-Гарааны бизнес-
Тал нутгийн малчин айлын хотон дахь нөр их хөдөлмөрийн үр шимээс эхлэн, зуун зуунаар өвлөгдөн ирсэн уламжлалт соёлын дүр төрхийг агуулан таны гар дээр очиж буй “Хөсөг” төслийг Гарааны бизнес булан онцолж байна.
Өнгөрсөн долоо хоногт анх удаагаа бүтээгдэхүүнээ нийгмийн сүлжээгээр танилцуулсан даруйдаа олны талархлыг хүлээж, урмын үгээр “булуулж” буй Хөсөг брэндийн дор гурван коллекцийн хорь гаруй бүтээгдэхүүн байдаг аж.
Олон улсын төрийн бус байгууллагад ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй А.Намуун эгч, хувцасны зураач, Ноос ноолууран сүлжмэл эдлэлийн дизайнер зохион бүтээгч А.Сарнайгийн хамт энэ төслийг санаачилжээ.
“Дизайнер мэргэжилтэй хүний хувьд өөрийн гэсэн дизайн, имижтэй, Монгол бүтээгдэхүүн гаргахсан гэсэн мөрөөдөл минь бусдад тусалж буй сайн үйлстэй холбогдсонд маш их баяртай байдаг” хэмээн А.Сарнай ярьсан юм.
Үүднээсээ л бүтээлч сэтгэлгээг шингээсэн тэдний ажлын өрөөнд энэ брэндийн талаар, тэдний үйлдвэрлэл, ирээдүйн зорилгын талаар “Хөсөг” төслийн үүсгэн байгуулагч А.Намуун А. Сарнай гэх хоёр бүсгүйтэй ярилцсанаа хүргэж байна.
-Бүтээгдэхүүнээ танилцуулаад долоо хоног өнгөрч буй ч урмын сайхан үгсээр эрч хүч авч байгааг нь нийгмийн сүлжээнээс харлаа. “Хөсөг” брэндийн зорилгын талаар ярилцлагаа эхэлье.
-Өнөө үед хүн бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа солонгоржуулах гэх мэтээр ярьж байна. Бид энгийн зүйлээс эхэлж улсдаа хувь нэмрээ оруулъя гэж бодсон нь өрхийн хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдтэйгээ хамтран гаргаж буй эхний коллекцийн бүтээгдэхүүн юм.
Энэ бүтээгдэхүүний цаана оёмол болон үнэт эдлэл, бэлэг дурсгалын үйлдвэр, мөн хүүхдээ асраад гэртээ байгаа ээжүүд, ажил эрхлэхийн хажуугаар орлогоо нэмэх гэсэн уран бүсгүйчүүд, хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд гээд олон хүн байдаг юм.
-Анх бүтээгдэхүүн хийх санаа хаанаас төрөв?
-Би докторын судалгаагаа Хятадад “Монгол орны хөдөө аж аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэх боломж буюу Таталцлын загвараар тооцох нь” сэдвээр судалж байгаа юм. Судалгааныхаа хүрээнд энэ зун Итали улсын Бертиноро хотод болсон “Сошиал энтерпрайз” олон улсын сургалтад суусан. Олон улсын Сошиал энтерпрайзэруудтай уулзаж тэдний илтгэлийг үзэж байхдаа энэ салбарыг Монголд хөгжүүлэх юмсан гэж их бодогдсон. Сошиал энтерпрайз гэдэг нь бизнесийн үйл ажиллагаа нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүрээлэн байгаа орчин болон иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөх буюу товчхондоо “Орчиндоо эерэгээр нөлөөлөх” үйл ажиллагааг хэлж байгаа юм.
Тэд нийгэмд шинээр санаачилсан бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ ашиг олж болох боловч ашиг нь эргээд тэр бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож байгаа хүмүүс болоод байгаль орчиндоо, мөн нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр болдгоороо онцлог.
Энэ нь өрхийн үйлдвэрлэл явуулдаг иргэдээ дэмжих, Монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүст загвар дизайн технологи тал дээр туслах болон гадаад худалдааг дэмжихэд хувь нэмрээ оролцуулах зорилготой “Эврика залуу зохион бүтээгчдийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын маань үйл ажиллагаатай ч бас уялдаж байгаа юм. Ингэж Хөсөг брэндийн санааг олсон.
2013 оны аравдугаар сараас бүтээгдэхүүний туршилт, судалгаагаа эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд судалгаа хийж бүтсэн бүтээгдэхүүн бол Хөсөг юм.

-Одоогийн байдлаар хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна?
-Тэмдэглэлийн дэвтрийн хавтас, утасны гэр, түрийвч, iPad, нөүтбүүк, шилний гэр гэх мэт арав гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. ”Хөсөг” төслийн дор гурван коллекци гараад байна.
Лотус буюу Бадамлянхуа цэцгийн нэрээр нэрлэсэн коллекцод Непалийн чулуу, дарма хүрд зэрэг шашны холбогдолтой чимэглэл орсон байдаг.

