Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой болж байгаатай холбогдуулан уламжлалт ёсоор өнөөдөр нийслэлийн удирдлагууд хотын бэлгэ тэмдэг болсон Мэлхийт хөшөө болон Монголын нууц товчоондоо хүндэтгэл үзүүлэн, Сүлдэт хуураа цэнгүүллээ.
1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй.
Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ.
Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.
НИТХ-ын дарга Д.Баттулга:
"Нийслэлийн 376 жилийн ойн баярын мэндийг нийт нийслэлчүүддээ хүргэж байна. Бид энэ жил зуслангийн 16,4 км зам, Гачууртын замыг маш богино хугацаанд бүрэн шинэчлэн засварлалаа.
Хамгийн их эмзэглэж явдаг өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хотын дулаан хангамжийг сайжруулж, төв шугамаа шинэчилж өргөтгөлөө. Түүнчлэн нийтийн тээвэрт шинэ ухаалаг систем нэвтрүүллээ.
Нийслэл хот өнгөө засч тохижилтын ажилд анхаарал хандууллаа. Хамгийн гол нь өмнө нь төсвийн мөнгөөр хийдэг байсан бол энэ жил хувийн болоод төрийн аж ахуй нэгжүүд тохижилтын ажилд 43 тэрбум төгрөгийн тохижилтын ажлыг нийслэлдээ бэлэг болгосон. Та бүхэндээ баярлалаа" гэв.