Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав жил бүрийн намар "Миний дуунууд" тоглолтоороо үзэгч, сонсогчидтойгоо уулздаг билээ.
Анх 1999 онд "Сэтгэлийн хөг" нэртэйгээр хөгжмийн зохиолч Л.Балхжав уран бүтээлийн анхны тоглолтоо толилуулж байсан бол өдгөө 17 дахь намартайгаа золгож байна.
Тоглолтонд шинэ залуу уран бүтээлчдээс эхлээд "Ахмадын золбоо" хамтлаг, "Хурд", "Харанга", МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа зэрэг рок попын үе үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.
Хөгжмийн зохиолч Б.Долгион “Балхаа өөрөө ярих дургүй байдаг юм. Одоогоор түүний зохиосон 1000 гаруй дуу байна” гэсэн. Бүтэн дөрвөн цаг орчим үргэлжилсэн урлагийн алтан тайзнаа эгшиглэсэн дуу бүрийг үзэгчид даган дуулж байсан юм.

Тоглолт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдаач Н.Буянбаатарын удирдлага дор тоглосон хөгжмийн аялгуу, бие биелгээгээр эхэлсэн юм.
Дараа нь Universe best songs наадмын шилдэг оролцогчдын нэг S4 хамтлагийнхан "Чи надаас холдоо юу" дуугаа өргөн барилаа. Мөн тус наадмын хамгийн отгон гранпри шагналт дуучин Билгүүн төгөлдөр хуураа эгшиглүүлэн үзэгчдэд уянгалаг сайхан дуугаа толилуулсан.
Хөгжмийн зохиолч Л.Балхжав өөрийн тоглолтын 50 хувьд нь шинэхэн төрсөн уран бүтээлээ толилуулах болно гэдгээ хэлж байсан. Тэгвэл дуучин А.Хишигдалай "Уярал", Б.Амархүү "Монгол гоо", Ч.Цэлмүүн "Урвахгүй" зэрэг хамгийн сүүлд бүтээсэн шинэ дуунуудыг нь танилцуулсан юм.
Тоглолтонд УГЗ Л.Балхжав монгол туургатан дуучдаа мөн урьжээ. ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев "Улаанбаатарын дагина" дуугаараа монгол бүсгүйн үзэсгэлэн гоог магтан дуулсан бол Өвөр Монголын дуучин Цэцэгмаа "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий", "Хатан тэнгэр ижий минь" дуунуудаа сүүний үнэр нь арилаагүй монгол эх бүрт зориулан эгшиглүүлсэн билээ.
Яруу найрагч Ш.Гүрбазар "Өнөөдөр бидний дунд 19 гавьяат төрсөн байна. Одоо би найман Урлагийн гавьяат зүтгэлтэнг дуудах гэж байна" хэмээн УГЗ Б.Долгион, УГЗ Г.Энхбаяр, УГЗ И.Болоож, УГЗ Г.Пүрэвдорж, УГЗ Том Жагаа буюу Г.Жаргалсайхан, УГЗ С.Бархас, УГЗ Л.Балхжав нарыг тайзнаа урьсан юм. Тэд бол "Ахмадын золбоо" хамтлагийнхан.
Б.Долгион "Уг нь "Ахмадын золбоо" гэдэг нь "капитан"-ы золбоо гэсэн утгатай юм. Гэтэл ахмад гэдгийг хөгшин гэдэг утгаар нь хүлээж аваад байх юм" хэмээн хошигносон. Харин яруу найрагч Ш.Гүрбазар "Биднийг "ө" үсгээр эхэлсэн үгээр бага дуудаач. Уг нь бүгд дээд тал нь гурван ач, зээтэй болчихсон өвөө нар л даа" гэв.
Магадгүй тэднийг "ахмад" үеийнхэн гэж цоллож байгаа ч залуучуудаас дутахааргүй их эрч хүч "үнэртүүлж" байсан юм.
Мэдээж тоглолтонд дунд үеийн гавьяатууд болох "Харанга", "Хурд" хамтлагууд, МУГЖ дуучин Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар ая дуугаа өргөсөн. Тэд бол тоглолтын оргил үе, үзэгчдийг жинхэнэ утгаар нь хөөргөж, суудлаас нь босгож чадсан, дуулуулсан, орилуулсан, хашгируулсан гавьяатууд. Энд нэг нууц дэлгэхэд Поп хатагтай Сараа бяцхан охинтойгоо тайзнаа дуулсан нь үзэгчдэд барьсан бас нэгэн гэнэтийн бэлэг байсан юм.

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс