gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 31
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 9.03
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөл хуралдлаа

Х.Көгершин
Улс төр
2015-10-03
0
Twitter logo
 
2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх  уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн есдүгээр хуралдаан боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл үйл ажиллагааны 2016 оны төсөв, гадаадын тусламжийн асуудал, төлөөлөгчдөд үйлчлэх автомашины  судалгаа болон нийслэлийн хэмжээнд АСЕМ-тай холбоотой 2015 онд багтаан гүйцэтгэх замын ажлын явц гэсэн дөрвөн асуудал хэлэлцлээ.

Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөөс гадна гадаадын зарим орны тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэхээр төлөвлөж байна.

Үндэсний зөвлөлийн гишүүд асуудлуудтай нэг бүрчлэн танилцаж дэмжсэн бөгөөд автомашин худалдан авах, зам засварын зардлыг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

Гадаадын тусламжийн хувьд албан ёсоор таван улсад хандаад байгаа бөгөөд одоогоор нисэх буудал, зочид буудлын тавилга, тоног төхөөрөмж, орчуулгын болон ёслолын үеэр хэрэглэгдэх тоног төхөөрөмж зэргийг БНХАУ-ын тусламжаар шийдэхээр болоод байна.

Мөн БНСУ хурлын тоног төхөөрөмж болон зочид буудлын менежмэнтийн сургалтын чиглэлээр тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна. Аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тоног төхөөрөмж авах зэрэг бусад чиглэлээр тавьсан саналын хариу одоогоор албан ёсоор ирээгүй байгаа юм.

Дээд түвшний уулзалтыг угтаж хийж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зочид төлөөлөгчид байрлах болон уулзалт зохион байгуулагдах газрын маршрутын дагуу хэд хэдэн замыг засварлах, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам хийх зэргээр нэмж тохижуулахаар боллоо.

АСЕМ-ын Дээд түвшний  11 дэх уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан  нийт 3500-4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан