Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга үр дүнгээ өгч байгааг тоон мэдээлэл харуулж байна.
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулийн хүчинд зам тээврийн ослын дуудлага өнгөрсөн оноос даруй 935-р буурчээ.
Өөрөөр хэлбэл 2014 оны есдүгээр сарын 1-14-ний өдрүүдэд нийт 4552 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж байсан бол энэ оны байдлаар 3617 болон буурчээ.
Мөн энэ хугацаанд гарсан нийт осол өнгөрсөн онд бүртгэгдсэнээр 35.9 хувиар буурсныг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.
Шинэчилсэн хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн хариуцлагыг өндөрсгөсөн. Энэ нь ч үр дүнгээ өгч өнгөрсөн оны есдүгээр сарын 1-14-ний хооронд 1165 согтуу жолооч саатуулагдаж байсан бол энэ жилийн байдлаар 663 болон буурчээ.
Зөрчлийн үзүүлэлт ч 29244-өөс 22341 болон буурсан байна.