НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өчигдөр /10.22/ боллоо. Тус хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа.
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг эхлүүлж, нийтийн тээврийн төлбөрийн системийг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ.
Шинэчилсэн төлөвлөлтөөр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 75 чиглэлд 1015 тээврийн хэрэгсэл, үүнээс 18 угсраа, 40 троллейбус, 918 их, 39 дунд багтаамжийн автобус үйлчилж байгаа юм байна.
Эдгээр тээврийн хэрэгслийн төрөл тус бүрээр машин цагийн нэгж зардлыг тооцоолжээ. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас машин цагийн нэгж зардлыг угсраа автобусыг 39731 төгрөг, автобусыг 32 933 төгрөг, троллейбусыг 24 425 төгрөг, дунд багтаамжийн автобусыг 33 377 төгрөг байхаар баталлаа.
Мөн 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байхаар батлав. Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм.
Тус тогтоол гарсан хүчин төгөлдөр болно гэдгийг Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
Үүнийг хэрэгжүүлэхэд салбарын алдагдал 2,1 тэрбум төгрөг болж 2015 онд 20,3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
Нийслэлийн төсөвт учрах хүндрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зохих тооны шалгагч ажиллуулж, шугамын орлого төвлөрүүлэлт, үйлчилгээний чанарт хяналт тавих, одоо ажиллаж байгаа автобусны тоог 10 хувиар бууруулж үйл ажиллагааны орлого, зардлыг төсөөлж үзэхэд жилдээ нийт 88,7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж 132,4 тэрбумын зардалтай ажиллах тооцоо гарсан хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.