gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Амралтын өдрүүдэд “Лучиа ди Ламмермур” дуурийг тоглоно

Р.Адъяасүрэн
Соёл урлаг
2015-10-16
0
Twitter logo
 
Италийн нэрт хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театр сонгодог урлаг сонирхогчиддоо зориулан Монголд анх удаа тавих гэж байна.

Лучиа ди Ламмермур нь сопрано хоолойтнуудын хүч, авъяасыг сорьдог хүнд аригаараа дэлхийд алдартай бүтээл юм.

Энэхүү эмгэнэлт дуурь нь Шотландын зүүн өмнөд хэсэгт болж буй эрх мэдэл, хөрөнгө мөнгөний золиос болсон халуун амь, хайр сэтгэл, хар буруу санааны эргэн тойрны үйл явдлыг өгүүлнэ.

Аравдугаар сарын 17, 18-нд 17.00 цагаас нээлтийн тоглолтоо хийх уг дуурийн найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, зураачаар СТА Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун, хормейстерээр СТА Н.Дашбямба, Д.Отгонбаатар, бүжиг дэглээчээр Ц.Чинзориг, концертмейстерээр Б.Алунгоо, Э.Намуун нар тус тус ажилласан байна.

Гол дүрүүдэд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, МУГЖ Э.Амартүвшин, СТА Ч.Энхтайван, СТА Р.Доржхорол, гоцлол дуучин Э.Гомбо-Очир, Б.Батжаргал,  Ж.Бямбажав, Г.Шижирболд, Б.Батжаргал, Д.Эрдэнэ-Очир, М.Даваадорж, дуучин Г.Саранчимэг, Д.Бат-Эрдэнэ, Г.Энхболд нар дуулахаар бэлтгэлээ хангаад байна.

Мөн хоёр дахь өдөр уг дуурийн гол дүр болох Лучиагийн дүрд Итали улсын дуурийн дуучин У.Уранцэцэг дуулах юм байна.

БНСУ-ын найруулагч Ан Ху Вон Монгол Улсад хоёр дахь дууриа найруулж буй бөгөөд өмнө нь энэ оны тавдугаар сард “Травиата” дуурийг шинэчлэн найруулсан нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан билээ.

Уг дуурийг мөн ирэх оны хамгийн эхний бүтээл болгож нэгдүгээр сарын 7-нд дахин тоглох бөгөөд залуу дуучин Б.Батжаргал, Э.Отгонбат нар гол дүрүүдэд хүчээ сорино.

УДБЭТ гадаад харилцаа хамтын ажиллагааныхаа хүрээнд уг дуурийг арвандүгээр сард БНСУ-д очиж тоглохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа юм.  

Эх сурвалж: УДБЭТ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан