Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийж байна.
СОНГУУЛИЙН ИРЦ, МЭДЭЭЛЛИЙГ 12:00, 15:00, 19:00 ЦАГУУДААС МЭДЭЭЛНЭ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. 21400 төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байна. Засгийн газраас баталсан цар тахлын хуультай холбоотой журмын дагуу сонгуулийг онцгой горимоор зохион байгуулна. Нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг хүргүүлсэн. Санал авах хугацаа 07-20:00 цаг байна. Санал хураалтын явцад аль болох ил тод байдлыг хангаж, хуулийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар маргааш оройдоо мэдээлнэ. Сонгуулийн ирц, явцын мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагуудаас хүргэнэ. Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ. Бид 50 хувьд хийхээр чиглэл, зөвлөмж хүргүүлсэн. Дүнг шууд дэлгэцээр гаргах боломж байхгүй. Өмнө нь ч ингэж байгаагүй. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл сонгуулийн дүнг СЕХ-ны сайтаар үзэж болно. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл авна" гэлээ.
ХАЛАМЖИЙН ТӨВ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ЗАДГАЙ АЙЛУУДЫГ НЭГ ХАЯГ ДЭЭР БҮРТГЭСЭН БАЙХ НЬ БИЙ
Сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ дагуу сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргадаг. Бид энэ удаад тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төлөвлөгөө гарган ажилласан. 2148 хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийг хүргүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 1.1 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Нэрийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг. Цор ганц байдаг. Эхний хувилбарыг 9 сарын 28-н гэхэд өгсөн бол эцсийн байдлаар өнөөдөр бэлэн болгоод байна. Нэрийн жагсаалттай холбоотой асуудал гардаг. Сонгууль бүр дээр л нэг иргэн олон удаа нэрээ оруулсан, нэг регистер олон байна, нэг хаяг дээр маш олон хүн бүртгэсэн гэсэн асуудал гарсаар ирсэн. Нэрсийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг. Хурууны хээгээр бүртгэдэг болсноос хойш бүх мэдээлэл нээлттэй, хянах боломжтой болсон. Сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж 100 хувь бий болсон. Нэрийн жагсаалттай танилцаад нэг хаяг дээр олон хүн байгаа тохиолдол нь халамж, асрамжийн төв болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хаягийн шилжилт хийгээгүй байх, задгай айлуудыг нэг тоогоор тэмдэглэх гэх мэт асуудлаас болоод нэг хаяг дээр олон хүн харагдах боломжтой" гэлээ.
Хугацаат цэргийн алба хаагчдаас санал авсан талаар гомдол өмнө нь ирж байсан тул энэ удаагийн орон нутгийн сонгуулиар хугацаат цэргийн алба хаагчдаас санал авахгүй байхаар болсон. Сэлэнгэ аймгаас цэргийн алба хаагчдаас санал авах гэж байна гэсэн гомдол ирснийг шийдвэрлэсэн гэдгийг СЕХ-ны дарга мэдээллээ.
Орон нутгийн сонгуулийн дүнг шууд дэлгэцээр дамжуулах боломжгүй юм байна. Учир нь орон нутгийн сонгуульд нийт 17 мянган хүн өрсөлдөж байгаа тул дэлгэцээр үзүүлэх боломж байхгүй гэв.
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 207 ГОМДОЛ ИРЖЭЭ
ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Орон нутгийн сонгуультай холбоотой эхний гомдол 9 сарын 21-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 207 гомдол ирээд байна. Гомдол мэдээллийг ангилж үзвэл улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16, хуурамч бичиг баримт үйлдэх 2, нэр төрд халдах 62, хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулах 81, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, дайллага хийх, ажилд оруулах, амлалт өгсөн гэх гомдол 23, чансаа тогтоох санал асуулгатай холбоотой 23, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7, бусад 9 гомдол ирсэн. Зөрчлийн 191 гомдлоос таван мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн" гэлээ.
Орон нутгийн сонгуулийн нийт зардал 16.5 тэрбум төгрөгт багтах бөгөөд цар тахалтай холбоотойгоор халдваргүйжилт, ариутгалтай холбоотой 483 сая төгрөгийн зардал гаргах шийдвэр гарсан. Ингэхдээ нэг удаагийн бээлий болон халдваргүйжүүлэлтийн бодисыг онцгой байдлын газар санал авах хэсгийн хороодод хүргүүлээд байна.
Санал тоолох машинтай холбоотой мэдээллийг цагдаа болон тагнуулын байгууллага хамтран шалгаж байна.