Харин Хүннү коллекц нь Хүннү дээлний энгэрээс санаа авч хийсэн.

Мөн Фенг шүйгийн гол бэлэгдэл болох арга билэгийг ашиглан чимэглэсэн коллекц гээд гурван төрөл бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс эхлээд гэртээ хүүхдээ хараад сууж буй эмэгтэйчүүдэд орлого олох боломжийг олгож байгаа нь сайшаалтай. Танайх нийт хичнээн ажилтантай вэ?
-Манайх нийт 15 хүнтэй. Түүний арав нь гэрээрээ ажилладаг эмэгтэй байдаг. Тэдэн дунд үнэхээр гоё оёдог хэр нь сонсголын бэрхшээлтэй нэг эмэгтэй байна. Оёдлын цехийн мастер байсан эмэгтэй хүүхдээ хараад гэртээ суух хугацаандаа орлоготой болох гэж манайд ажиллаж байна. Мөн ээж нь хэвтэрт байдаг учраас асрангаа оёдол хийдэг, худалдагчийн ажил хийнгээ давхар орлого олох зорилгоор ажилладаг гээд хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд голцуу ажиллаж байна даа. Энэ дашрамд дурдахад манайд ажилладаг эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь өрх толгойлсон эмэгтэй байгаа нь бас нэг анхаармаар түгшүүртэй ч юм шиг тоо баримт юм.
Зун оролцсон сургалтынхаа үеэр бүтээгдэхүүнээ, өөрийн хийж байгаа судалгаагаа олон улсын залуучууддаа танилцуулсан юм. Хүмүүс баяр хүргээд сайхнаар хүлээж авсан. Илтгэлийн дараа олон хүн ирж зөвлөгөө өгсөний дээр нэг оролцогч Энэтхэг улсад манайхтай төстэй байгууллага байдаг тэдний эмэгтэйчүүд үндэсний уламжлалт хээ, чимэглэлийг ашиглаж хийсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж одоо улсынхаа гол экслортлогч байгууллага болсон талаар хэлж урам өгч байсан юм. Дэлхийд алдартай болсон ийм бүтээгдэхүүний цаана гэр бүлээ авч яваа олон эмэгтэй байгаа нь сайшаамаар санагдсан.
-Уншигчид маань үнийн талаар сонирхож байгаа байх
-Манай бүтээгдэхүүн гар хийц их орсон, нарийн ажиллагаатай. Бид анхнаасаа зорилго нь экспортын бүтээгдэхүүний стандартад нийцэх чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх байсан учраас тэрийгээ дагаад гар ажиллагаа, нарийн зүйл их ордог. iPad-ны хавтас 35-42 мянга, түрийвч 38-45 мянга, тэмдэглэлийн дэвтэрийн хавтас 25-35 мянган төгрөгийн үнэтэй.
Нэг байгууллага 3.5 сая төгрөгийн төсвөөр зочиддоо гарын бэлэг авлаа гэж бодъё. Хятадаас үзэг бал авлаа гэж бодоход тэр мөнгө тэндээ л үлдэнэ, манайхаас бүтээгдэхүүн авахад үүний цаана ажилчид маань, гар урлаачдад маань хөрөнгө оруулж байна гэсэн үг.
Хийж байгаа ажил, орж байгаа хөдөлмөртэйгөө харьцуулахад үнэтэй биш л гэж боддог юм.
-Цаашдынхаа зорилгын талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
-Хөсөг брэнд нь “Endless inspiration of Nomad” гэсэн уриатай, тэрч утгаараа цаашид Хөсөг брэндийн загварын санаа бол дуусашгүй бөгөөд цаашид мал аж ахуйн гаралтай түүхий эд болох арьс, шир, нэхий, эсгий, ноос ноолуур, аль ч чиглэлээр коллекцио нэмэгдүүлэх зорилготой байна.
Яг одоо бид “MR” брэндтэй хамтран арьс эсгий хосолсон коллекци дээр ажиллаж байна. Мөн цаашид бид Монголынхоо экспортыг өсгөн нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгодог үйлдвэрүүдтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Бид бүтээгдэхүүнээ нийтэд таниулаад удаагүй байгаа бөгөөд энэ хугацаанд хувь хүмүүс иргэд биднийг их дэмжиж, урам өгч үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалж байгаад бид маш их баяртай байна.
Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бид иргэд хувь хүмүүсээ Монгол брэндээ дэмжээрэй, худалдан авалт хийгээрэй гэж уриалахаасаа илүүтэй албан байгууллагууд ч гэсэн байгууллагын зүгээс шаардагддаг худалдан авалтаа гадаад орноос хайх биш Монголоосоо эрж хайж Монголдоо тэр мөнгөө үлдээе гэсэн сэтгэлтэй байдаг байгаасаа гэж хүсмээр байдаг.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Та бүхэн “Хөсөг” брэндийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. Мөн ЭНД дарж фэйсбүүк хуудсаар зочлоорой.