ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өв”-ийн жагсаалт-д “нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулах” асуудлаарх үндэсний сургалт ирэх сарын 5-ны өглөө Богд хааны ордон музейд эхэлнэ.
Тус сургалтын гол зорилго нь Монголын соёлын биет бус өвийг ЮНЕСКО-гийн СББӨ-ийн жагсаалт-д нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулах мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэн, СББӨ-ийг үр дүнтэй хамгаалахад чадваржуулах юм.
Сургалтын нээлтэд Боловсрол Соёл Шинжлэх ухааны соёлын газрын дарга Д.Гантөмөр, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизу болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Соёлын асуудал хариуцсан төлөөөлөгч Хималчули Гүрүнг нар хүрэлцэн ирнэ.
Сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна.
Монгол улсын СББӨ-ийг хамгаалах хүчин зүтгэлийг дэмжих зорилгоор Япон улсын “Итгэлцлийн сан”-гийн тусламжтайгаар уг сургалтыг “Конвенцын хэрэгжүүлэлт болон хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” сэдвээр 2012 оноос явуулсан. Удахгүй болох сургалт нь “СББӨ-ийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн Конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол улсын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтын хоёр дахь шатны үргэлжлэл юм.
Таван өдөр үргэлжлэх сургалтыг олон улсын мэргэжилтнүүд удирдан явуулж, Конвенцийн дагуу байгуулагдсан олон улсын, олон төрлийн бүтцийг шинжин, түүнийг хэр ашигтай хэрэглэх онолын болон дадлага хичээл, хээрийн аяллыг хамруулан Соёлын өвийн төв, 21 аймгийн соёлын мэргэжилтнүүд, төрийн бус байгуулга, өвлөн тээгч нарыг хамруулах юм байна.
Гэрэл зургийг museum.gs.gov.mn-ээс ашиглав.