Засгийн газрын 2012 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэгэн шинэ агентлагийг байгуулсан нь Худалдан авах ажиллагааны газар юм. Өнөөдөр тус байгууллага үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ой тохиож байна. Иймд Худалдан авах ажиллагааны газрын дарга нар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй энэ байгууллага 2012 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс 8 бүтцийн нэгж, 65 албан хаагчтай үйл ажиллагаагаа эхэлжээ.
Худалдан авах ажиллагааны газар (ХААГ) 2013-2015 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны дүнд нийт 726 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 726 багцад 684.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Ингэхдээ 42.7 тэрбум төгрөгийг төсвөөс хэмнэсэн байна. Энэ нь ХААГ-ын гурван жилийн үйл ажиллагааны нийт төсөв болох 3.1 тэрбум төгрөгтэй харьцуулахад 14.2 дахин их дүн гэнэ.
Улсын төсвийн хэмнэлтийг он тус бүрээр үзвэл:
2013 онд хэрэгжүүлэх нийт 198 төсөл, арга хэмжээний 413 багцаас 177 төсөл, арга хэмжээний 372 багцын гэрээг бүртгэж авсан нь нийт төсөл, арга хэмжээний 89.4 хувь, багц ажлын 90.1 хувь нь болно. Нийт 435.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 372 багцад 418.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсвөөс 18.1 тэрбум,
2014 онд хэрэгжүүлэх нийт 146 төсөл, арга хэмжээний 272 багцаас 120 төсөл, арга хэмжээний 233 багцын гэрээг бүртгэж авсан нийт төсөл, арга хэмжээний 82.1 хувь, багцын 85.6 хувь нь болно. Нийт 253.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 233 багцад 233 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсвөөс 20.3 тэрбум,
2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар, энэ онд хэрэгжүүлэх нийт 58 төсөл, арга хэмжээний 172 багцаас 42 төсөл, арга хэмжээний 121 багцын гэрээг бүртгэж авсан нь нийт төсөл, арга хэмжээний 72.4 хувь, багцын 70.3 хувь нь болно. Нийт 37.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 121 багцад 32.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөгийг тус тус хэмнэжээ.
Худалдан авах ажиллагааны 31 нэгжийг аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-т байгуулан ажилласан гурван жилийн хугацаанд нэг их наяд 672 тэрбум төгрөгийн 6912 төсөл, арга хэмжээ зохион байгуулж, 65.8 тэрбум төгрөг буюу нийт төсөвт өртгийн 4 хувийн хэмнэлт гаргасан аж.