Дэлхийн улс орнуудад машингүй өдөр зарлаж, жилдээ ганц ч болов удаа машины утаа, нүргээнээс салж, чихээ амрааж, уушгиа цэвэрлэдэг туршлага бий. Үүнийг манай улс өнгөрсөн жилээс тусган авсан ч хэрэгжүүлж чадаагүй. Гадаадынхан ийм өдрөөр машинаа гараашдаа тавиад явган алхаж, биеэ чийрэгжүүлдэг байхад манайхан зам хаагаагүй газруудаар машинтайтаа тойроод ч болов давхиж л байлаа. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл, хуучнаар "ХИД-1"-ээс Сансар хүртэл гээд зөвхөн хотын төвийн зам хаасан хэсгээр машин зорчоогүй ч түүгээр явах байсан жолооч нар тойрч явлаа гээд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүйтэй адил үйлдэл болж, утаа багасаагүй. Зөвхөн зам хаасан газар утаа багасч, хотын захаар улам нэмэгдсэнийг тухайн үед Агаарын чанар хянах харуулуудын хийсэн шинжилгээгээр тогтоосон. Тэгэхээр үүнийг машингүй өдөр гэж нэрлэхэд хэцүү. Өнөө жил энэ өдрийг дахиад тэмдэглэнэ. Хүмүүсийн ухамсар өөрчлөгдөж, ганц болов өдөр утаа багасахад хувь нэмрээ оруулаасай. Машингүй өдрийг дахин бүү машиндаасай".
Утаа үйлдвэрлэгчид хэмээн гэр хорооллынхныг адлаад байдаг болохоос Улаанбаатарын гудамж талбайгаар хөлхөж буй 100 мянган машин ч түүнээс дутахгүй утааны үйлдвэр гэдгийг мартаж боломгүй. Гуравхан жилийн өмнө Улаанбаатарт 54316 машин, 613 автобус тоологдож байсан бол одоо нэг дахин нэмэгдсэн. Гэтэл утаатай хийх тэмцэл огтхон ч урагшилсангүй. Нарийн шинжилбэл автомашины утаанд нүүрснийхээс ч илүү олон төрлийн хортой бодис байдаг. Манай улсад ченжүүдийн оруулж ирж буй машинууд нь Япон, БНСУ-ын иргэдийн хог дээр хаях гэж байсан хуучин гологдлууд. Ялгаруулдаг хорт утаагаа шүүж хүчрэхээ байж, бензин их иддэг, утаа баагиулдаг ийм машинаар л Улаанбаатарын зам хахаж цацаж байна. Нийслэлийн зам давчуу, машин олноос зам байсхийгээд бөглөрдгийг хэлэх үү, тэр бүрт машины утаа улам гаардаг. Үүнээс ялгаруулж буй хар тугалга, кадми, зэс зэрэг хүнд элементүүд улаанбаатарчуудын уушги, уураг тархийг аажмаар идэж байгааг эмч нар хүлээн зөвшөөрч байна.
Ядаж байхад хаанаас ч юм оруулж ирсэн, ямар нь мэдэгдэхгүй бензин, дизель түлшээр машинаа "хооллож" буй. "Чанаргүй бензин өгчихөж, хар утаа хаяад байна. Ямар түлш байсан юм бол оо, машины дуу өөрчлөгдөөд сонин болчихлоо" хэмээн жолооч нар халаглахыг олонтаа сонссон.
ОХУ-д шатах тослох материалын "Евро-2" гэдэг стандартыг мөрддөг. Чанаргүй шатахуун борлуулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авахаар заажээ. Энэ нь чанаргүй шатахуун хортой хүнснээс дутахгүй аюултайг харуулж буй хэрэг. Гэтэл манай улсад шатахууны чанарт санаа тавина гэсэн ойлголт бараг байхгүй шахам. Үнэ нь өсчихгүй, оросууд шатахуун өгөхгүй гээд гэдийчихгүй байвал ашгүй л гэнэ. Мэргэжлийн хяналтынхан шинжилсэн ч устай эсэх, ШТС дутуу шахав уу, үгүй юү гэдгийг л хянадаг.
Утааг багасгая, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалья гэвэл шатахууны чанарыг асуудлын гадна үлдээж болохгүй болжээ. Урин цаг ирж, гэр хорооллын утаа шингэрнэ. Хаврын наранд дуниартаад хотын утаагаа мартагнана. Нүдэнд ил харагдах утаа түр арилсан ч нууцхан хордуулах машины утаа далдын хар малгай өмсөхгүй, эрхэм дарга нар аа.
Х.Болор