Нийтийн тээврийг төрөлжүүлж түгжрэлийг багасгах сургууль, аялал жуулчлал, буухиа, бизнес, ажил хэргийн зэрэг олон төрлийн үйлчилгээнд явах автобусны парк шинэчлэл явагдаж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хот нийтийн тээврийн үйлчилгээнд давхар автобус 50-ыг явуулахаар төлөвлөж, эхнийхийг энэ зургаадугаар сард оруулж ирэх аж.
Энэ талаар Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайханаас тодрууллаа.
-Хоёр давхар эко автобусыг аль улсаас авах вэ?
-Давхар автобусуудыг БНХАУ-аас авахаар захиалга өгсөн. Үүний эхлэл болгож туршилтын дан ногоон, цахилгаан хөдөлгүүрт автобусыг нэг жилийн турш Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан. Мөн арван ширхэг улаан автобус туршилтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Ингэснээр нэг цэнэглээд хэдэн км явах боломжтойг судалж, автобус цэнэглэх цэгийг хаана байгуулах зэрэг бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Мөн дулаалга, халаалт сайн байх, шил, толь нь ямар байх зэрэг өөрийн орны нөхцөлд тохирсон нэмэлт захиалга үйлдвэртээ өгсөн.
-Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах хэчнээн автобус авч байна вэ?
-Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 100 хувь цахилгаан хөдөлгүүрт хэд хэдэн зориулалтын 200 автобусыг энэ ондоо багтаан оруулна, үйлчилгээнд явуулнэ. 2020-2023 оны нийтийн тээврийн парк шинэчлэл хийх бөгөөд энэ ажилд нийт 350 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн.
-Энэ бүх санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа бол?
-Эхний урьдчилгаа санхүүжилтийг нийслэлийн төсвөөс хийсэн. Цаашид Хөгжлийн банк болон үйлдвэрлэгч компаниудын хөнгөлөлттэй зээл зэрэг санхүүгийн хэд хэдэн эх үүсвэрээр шийдэх юм.
-Автобусыг яагаад БНХАУ-аас авахаар захиалга өгсөн бэ?
-Дэлхий дахинд нийтийн тээврийн автобус борлуулагч топ арван компанийн найм нь Хятадын компани байна. Бид еюро стандартын шаардлага хангасан автобус захиалан авч байгаа гэв.