gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дугуй түгжих үйл ажиллагааг зогсоожээ

Р.Адъяасүрэн
Нийгэм
2015-09-28
0
Twitter logo
 
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
Нийгэм
2015-09-28
Дугуй түгжих үйл ажиллагааг зогсоожээ

Замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байсан дугуй түгжих үйл ажиллагааг зогсоожээ.

“Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд илт хууль бусад тооцсон талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан мэдээллээ.

“Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор гаргасан бөгөөд энэ нь хууль бус учраас зогсоох шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шаардсан.

Гэвч нийслэлийн удирдлагуудын зүгээс ШӨХТГ-т ийм эрх байхгүй гэдгийг мэдээлж, улмаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон НИТХ-ын тэргүүлэгчдийг шүүхэд өгч байсан билээ.

Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл есдүгээр сард хууль бус захирамжаа хүчингүй болгож, шүүхэд тайлбараа ирүүлж, энэ ажиллагааг зогсоохыг хүссэн байна.

“Энэ захирамж анхнаасаа илт хууль бус байсан. Үүнээс үүдэн иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан. Тиймээс энэ хохирлыг барагдуулахаар ажиллана” хэмээн ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэллээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд “Шударга төрийн төлөө”, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” төрийн бус байгууллагуудтай хамтран тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд өмгөөлөл үзүүлж, хохирол барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Дээрх чиглэлээр 16 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд эдгээр байгууллагад шаардлага хүргүүлсэн байна.

Мөн автомашин ачсаны улмаас иргэдэд хууль бус торгууль ногдуулсан хэргийг мөн шүүхэд өгсөн бөгөөд аравдугаар сард шүүх хурал нь болох аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан