gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.11
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СОЁЛЫН ДОВТОЛГОО №42: Хүүхэд, хөгшдөө бодоод СИГНАЛАА БҮҮ ОРИЛУУЛААЧ

А.Наранцацрал
Соёлын довтолгоо
2020-07-05
1198
Twitter logo
А.Наранцацрал
1198
Twitter logo
Соёлын довтолгоо
2020-07-05

ХОРООЛОЛ ДОТОР ДУУТ ДОХИО ДУУГАРГАХГҮЙ БАЙХ

Болсон явдал 1. Шөнийн 02:20 цаг: Байрны доор нэг машинаас сигналын чимээ гарлаа. Эхний чимээ гармагц гүн нойрноосоо сэрэв. Жолооч дахиад л сигналаа дарлаа. Ямар зорилгоор дарсныг үл мэднэ. Дахин дарлаа, ... дахиад л ... Сүүлдээ жолооч уурласандаа ч юм уу, эсвэл согтуу байсан ч юм уу сигналнаа тасралтгүй дуугаргалаа.   Шөнө дундад хэзээ дуусах нь мэдэгдэхгүй уртаас урт үргэлжлэх дуут дохионы чимээ. Тэр үед зөвхөн нялх хүүхэд гэлтгүй, зэрэгцээ оршдог дөрвөн байрны бараг бүх оршин суугч сэрсэн гэхэд хилсдэхгүй  болов уу. Учир нь тэсгэл алдсан оршин суугчид тагтан дээрээ гараад  "Болиоч ээ!", "Унтмаар байна шүү дээ!" гэж бухимдлаа илэрхийлэн хашгирсан юм

Танил дүр зураг байгаа биз. Энэ мэтчилэн орон сууцны хороолол болон гэр хороолол дунд орой 22:00 цагаас хойш автомашины дуут дохио дуугаргаж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх хуулийн заалт байдаг ч ганцаараа байгаа мэт бүдүүлгээр аашилж, сигналддаг жолооч нар байсаар л байна.

Болсон явдал 2: Шөнө, үүрээр хажуу байрны доод талын гаражийн үүдэнд машинтайгаа ирчихээд, гаражийн хаалгыг онгойлгуулах зорилгоор жолооч нар сигналаа орилуулна. Хаалгыг гаднаас нь онгойлгодог чипээ мартсан уу, эсвэл автоматаар онгойдоггүй хаалга юм уу, ямартай ч харуулд хандаж "Гаражийн хаалгаа нээ!"  хэмээн сигналдана.  Жолооч нар хамгийн удаандаа 3 секунд хүлээгээд хаалга нээгдэхгүй бол сигналддаг. Харуул тэр үед унтаж байх, эсвэл ажлын байран дээрээ байгаагүй бол жолооч дахин дахин сигнал дарна. Энэ явдал олон удаа давтагдав. Эхлээд байрны харуултай уулзахад "Гаражийн хаалга эвдэрсэн, хил хаасантай холбоотойгоор засах боломжгүй байна. Тиймээс жолооч нар сигналддаг болсон" гэх. Асуудал шийдэгдсэнгүй. Тэвчээр алдаад цагдаагийн байгууллагад хандсан ч бас л шийдэгдээгүй. 

Шийдэл: Чип нь эвдрээд засах боломжгүй байгаа бол гаражийн хаалганы гадна хонх тавиад, жолооч хонхоо дараад орж болмоор. Ямартай ч дуу дохио дуугаргахгүй байя гэвэл асуудлыг төрөл бүрээр шийдэх боломжтой. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм
IY. Дуут дохио
9.12. Дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно:
        а/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор;
        б/ суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлж байгаагаа бусад жолоочид анхааруулах зорилгоор;
        в /төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд энэ дүрмийн 17.7-гийн “б” заалтын дагуу.

