“Монгол контент” компани өнгөрөгч арван жилд гар утсанд суурилсан контент үйлдвэрлэх, цахим сэтгүүлзүй болоод бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдэд анхаарлаа хандуулж ажилласан. Харин ирэх арван жилд “Монгол мюзик”, “Монгол кино”, “Монгол комик”, “Монгол видео” төслүүд хэрэгжүүлнэ.
Энэ бүхнээр дамжуулан дэлхийн жишигт нийцсэн Монгол контентуудыг үйлдвэрлэх юм.
“Монгол контент” ХХК, телевизийн салбарт шинээр мэндэлсэн “Оргил медиа консалтинг” компанитай хамтран ажиллаж, шинэ видео контент бүтээхээр боллоо.
“Монгол контент” ХХК-ийн захирал Г.Гантуяа: Ирэх 10 жилд бид уран бүтээлчид, телевизүүд, контент эзэмшигчидтэй өргөн хүрээнд хамтран ажиллана. Гол зорилго нь чанартай, монгол контент үйлдвэрлэх. Үүний нэг жишээ нь “Оргил медиа консалтинг”-тай өнөөдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичиг юм” гэсэн юм.
“Оргил медиа консалтинг”-ийн энтертайнмент чиглэлийн ОТВ нь үзэгчдэд нэвтрүүлгээ хүргэж эхэлсний нэг жилийн ойтойгоо удахгүй золгоно.
Тус телевизийн гүйцэтгэх захирал Б.Бат-Оргил: Өнөөдөр контентын зах зээлд ажиллаж буй компаниуд бие биетэйгээ өрсөлдөх биш, гар гараасаа хөтлөлцөн, хамтарч ажиллан, сул талаа харилцан нөхөж, давуу тал болгох хэрэгтэй. Зах зээлийн нөхцөл, технологийн хувьсал биднээс үүнийг шаардаж байна. Иймд манай хоёр компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ хамтын ажиллагааны хүрээнд телевиз үзэгч болон цахим хэрэглэгч та бүхэнд удахгүй нүд баясган, сэтгэл татах, сонирхолтой нэвтрүүлгүүдийг хүргэх нь ээ.