“Герман-Монголын бизнесийн өдрүүд 2015” цуврал, олон улсын үйл ажиллагааны хүрээнд “Made in Germany” сэдэвт уулзалт, үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ. Тав дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах юм байна.
Үзэсгэлэнд Герман, Монголын 50 гаруй компани оролцох бөгөөд Германы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон ноу-хауг танилцуулах аж. Мөн “ Хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент”, “ Та өөрийн төслөө хэрхэн урагшлуулах вэ” гэсэн сэдвээр Проф. Льёон лекц унших бол Др. Хартунг “Шилдэг Практик: SAP ERP-ийг хэрэгжүүлснээр таны бизнесийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх”, Проф. Хорвать “Үр ашигтай үйл ажиллагааны удирдлага: Хянан шалгах байгууллага” гэсэн сэдвээр тус тус лекц уншин, зөвлөгөө өгнө.
Хоёр өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэн, уулзалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо, Эрдэс Баялаг, Түүхий Эдийн Иж Бүрэн Санаачлага Хөтөлбөр (IMRI) хамтран зохион байгуулж байна.