Монголын аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах “Golden Compass Mongolian Tourism Awards 2015” шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 18-нд болно.
Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан анх удаа зохион байгуулж буй уг үйл ажиллагааг БОНХАЖЯам, НАЖГазартай хамтран зохиож байгаа аж.
Шалгаруулалтад оролцох байгууллагуудын материалыг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авах юм.
Анх удаа зохион байгуулж буй уг үйл ажиллагааны зорилго нь:
- Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн үйл ажиллагааны чиглэлээр манлайлан ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулан урамшуулж шагнах, олон нийтэд таниулах.
- Салбарынхаа хамт олонд урам зориг өгөх, тухайн чиглэлд бий болсон шилдэг санаачилга, ололт амжилт, бүтээн босголт, хөрөнгө оруулалтыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сайн туршлагыг хуваалцах.
- Аялал жуулчлалын салбарт үйлчилгээний мэргэшсэн зөв стандарт тогтоох.
- Монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Дэлхийн стандартад хүргэх, олон улсын зах зээлд гаргах.
- Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын салбарын нэр хүндийг өсгөх, олон нийтийг аялал жуулчлалын салбарын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах.
- Шалгарсан шилдгүүдийн нэр хүндийг салбарт болон олон нийтийн дунд өргөнөөр сурталчлах зэрэг болно.
Шилдгүүдийг шалгаруулах үндсэн есөн төрөлд шалгаруулах юм байна. Үүнд:
1.Олонд хүрсэн шилдэг фестиваль/эвент (Best event/festival): Аялал жуулчлалын салбарын хөгжилд өөрийн бодит хувь нэмрийг оруулсан, орон нутгийн иргэдэд бодит дэмжлэг үзүүлдэг, уламжлалт соёл, ёс заншил болон хүрээлэн буй орчинд гаж нөлөөгүй фестиваль/эвентийг шалгаруулан алдаршуулах, цаашид тогтвортой зохион байгуулагдах боломжоор хангах.
2.Сонирхолтой /Эко аяллын чиглэл/ үзвэр (Best/Eco destination/attraction): Гадаад болон дотоодын жуулчдын зорин очих дуртай, хүрээлэн буй байгаль орчин болон орон нутгийн иргэдийн соёлд элдэв сөрөг нөлөөлөл нь бага, нутгийн иргэдийн амьжиргаанд аялал жуулчлалын салбараас зохистой, бодит дэмжлэг хувь нэмэр үзүүлдэг чиглэл/үзвэр.
3.Шилдэг хөрөнгө оруулалт/бүтээн байгуулалт (Best investment): Гадаад болон дотоодын аялагчдын таашаалд нийцсэн, аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит нөлөө үзүүлж буй, олон улсын стандартын дагуу хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл багатай байхаар бүтээгдсэн бүтээн байгуулалт.
4.Шилдэг шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн inbound аяллын компани (Best new products of an inbound tour operator): Монгол орны нутаг дэвсгэр дээр явагдаж буй уг аялал нь тухайн нутгийн байгаль экологид сөрөг нөлөөгүй, Монгол орны тухай болон тус бүс нутгийн байгаль экологи, өвөрмөц соёл, ёс заншлын талаарх бодит, цогц мэдлэгийг жуулчдад олгодог, түүнийг эерэгээр сурталчилдаг, тогтвортой/хариуцлагатай аялал жуулчлалын зарчмуудыг судлан үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон хэрэгжүүлдэг аялал зохион байгуулагч (5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх).
5.Олны талархал хүлээсэн outbound аяллын компани ( Best outbound tour operator): Монголын аялагчдын сэтгэлд нийцсэн, олон улсын стандартын дагуу чанартай, аюулгүй, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой, зохион байгуулалт, төлөвлөлт сайтай багц аяллын үйлчилгээг үзүүлдэг, тухайн зорин аялсан улс, орны байгаль экологи, ёс заншил уламжлалт соёл, амьдралын хэв маягт гаж нөлөө бага үзүүлэх тал дээр илүү анхаарсан, дотоодын аялагчдын таашаалыг хүртсэн аяллын компани (5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан).
6.Шилдэг нийгмийн хариуцлагатай компани (Best social responsibility initiative): Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ядуурлыг бууруулах, олон нийтийн боловсролыг дэмжих, байгаль хамгаалал болон нийгмийн сайн сайхны төлөө санаачилгатай, бодит ажлуудыг хийсэн, уг асуудлаар олонд хүрсэн төсөл хэрэгжүүлсэн, шилдэг туршлагыг үзүүлсэн байгууллага байна.
7.Шилдэг ресторан/хоолны газар (Best eatery): Үйлчлүүлэгчдийн таашаалыг хүртсэн, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан үйлчилгээтэй, өвөрмөц амт чанартай, эрүүл, органик хоол ундаар үйлчилдэг, олонд эерэгээр танигдсан, хариуцлагатай бизнесийн зарчмуудыг мөрдөж ажилладаг. Хоол үйлчилгээний салбарт шинэлэг үйлчилгээ, туршлага нэвтрүүлсэн байгууллага байна.
8.Шилдэг хоноглох байр (Best accommodation): Гадаад, дотоодын аялагчдад эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан эрүүл, аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлдэг, нутгийн иргэдэд ажлын байр бий болгосон, олон нийтэд эерэгээр танигдсан, байгаль экологи, уламжлалт ёс заншил, нутгийн иргэдийн соёлд сөрөг нөлөө бага үзүүлдэг хоноглох байр байна.
9.Орон нутгийн шилдэг аялал жуулчлалын холбоо (Best local NGO in tourism): Өөрийн үйл ажиллагааны чиглэлээр тухайн орон нутаг болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бодитоор дэмждэг, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийг тогтвортой/хариуцлагатай аялал жуулчлалын хөгжлийн талаар мэдлэг мэдээллээр хангадаг, аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан ТББ/АЖХ байна.
Шүүгчдийн бүрэлдэхүүн нь салбарт олон жил ажилласан туршлагатай, болон тухайн төрөлд хамаарах салбар чиглэлийн туршлага бүхий 20 хүнээс бүрдэх аж.
Салбарын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Та ЭНД дарж болон 7000-7820 дугаарын утсаар авах боломжтой.