Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 22-нд манай улсад айлчлал хийнэ. Гэхдээ түүний айлчлал дөрвөн цаг үргэлжлэх юм байна.
Айлчлалынхаа үеэр Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, хоёр орны эдийн засгийн түншлэлийг хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг хурдасгах талаар санал солилцох аж.
Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзах талаар эх сурвалжууд мэдээллээ.
Сануулахад энэ бол Шинзо Абэгийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал юм. Тэрээр хоёр жилийн өмнө буюу 2013 оны гуравдугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийж байсан юм.