Элчин сайд Ж.ЭНХСАЙХАН
Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжиж, хэрэгжүүлэх Зөвлөмж гаргав. Мөн маргааш өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол-Төвийг сахих” нийтлэл бичиж, улс орны язгуур ашиг сонирхлыг хөндсөн энэ чухал асуудлаар нийтээрээ тунгааж хөндөж ярилцахыг санал болгосон билээ. Тэрээр Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш төвийг сахих бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж ирсэн тухай тэмдэглээд, энэхүү бодлогоо хэлбэржүүлж, баталгаажуулах цаг болсныг онцолжээ.
БҮРЭН ЭРХ БАЙДЛАА САЙН ДУРААР ХЯЗГААРЛАХ ШААРДЛАГА БИЙ ЮҮ?
Төвийг сахих бодлого бол улс орны аюулгүй байдлыг улс төр, эрхзүйн аргаар хангах буюу бэхжүүлэх нэг арга хэрэгсэл мөн боловч тухайн улсын бодлогыг тодорхой хэмжээгээр хязгаарладгаараа онцлог. Манай ард түмний язгуур ашиг сонирхлын нэг чухал илэрхийлэл нь болсон улсын бүрэн эрхийн асуудалтай байнга төвийг сахих бодлого шууд холбоотой гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс тэрхүү бүрэн эрхт байдлаа сайн дураараа хязгаарлах хэрэг, шаардлага байна уу, өнөөг хүртэл явуулж ирсэн хөрш хоёр оронтойгоо тэнцвэртэй харилцах, харилцан сонирхсон асуудлаар гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гуравдагч хөршийн харилцаагаа өргөжүүлэх, олон тулгуурт бодлого явуулах прагматик, уян хатан, олон улсын тавцнаа тус улсын нэр хүндийг өсгөж, тэдгээрийнх нь үр өгөөжийг хүртэж ирсэн оновчтой гадаад бодлогоо өөрчлөх бодит шаардлага байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Мөн газарзүйн байршлаа бодвол эдийн засгийн хувьд “төвийг сахих” бодлого явуулах бодит бололцоо, боломж байгаа эсэхийг бодолцох ёстой болов уу. Гэвч нэгэнт ҮАБЗ-өөс Зөвлөмж гарсан тул байнга төвийг сахих бодлогыг боловсруулахдаа дараах асуудлыг бодолцох нь зүйтэй мэт санагдана.
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ОНЦЛОГ
Олон улсын харилцаа бол улс орнуудын өрсөлдөөн, хамтын ажиллагааны талбар мөн тул түүнд олон улсын эрхзүйн зарчмууд, хэм хэмжээний зэрэгцээ өрсөлдөх цагтаа өрсөлдөж, хамтарч ажиллах цагтаа хамтарч ажилладаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Тиймээс их гүрнүүд хэдийгээр наанаа манай шинэ бодлогыг дэмжиж болох боловч цаагуураа түүнийг өөрийн явцуу ашиг сонирхолд нийцүүлэх бодлого явуулахгүй гэх газаргүй юм.
БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ
Монгол Улсын язгуур ашиг сонирхлын чухал хэсэг бол Үндсэн хуульд тусгагдсан бүрэн эрхт байдал билээ. Тэр нь угтаа гадаад, дотоод бодлогоо өөрийн улс орны ашиг сонирхолд нийцүүлж явуулах эрх мэдэл, тухайлбал найз нөхдөө өөрөө сонгох, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, ашиг сонирхлоо өөрийн нөхцөл, боломж бололцоонд тохируулан урагшлуулах онцгой эрх юм. Ийм чухал эрхээ бид гагцхүү улс төр, дипломатын аргаар дангаараа буюу бусадтай хамтран хэрэгжүүлэх тул түүнийг шинэ бодлогынхоо үндсийг боловсруулахад хэт хязгаарлахгүй байхад анхаарах хэрэгтэй.
