gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 22
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 9.11
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-д айлчлал хийж байна

У.Бадамцэцэг
Улс төр
2015-09-21
0
Twitter logo
 
УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-23-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны  Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ, Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийнэ. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргад бараалхана.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Чингис Лэнд Девелопмент” групп, ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцохын зэрэгцээ Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөнө.

УИХ-ын дарга есдүгээр сарын 24-25-нд  Свердловск мужид айлчилна.

Свердловск мужид хийх айлчлалын үеэр УИХ-ын даргад тус мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.В.Бабушкина, Свердловск мужийн амбан захирагч Е.В.Куйвашев, Свердловск мужийн Засгийн газрын дарга Д.В.Паслер, Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд А.О.Соболев нар бараалхана.

УИХ-ын дарга З.Энхболд Уралын турбины үйлдвэртэй танилцаж, Екатеринбургийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимд зочилно. Мөн тэрээр өөрийн төгссөн сургууль болох ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Их Сургуульд /Уралын Политехникийн дээд сургууль/ зочлох юм.

УИХ-ын даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Одонтуяа, Г.Уянга, Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, ХМОНХХ-ийн дарга О.Батханд нар байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан