Сувдан хэлхээ” фэйсбүүк группээ нээжээ.
Гурван жилийн өмнө үүсгэсэн уг групп 13 мянга гаруй гишүүнтэй болж, хамтдаа хийж, бүтээх залуусын тоо нэмэгдсээр байна.

-Маркетингийн мэргэжлээр ажиллаж байсан хүн яагаад гар урлалын төрлөөр дагнах болов?
-Хүүхдээ хараад гэртээ байхдаа гоёл чимэглэл сонирхож эхэлсэн. Гэртээ зүгээр суулгүй цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр гар доорх материал ашиглан ээмэг зүүлт хийж эхэлсэн. Зургийг нь фэйсбүүк хуудсандаа байршуулсан нь хүмүүсийн сонирхлыг татаж, цаашид үргэлжлүүлэн хийх урмыг өгсөн. Өнөөдрийг хүртэл багагүй хугацааг энэ чиглэлд зарцуулан, урлантай болчихсон байна даа.
-Сувдан хэлхээ фэйсбүүк группийг ямар зорилгоор байгуулсан юм бэ?
-Зорилго юу вэ гэхээр эмэгтэй хүн хүүхэд гаргаад гэртээ сууж байхдаа ер нь ямар ч үед өөрийгөө дайчилж, завгүй, бүтээлч сэтгэлтэй байх ёстой гэж боддог. Тэр тусмаа гоёл чимэглэл хийх урлаг нь эмэгтэй хүнд маш ойр, гоё мэдрэмж төрүүлдэг. Тиймээс л гэртээ суугаад хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүдэд урам зориг, итгэл болох үүднээс группээ байгуулсан.
Ер нь яагаад бид заавал импортоор орж ирсэн гоёл чимэглэлээр гангарах ёстой гэж? Гар урлалын бүтээгдэхүүнийг дэмжих, хөгжүүлэх хэрэгтэй гэдэг утгаараа фэйсбүүк группээ нээсэн. Манай урлангаас гоёл чимэглэл хийх уралдаан зарласан юм. Үнэхээр хөдөлмөр, сэтгэл, уран сэтгэмж шаардсан бүтээлүүдийг уралдаанд ирүүлсээр байгаагаас гар урлалын бүтээгдэхүүнийг дэмжих, хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг харж болохоор байна.
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2015/12/10/suvdanhelhee34-111204-120208044520151210111211.jpeg)
-Та бүтээл хийгээд зогсохгүй сургалт явуулдаг гэсэн. Сургалтын давуу тал?
-Яг энийг хийгээд хоёр цаг суухад хүн тайвшралыг авахаас гадна хийсэн бүтээлээсээ урам зориг, итгэл найдвар, аз жаргалыг мэдэрдэг. Нэг удаа сургалтад суусан дахиад л ирдэг. “Энийг сурчих юмсан, нөгөө зүүлтээ шөнө бүр зүүдэллээ, хийнэ ээ” гэдэг. Тэгэхээр гоёл чимэглэл хүнийг ийм болтол нь хорхойсуулж байгаа юм. Өөртөө хийгээд сурчихаад хүүхдэдээ, ээждээ, найз нөхдөдөө гээд л олон хүнд өөрийн бүтээлийг хийж өгдөг.
-Цаашдын зорилго, төлөвлөгөөнийхөө талаар сонирхуулвал?
-Өнгөрсөн хугацаанд сургалтад суусан, фэйсбүүк хуудсаар зөвлөгөө зааварчилгаа авсан олон хүн байна. Гэтэл цаашдаа энэ олон гар урчууд яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр зөвхөн Монголдоо гэлтгүй гадагш нь тэдний бүтээлүүдийг гаргах төлөвлөгөөтэй байна. Манайхны гар урлалын гоёл чимэглэл Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй болж, олон сайн загвар зохион бүтээгчид төрөх байх гэж боддог.
Эгч маань үндэсний хувцасны салонтой. Солонгос Монголын шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн үеэр ээж, эгч, бид гурав хамтраад үндэсний хувцасны шоу зохион байгуулж байсан юм. Солонгосчуудын нүдийг хужирласан. Манай брэнд хэвлэмэл шанх буюу хүний толгойны тойрогт тааруулан тухайн хүнд зориулсан бүтээлийг гаргадаг. Манай урлан энэ төрлийн шанхаараа хүмүүст илүү танигдсан. Мисс Бадамцэцэг хуримандаа манай бүтээлийг өмссөн юм. Зургийг нь бариад л ийм шанх хийлгэе гээд л ирдэг юм.

