Боловсролын үнэлгээний төв 2006 оноос хойш улсын хэмжээнд нэгдсэн байдлаар ЭЕШ-ыг зохион явуулж байгаа бөгөөд шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.
- Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. ЭЕШ-д шалгуулагчид хамгийн ихдээ 100 оноо авах ёстой. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.
- Хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.
- Проценталь оноо нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.
- Амжилтын чанарын индекс нь хичээл сургалтын үр дүнд шалгуулагчийн хөгжүүлж чадсан мэдлэг ур чадварыг үнэлсэн үсгэн үнэлгээ. Улсын дунджаас өндөр эсвэл бага байгаагаас хамаарч А, -А, В, -В, С, -С, D, -D, F гэсэн 9 интервалаар хэмжинэ.
- Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой. Тиймээс шалгуулагчдыг нэгдсэн журмаар харандаагаар хангах юм.
- Дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс тусгай цахим хаягаар шууд дамжуулан мэдээлнэ.
- Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд дараа нь нөхөж үзэх боломжтой.
- Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.
- Шалгалтын явц, зохион байгуулалттай холбоотой өргөдлийг шалгалтын төвд ажилласан комисс тухай бүрд нь шийдвэрлэнэ.
БҮТ-ийн албан ёсны мэдээллийн сувгууд
- “Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайт,
- Цахим зөвлөх http://help.eec.mn/
- Фэйсбүүк хуудас www.facebook.com/eec.mn/
- Лавлах утас 70119498, 75779498 гэсэн дугааруудаас авах боломжтой.
Багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эх, шалгуулагчид та бүхэн ЭЕШ-ын дүгнэх аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний төв