Уул уурхайн сайд Р.Жигжид Колумб улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр Колумб улсын Уул уурхай, эрчим хүчний сайд, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн болон Гадаад хэргийн дэд сайд нартай тус тус уулзлаа.
Мөн Уул уурхайн сайд Р.Жигжидийн ахалсан УУЯ, АМГ-ын төлөөлөгчид тус улсын Ашигт малтмалын Үндэсний агентлаг болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзсан байна. Уулзалтаар хоёр орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийж, харилцан санал солилцсон бөгөөд тулгамдаж буй асуудал болох хууль бусаар ашигт малтмал олборлох, бичил уурхай, орон нутгийн иргэдтэй харилцах, хөрөнгө оруулалт, татварын орчны ярилцаж, цаашид харилцан туршлага солилцох боломжтой талаар ярилцав.
Колумбад 2010 онд хийсэн судалгаагаар нийт 13400 уурхайн 73 хувьд буюу нийт 9000 гаруй уурхай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бол 2014 онд нийт 3368 уурхайд хийсэн судалгаагаар 65 орчим хувьд нь хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэсэн статистик мэдээлэл байна.
Иймд яамных нь зүгээс орон нутагтай хамтран ажиллаж, Бичил уурхай эрхлэгчдийг албажуулах, бүртгэх, таниулан сурталчлах ажлыг шат дараатай хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн гурван жилд албажих хүсэлтэй иргэдийн тоо ихсэж,
- 2014 онд 860,
- 2015 онд 1500,
- 2018 онд 2600 бичил уурхай эрхлэгчдийг албажуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Колумбын Уулу урхайн яам болон агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтэц манай улстай төстэй бөгөөд 100 жилийн түүхтэй Геологийн үндэсний алба нь Уул уурхай, эрчим хүчний яамандаа харъяалагддаг байна. Уул уурхай, эрчим хүчний яамны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхдээ олон улсын зөвлөх ажиллуулсан бөгөөд Үндэсний геологийн албыг Ашигт малтмалын газраас тусад нь байгуулах талаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрчээ.
Дараа нь Уул уурхайн сайд Р.Жигжид Колумбын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн Дэд сайд Павло Вера Сантостай уулзжээ. Тэд олборлолтын улмаас үүссэн байгаль орчны хохирлын нөлөөллийг хэрхэн зохицуулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө багатай технологи нэвтрүүлэх, байгаль орчны нөлөөлөлтэй холбоотой тусгай зөвшөөрлүүдийн олголтын талаар ярилцлаа.