Түүнээс гадна гаднын орнуудад гар хийцийн бүтээлийг өндрөөр үнэлдэг учраас бидэнд гадагшаа зах зээлд гарах боломж байна гэж хардаг. Ирэх онд гар урлалын гоёл чимэглэлийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Өөр төлөвлөсөн ажлууд бий.
-Гоёл чимэглэлийн урлангаар ирснийх шинэ жилийн чиг хандлагыг асуух хэрэгтэй байх?
-Нүсэр, гялалзсан, чамин гоёл чимэглэл энэ жилийн чиг хандлага болж байна. Гэхдээ чиг хандлага гэхээсээ илүү өмссөн даашинздаа тохируулах нь чухал. Манайхаас сүлжмэл, угсраа болороор хийсэн гоёлуудыг санал болгож байна.

“Сувдан хэлхээ” урлан бямба гараг бүр сургалт зохион байгуулдаг бөгөөд эндээс суралцагч 5-6 төрлийн гоёл чимэглэл хийгээд гэртээ харьдаг учраас хүмүүс их сэтгэл хангалуун байдаг аж. Сургалтын төлбөрийн хувьд 55 мянган төгрөг бөгөөд сургалтын материалаас гадна эрүүл хооллолтын клубээс өдрийн хоолоор дайлдаг байна.
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2015/12/10/suvdanhelhee2-111440-169573388920151210111444.jpeg)
Энэ талаараа тэрээр “Хоёр жил гаруйн хугацаанд сургалт хийхдээ үргэлж өөрөө суралцаж байна. Анх 6 төрлийн зүүлт хийж сурна гээд л сургалтаа зарлачихдаг байсан. Заримдаа амжихгүй байх тохиолдол гарна. Тэгэхээр их юм хийнэ гээд ирсэн хүний сэтгэл ханамж буурдаг. Тэгэхээр нь яг заах бүтээлүүдээ өөрөө цаг харж хийгээд цагийн төлөвлөгөө гаргадаг болсон гэх мэтчилэн сургалтаасаа өөрөө ч давхар сураад явж байна даа” хэмээн тайлбарласан юм.
Сувдан хэлхээ урлангийн сургалтад 6-гаас 70 насны хүмүүс суралцаж байсан байна. Хүүхдүүд энэ сургалтаар дүрсний харьцаа, өнгөний зохицол зэрэг сэтгэн бодох чадвар суулгах ач холбогдолтой аж.
Сургалтаас гадна сайн дурын үйл ажиллагааг ч “Сувдан хэлхээ” урлангаас явуулдаг. Алслагдмал дүүрэгт амьдарч, ар гэрийнхээ ажлыг хийдгээс болоод өөрийгөө хөгжүүлэх боломжгүй хүүхдүүдэд гоёл чимэглэлийн үнэгүй сургалтыг хэд хэдэн удаа явуулсан байна.
Түүнийг анх гоёл чимэглэл хийж эхэлж байхад цөөхөн материалтай тэр нь чанар муутай байдгаас үүдэн тэрээр сургалтаас гадна материалын худалдаа давхар эрхэлдэг. “Юм хийж байгаа хүн эрэлт хэрэгцээгээ мэдэрдэг учраас материалаа оруулж ирдэг” хэмээсэн юм. Олон төрлийн шүр сувднаас эхлээд гоёл чимэглэл хийхэд шаардлагатай багаж хэрэгслийг эндээс авах боломжтой юм байна.

Загвар хийцээсээ хамаараад ээмэг 15-35 мянган төгрөг, ээмэг, зүүлт, бугуйвч, бөгжний хослол 55-100 мянган төгрөг, шанх 180 мянган төгрөгийн үнэтэй. Шинэ жилийн баярыг тохиолдуулан Сувдан хэлхээ урлан 20 хувийн хямдрал зарлажээ.
Үнийн талаар тэрбээр хэлэхдээ “Гар урлал маш их хөдөлмөр зарцуулахын сацуу дахин давтагдашгүй байдаг. Тэр ч утгаараа үнэ нь бага зэрэг өндөр. Импортоор орж ирж буй бүтээгдэхүүний үнийг судалж, түүнээс илт үнэтэй байхгүйгээр үнээ тогтоодог. Үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй учраас гар хийц, гар урлалын бүтээгдэхүүнийг үнэлж байх хэрэгтэй” гэлээ.
Шинэ жилийн гоёлоо Сувдан хэлхээ урлангаас сонговол 1-3 хоногийн дотор бэлэн болдог. Та урлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.