МАШИНЫ ХААЛТЫГ НЭЭЛГЭХИЙН ТУЛД БҮҮ СИГНАЛДААЧ

Нэг удаа сигналдахад хэчнээн хүний амар тайван байдлыг алдагдуулж, хэчнээн өвөө эмээг цочоож, хэдэн бяцхан үрсийг нойрноос нь сэрээж байгаа бол?

Орон сууцны хороолол, хотхонууд зөвхөн өөрсдийн оршин суугчдаа нэвтрүүлэхийн тулд машины автомат хаалт хийж, хаалтыг нээдэг удирдлага тараах болсон. Гэтэл тухайн хаалтны гадна чипгүй ирчихээд "Хаалтаа нээ!" гэж сигналддаг. Угтаа хаалтыг нээдэг чип картаа өөртөө байлгах, эсвэл гэрлээрээ дохих, бүр болохгүй бол харуул дээр очоод хаалтаа нээж өгөөч гэж хэлэхэд болохгүй нь юу байх вэ?

Бид агаар, орчин, дуу чимээний бохирдол дунд амьдарч байна. Хүсвэл эдгээр бохирдлоос ангид байх боломжтой. Гэтэл хэн дуртай нь л өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд нэг удаа сигналдахад хэчнээн хүний амар тайван байдлыг алдагдуулж, хэчнээн өвөө эмээг цочоож, хэдэн бяцхан үрсийг нойрноос нь сэрээж байгаа бол? Нялх нярай хүүхэдтэй айл мэднэ дээ. Хүүхдээ арайхийн унтуулаад тавихад л хэн нэгний огт шаардлагагүй дарсан дуут дохионоос болж сэрчихнэ гэхээр...

Зөвхөн өдрийн цагаар ч бус шөнө, үүрээр  ч дуут дохиогоо орилуулах нь зөвхөн хууль зөрчөөд зогсохгүй маш бүдүүлэг үйлдэл юм. 

Зөрчлийн тухай хуулиас
5.5 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100 мянган төгрөг/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй /1 сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.6 дугаар зүйл. Автотээврийн тухай хууль зөрчих
4.4.Иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах;

"ХҮҮХЭД ЗОРЧИЖ БАЙНА" ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ МАШИНЫ АРААС БИТГИЙ СИГНАЛДААРАЙ

Дээр дурдсанчлан дуут дохиог замын хөдөлгөөнд зөвхөн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дарна гэж Замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Гэтэл жолооч нар "Хурдан яваач", "Холдооч" гэж урд талын эсвэл хажуугийн машиндаа "хэлэхдээ", уур бухимдлаа илэрхийлэхдээ, мөн хүн дуудах зорилгоор ихэвчлэн сигналыг ашиглаж байна. 

Тээврийн хэрэгсэлд нялх балчир, хөгшин настай, өвчтэй зовлонтой гээд янз бүрийн л хүн зорчиж яваа. Та үнэхээр сигналдахгүй байж тэвчдэггүй юм бол ядаж л "Хүүхэд зорчиж байна" тэмдэглэгээтэй машины араас дуут дохиогоо бүү хэрэглээрэй.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯВЖ БАЙГАА ХҮНИЙ ХАЖУУГААР ЯВАХДАА СИГНАЛДАХГҮЙ БАЙНА УУ

Авто замын хөдөлгөөнд оролцож байхдаа тантай зэрэгцээд хүүхдээ тэвэрсэн, тэргэн дээр түрсэн хүмүүс, ахмад настнууд явж байх вий. Сигналаа дарахаасаа өмнө эргэн тойрноо ажаарай. Явган замаар явж байгаа нялх үрс, өвгөд хөгшдөө цочоохгүйн тулд дуут дохиогоо дуугаргалгүй хэдхэн секунд тэвчээд хүлээе.

Та тэдний оронд өөрийгөө тавиад үзээрэй. Танд ч мөн адил таатай санагдахгүй л болов уу. 

Зөрчлийн тухай хууль 14.7
24.3амын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний /20 мянган / төгрөгөөр торгоно.

БУСДАД СААД БОЛОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ СОЁЛ

Зураач: Б.Мөнх-Орших

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан