gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монгол Мюзик” төслийг хэрэгжүүлж эхэллээ

А.Наранцацрал
2015-10-01
0
Twitter logo
 
А.Наранцацрал
0
Twitter logo
2015-10-01

Монголын дуу хөгжмийн салбарт зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх зөрчигдөж, уран бүтээлчдийн оюун ухаан, цаг хугацаа авьяас чадвараа шингээн байж хийсэн нөр их хөдөлмөрийг хууль бусаар ашиглах, худалдаалах, интернэтэд байршуулах зэргээр оюуны өмчийг үнэгүйдүүлдэг.

Тэгвэл арван жилийнхээ ойг тэмдэглэж буй “Монгол Контент” ХХК нь “Монгол Мюзик” хэмээх шинэ төслийг хэрэгжүүлж эхэллээ.

“Монгол Мюзик” төсөл нь олон улсын жишгийн дагуу Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн бүтээлийг зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн зохих зөвшөөрлийн дагуу бусдад ашиглуулах, түгээх, худалдаалах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.

Монгол Контент ХХК-ийн “Монгол мюзик” төслийн удирдагч Н.Бат-Эрдэнэ:

“Манай төсөл нь уран бүтээлч болон хөгжим түгээгчдийг холбосон гүүр болох бөгөөд өөрийн бүтээлийг хэрэглэгч, сонсогчдын хүртээл болгох хүсэлтэй уран бүтээлчид, тэдний бүтээлийг өөрсдийн үйлчилгээндээ ашиглахыг хүссэн хэн бүхэнтэй бид нээлттэй хамтран ажиллах болно” гэж үйлчилгээнийхээ талаар ярилаа.

“Монгол Мюзик” төсөл нь “Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэг”, “Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв” зэрэг хамтын удирдлагын байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж, уран бүтээлчдийн зохиогчийн эрхийг хамгаалах юм.

“Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэг” -ийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар:

“MЗХЗНН-ийн итгэлтэй түнш, жишиг байгууллагын нэг бол “Монгол Контент” компани юм. “Монгол Контент” компанитай хийсэн шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсандаа баяртай байна. Оюуны өмчийг дээдэлнэ гэдэг нь хөгжлийн түвшинг илэрхийлсэн том соёл юм. Монголчуудын хөгжил шинэ шатанд гарч байгаа нь оюуны өмчийг дээдэлж, зохиогчийн онцгой  эрхийг эрхэмлэж байгаа энэ үйл явц тод харуулж байна” гэлээ.

МЗХЗНН-ийн Гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар, Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
 
“Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв” –ийн тэргүүн Б.Лхагвасүрэн:

“Монгол Контент” компани хөгжмийн түүхэнд, тэр тусмаа оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах үйл явцад хуулийг хэрэгжүүлэх, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах үйл явцад ёс зүйтэй үйлчилгээ шинээр нээж байна.

Өнгөрсөн хугацаанд хөгжим, соёл урлагаар бизнес хийж буй олон байгууллага гарч ирлээ. Алдаа хийдэг байгууллага ч цөөнгүй байна. Харин тэдний дунд амжилттай ажиллаж байгаа байгууллагаар уран бүтээлчид бид “Монгол Контент”-ын хамт олныг нэрлэх нь зайлшгүй юм. Цаашдаа “Монгол Мюзик” үйлчилгээндээ улам их амжилт гаргаарай гэж хүсье” гэв.

ДББҮТ-ийн тэргүүн Б.Лхагвасүрэн, Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Түүнчлэн “Никитон” хамтлагийн ахлагч МУГЗ Б.Батчулуун, МУГЖ, Зууны Манлай Эстрадын Дуучин Б.Сарантуяа, Хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, СТА Д.Намсрайноров зэрэг хамтлаг дуучид анхны үйлчлүүлэгчид нь болжээ.

МУГЖ, Зууны Манлай Эстрадын Дуучин Б.Сарантуяа:

“Энэ жил миний уран бүтээлийн 30 жилийн ойг угтан олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэр дундаа олон жил хамтран ажиллаж байгаа “Монгол Контент” ХХК-ийн “Монгол Мюзик” шинэ үйлчилгээний анхдагч үйлчлүүлэгч болж байгаадаа би туйлын их баяртай байна” гэлээ.

Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа, МУГЖ Б.Сарантуяа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
 
“Никитон” хамтлагийн ахлагч, МУГЗ Б.Батчулуун:

“Зохиогчийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөөр өнөөдрийг хүрлээ. Уран бүтээлчдэд зориулсан зохиогчийн эрхийг хамгаалах үйлчилгээг бий болгож буй “Монгол Контент”-ын хамт олонд талархаж байна”.

Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа, “Никитон” хамтлагийн ахлагч, МУГЗ Б.Батчулуун нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа, Хөгжмийн зохиолч Б.Чинбат нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.Нийтийн Дуучдын Нэгдсэн Холбооны тэргүүн, СТА Г.Чинболор:

“Монголын Нийтийн Дуучдын Нэгдсэн Холбоо", “Монгол Контент” ХХК хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. “Монгол Мюзик” үйлчилгээтэй манай уран бүтээлчид нягт холбоотой, бие биенээ дэмжин ажиллах болсондоо баяртай байна” гэв.

Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн, СТА Г.Чинболор, Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа, "Sweetymotion" хамтлагийн гишүүн Э.Ганболор нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.СТА Д.Намсрайноров:

Миний уран бүтээлийг дэмжиж ажилладаг “Монгол Контент” компанийн “Монгол Мюзик” шинэ үйлчилгээний анхны үйлчлүүлэгч болж байгаадаа баяртай байна.
 СТА дуучин Д.Намсрайноров, Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Дуучин Д.Үүрийнтуяа:

“Монгол Мюзик төслийн анхны үйлчлүүлэгч болж байгаадаа баяртай байна. Уран бүтээлч бидний дээдлэх ёстой зүйл бол оюуны өмч байдаг. Оюуны өмчийг дээдэлж буй “Монгол Контент” ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсье” гэлээ.

Дуучин Д.Үүрийнтуяа, Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.“Монгол Мюзик” төсөл нь Монголын хамтлаг дуучдын бүтээлээс гадна дэлхийн дуу хөгжмийн алдартай студи, продакшнуудтай хамтран ажиллаж тэдний уран бүтээлийг Монголын хэрэглэгч нарт хүргэх ажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан