Энэ сарын 2-11-ний өдрүүдэд БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулагдсан 6 дахь удаагийн Дэлхийн армийн спортын наадмыг манай тамирчид 3 алт, 4 мөнгө, 6 хүрэл нийт 13 медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүллээ.
Нийт 110 орны 8700 гаруй тамирчид 24 спортын төрлөөр өрсөлдсөн энэхүү наадамд манай улсаас бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх, дугуй, таэквонда, байт харваа, хөнгөн атлетик гэсэн төрөлд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсоноос:
Байт харваа
- Эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Урантунгалаг, Д.Мирослава, Н.Ариунбилэг нарын баг - Мөнгө
- Холимог төрөлд Б.Отгонболд, Д.Мирослава нарын баг - Алт
Бокс
- Эрэгтэйчүүдийн хөнгөн жинд М.Чухал-Эрдэнэ - Хүрэл
Жүдо
Буудлага
- Эмэгтэй ганцаарчилсан урт бууны 50 метрийн дасгалд Ч.Нарантуяа - Алт, Г.Нандинзаяа - Хүрэл
- Эмэгтэй багийн урт бууны 50 метрийн дасгалд О.Янжинлхам, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нарын баг - Алт /Наадмын рекорд тогтоосон/
- Байлдааны хурдан буудлагын 25 метрийн дасгалд О.Гүндэгмаа - Мөнгө
Чөлөөт бөх
- Чөлөөт бөхийн 70 кг-д Г.Мандахнаран - Хүрэл
- Чөлөөт бөхийн 86 кг-д О.Үйтүмэн - Хүрэл
- Чөлөөт бөхийн 97 кг-д Д.Хүдэрбулга - Мөнгө медаль тус тус хүртсэн амжилттайгаар 6 дахь удаагийн Дэлхийн армийн спортын наадмыг өндөрлүүллээ.
Ийнхүү медалийн чансаагаар манай улс нийт 13 медальтай 16-р байранд бичигдсэн бол ОХУ-ын баг тамирчид 59 алт, 43 мөнгө, 33 хүрэл нийт 135 медальтай тэргүүлж, Бразил, БНХАУ-ын баг тамирчид удаалсан байна.
Гэрэл зургийг: Фейсбүүк хуудаснаас ашиглав