Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл батлагдахыг хүлээсэн, харсан хүмүүс цөөнгүй.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд буй "1992 оноос хойших хүн амын өсөлтийг харгалзан УИХ-ын иргэдийг төлөөлөх чадавхийг дээшлүүлэх үүднээс гишүүдийн тоог нэмэгдүүлж УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоно" гэсэн заалтыг хэрхэн батлагдах бол гэдгийг гол нь харж байгаа. Хэрвээ УИХ-ын гишүүний тоог 99 болгохоор батлагдчихвал 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ шийдэх учир дээрх хоёр хуулийг хэрхэн батлах бол гэдгийг нүдээ хөхөртөл харна гэдэг шиг хүлээж суугаа хүмүүс цөөнгүй бий.
Парламент 14 хоногийн өмнө нэгдсэн хуралдаанаараа Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ долоо хоногт уг хуулийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийнэ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ард нийтийн санал асуулгаар шийдэхийн тулд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг өөрчлөх учир энэ хуульд ийнхүү өөрчлөлт оруулж байгаа билээ.
Цаг хугацааны хувьд хуулийг батлангуутаа санал асуулга явуулах ёстой. Ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг явуулж, уг хуулийг баталчих болов уу.
Үндсэн хуулийг өөрчлөлтийг иргэд дэмжих нь маш их эргэлзээтэй ч үүнд таван тэрбум төгрөг зарлагадаад хийхээр нэгэнт шийдсэн. Юутай ч Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг УИХ хэлэлцэж шийдэх ажил урагшилж л байна.
Их хуралд горилогсдын хүлээж буй нөгөө нэг хууль нь Сонгуулийн тухай хууль. Одоогоор сонгуулийг хэрхэн явуулахтай холбоотойгоор дөрвөн өөр хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд байгаа бөгөөд 14 хоногийн өмнө нэгдсэн хуралдаанаар дөрвөн хуулийн төслийг дөрвүүлэнг нь тус бүрт нь гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхээр дэмжиж, хуулиудын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Уг хороо дээрх дөрвөн хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хийхээр тов гарчээ.
УИХ-д суудалтай улстөрийн нам болгон сонгогдох эрхийн сонирхлоо шургуулсан хуулийн төсөл өргөн барьсан учир АН, МАН, МАХН, МҮАН гэсэн Их хуралд суудалтай намууд уг хуулиар толхилцох бус тохиролцож чадвал урагшаа явна.
Энэ хуулийг батлахад хугацаа мөн л бага үлдсэн.
Дээрх хоёр хуулиас гадна энэ долоо хоногт парламент удаан хугацаанд яригдаж байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хууль гэсэн олны анхааралд байгаа хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлахаар тов гарчээ.