Улсын төсөв, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн Авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд Ховд аймгийн Алтай сумаас Манхан сумын чиглэлийн 214.1 км хатуу хучилттай авто замыг өнгөрөгч бямба гарагт нээлээ.
2011 оны гуравдугаар сараас эхэлсэн замын ажил ийнхүү дөрөв дэх жилийнхээ нүүрэн дээр ашиглалтад орж байна. Энэ зам бол Монгол Улсыг БНХАУ, ОХУ-тай Азийн авто замын сүлжээний АН4 чиглэлээр холбошдох НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засгийн комиссоос тодорхойлсон өндөр ач холбогдлод бүхий зам юм.
Атан тэмээ, агт мориор хэн дуртай нь даваад байдаггүй Алтайн нурууг давуулан барьсан энэ замыг БНХАУ-ын “Чайна Жиангсу Жианда констракшн” компани дангаараа барьж гүйцэтгэн, авто зам барилгын ажлын хяналт зөвлөх үйлчилгээг “Кореа консалтантс интернэшнл” компани үзүүлж, “ХЗТ” компани түншлэлээр, “Соёмбот зам” ХХК туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.
Замын чанарын хувьд харьцангуй сайн болсныг мэргэжилтнүүд болон орон нутгийнхан хэлж байгаа юм. Алтайн нурууг давуулж, Хавчигийн хавцал, Бодончийн хавцлаар дайруулж барьсан энэ зам байгалийн хүнд нөхцөлд баригдсан, инженерийн хийцлэл бүхий хиймэл байгууламжууд ихтэй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт болжээ.
Нийтдээ 137.8 метр квадрат хэмжээтэй хоёр амрах талбай, 217.1 метр квадрат бүхий хажуугийн 5 зогсоол, зургаан уулзвар, 13 замын гарц, 374 цэгт замын ус зайлуулах хоолой, 45-120 метрийн урттай 14 төмөр бетон гүүр, 14 кмт голын голдрилыг залж үерээс хамгаалах далангийн хажуугийн чулуун бэхэлгээ, 89.3 км-т хажуугийн шуудууны бетон бэхэлгээ, 4.2 км-т чулууны хадны нурангаас хамгаалах ган торон хашлага, 63.8 км-т туузан төмөр хашлага, үер усны хамгаалалтын далан зэрэг инженерийн хийцлэл бүхий цогц байгууламж болсноороо онцлог юм. Орон нутгийн иргэдээс энэхүү бүтээн байгуулалтад 700 гаруй иргэнийг оролцуулж, ажлын байраар хангасан байна.
Энэхүү замын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Батцогт, Зам, тээврийн сайдын зөвлөх Ж.Батсуурь, Ховд аймгийн Засаг дарга Т.Цэвээнравдан болон замын бүтээн байгуулалтад гар бие оролцсон гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцсон юм.