Манай улсын стратегийн байршил, өнөөг хүртэл баримталж ирсэн бодлогыг харгалзан хөршүүдийн аль нь ч одоогийн харьцангуй тогтвортой байдлыг алдагдуулах бодолгүй. Тиймээс хоёр хөршийн маргаанд оролцохгүй, төвийг сахих бодлогоо хадгалж үлдэхэд анхаарах хэрэгтэй.
ХОЁР ХӨРШТЭЙГЭЭ ХАРИЛЦАХ
Манай улс “дагуул улс”-ын гадаад бодлогоосоо сургамж авч хөрш хоёр их гүрэнтэйгээ тэнцвэртэй харилцаж, тэдний хоорондын маргаанд оролцохгүй байх, төвийг сахих бодлого баримталж байгаа билээ. Хэрэв аль нэг нь Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хохироох бодлого явуулбал манай улс өөрийн ашиг сонирхлыг дагаж, шаардлагатай бол нөгөө хөрш буюу бусад улс гүрэнтэй илүү ойртоход хүрнэ гэсэн манай бодлогыг хөршүүд маань сайн ойлгож, мэдэж байгаа.
Манай ийм бодлого хөршүүдийн хувьд Монгол улсын талаар баримтлах бодлогыг нь бага хэдий ч тодорхой хэмжээгээр тодорхойлсон эерэг хүчин зүйл болж байгаа. Манай улсын стратегийн байршил, өнөөг хүртэл баримталж ирсэн бодлогыг харгалзан хөршүүдийн аль нь ч одоогийн харьцангуй тогтвортой байдлыг алдагдуулах бодолгүй. Тиймээс хоёр хөршийн маргаанд оролцохгүй, төвийг сахих бодлогоо хадгалж үлдэхэд анхаарах хэрэгтэй.
БУСАД УЛСТАЙ ХАРИЛЦАХ
Байнга төвийг сахих бодлого хоёр хөршийн харилцаанаас давж, маш өргөн хүрээг хамрах тул нэлээд бодож боловсруулах зүйл гарна. Олон улсын маргаантай бусад асуудлыг хоёр, гурван талаар, бүсийн хэмжээнд, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблей, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэргээр олон улсын хэмжээнд хэлэлцэхэд улс орнууд байр сууриа чөлөөтэй илэрхийлж, түүндээ тохируулан бодлогоо явуулдаг. Том, жижиг ямар ч орны ашиг сонирхлыг хөндсөн тийм асуудлаар өөрийн үзэл бодол, ашиг сонирхолд нийцсэн байр суурьтай байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх бүрэн эрх аливаа улс орны гадаад бодлогын чухал арга хэрэгсэл, хөшүүрэг байдаг.
Байнгын төвийг сахих шинэ бодлого маань зэвсэг хураахаас эхлээд улс хоорондын маргаан, жижиг орны асуудал зэргээр өөрийн бодлогыг чөлөөтэй илэрхийлэх, бодлогоо урагшлуулах боломжийг хэт хязгаарлах вий, тус улсын зарчмын буюу чухал гэж үзсэн асуудлаарх манай бодлого “бөөрөнхий” буюу хөшүүн болж өнөөг хүртэл баримталж ирсэн идэвхтэй гадаад бодлогыг мохоох вий, их гүрнүүд манай бодлогыг барьцаалах вий гэсэн болгоомжлол байсаар байна. Байнга төвийг сахих статус нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандатгүй энхийг сахиулах ажиллагаанд орох замыг хаадгийн хувьд олзуурхууштай боловч өнөөг хүртэл баримталж ирсэн манай улсын батлан хамгаалах бодлогод нэлээдгүй хүндрэл учруулж болох талтай тул батлан хамгаалахын салбарынхантай ярилцах, Ерөнхийлөгчийн хэлснээр нийтээр хэлэлцэх учиртай.
БОДЛОГОО ЗӨВ ТОДОРХОЙЛОХ
Дээрх бүхнээс үзвэл төвийг сахих бодлогоо хэрэгжүүлэхдээ сайтар бодож нарийн тодорхойлохгүй бол олон тулгуурт гадаад бодлогын үндэс сулрах, нөлөө бүхий гуравдагч хөршүүдтэй харилцахад чухал үндэс нь болсон нийтлэг үнэт зүйлс маань бүдгэрэх, улмаар их гүрнүүд төдийгүй ямар ч улс “тууштай төвийг сахих бодлого явуулахгүй байна” гэж манай бодлогыг өөлөх, шүүмжлэх, бодлогыг барьцаалах өргөн бөгөөд “байнгын” боломжтой болох вий гэсэн болгоомжлол төрж байна.
Нэн ялангуяа их гүрнүүд жижиг улсын бодлогыг өөрийн ашиг сонирхлын өнцгөөс харж, тухайн жижиг улсад даралт шахалт үзүүлэх, барьцаандаа “байнга” байлгах бодлого явуулдаг тул тэдэнд тийм шалтгийг олгохгүй байхаар бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Эс тэгвээс манай гадаад бодлогын одоогийн эрхзүйн үндэс сайжрахын оронд, харин ч гадаад бодлого явуулах арга ажиллагаа мохож, идэвх бууран, бодлого маань бусдад зохицсон, хөшүүн болох эрсдэлтэй.
БОЛЗОШГҮЙ ЦЭРГИЙН АЮУЛ
Гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй ...” гэж заасан. Өөрөөр хэлбэл гадны цэргийн аюул гарвал манай улс тэнцвэртэй харилцах бодлогоо эргэж харахад хүрнэ гэсэн санаа цаана нь агуулагдаж байгаа. Тэгвэл байнга төвийг сахих бодлого явуулж байхад гадны цэргийн аюул гарвал яах вэ гэсэн асуулт гарч болох талтай. Түүний хариуг шинэ бодлогынхоо үндсийг боловсруулахдаа тодорхой тусгах нь чухал.
ЦААШИД ТАВИХ НЭГ ЗОРИЛТ
Манай улс байнга төвийг сахих бодлогоо тодорхойлохдоо их гүрнүүдээс, нэн ялангуяа хөрш хоёр орноосоо тэрхүү бодлогыг хүндэтгэж байна гэсэн тодорхой баталгааг гаргуулж авахад эртнээс анхаарах хэрэгтэй. Тэгвэл манай улсын сайн дураараа авах байнга төвийг сахих үүрэг хэрэгжих бодит үндэстэй болж баталгаажна. 1997 онд АНУ, Англи, Франц нь Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид статустай болох бодлогоос нь татгалзуулж, оронд нь улс орноо Туркменистаны адил байнга төвийг сахисан улс болгохыг санал болгож байсан. Чингэх тохиолдолд байнга төвийг сахих статуст тэд ямар баталгаа олгохыг лавлахад тэрхүү статус нь гагцхүү Ерөнхий Ассамблейн тогтоол буюу тунхаглалаар л хязгаарлагдана гэж манай талд мэдэгдэж байсан. Тиймээс ч манай улс нэг удаагийн тунхаглал гаргуулахын оронд цөмийн зэвсгээс ангид статусаа бодитой баталгаатай болгох бодлогыг тууштай баримталж ирсэн билээ.
Байнга төвийг сахих бодлогоо зөв тодорхойлж хэрэгжүүлэхийн зэрэгцээ өнөөг хүртэл олж авсан нэр хүнд, байр сууриа бэхжүүлж, олон улсын хэмжээнд, түүний дотор хоёр хөршөөр хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсгээс ангид статусаа улам бататган баяжуулж, түүнийгээ Монголын өвөрмөц байдалд нийцсэн бөгөөд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тусгай дэглэм болгох нь шинэ бодлогод нэмэр болно.