Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Бага Хурал болон УИХ-ын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд "Парламент 25" шатрын тэмцээнийг Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд анх удаа уг тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тэмцээнийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж, нийт оролцогчдод Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дэвшүүлсэн.
“Парламент 25” шатрын тэмцээн хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцогчдын оюуны спортын чансааг сорих, сэтгэн бодох чадавхийг хөгжүүлэх зорилготой юм.
“Парламент 25” шатрын тэмцээнийг Нийслэлийн шатрын холбооны гүйцэтгэх захирал Х.Болдбаатар удирдсан. Тэмцээн Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал, УИХ-ын үе үеийн гишүүд болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд гэсэн 2 ангиллаар явагдаж, тус бүр тойргийн журмаар 8 өрөг тоглож дүнгээ гаргав.
Гишүүдийн ангилалд эцсийн дүнгээр спортын мастер Д.Ламжав нэгдүгээр байрт шалгарсан бол Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Н.Түвшинтөгс, С.Билэгсайхан нарын гишүүд удааллаа.
Харин УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн референт Г.Алтан-Оч тэргүүлж, удаах байруудад Ч.Чулуунбаатар, Г.Чулуун, Б.Дэмэддорж, П.Амаржаргал нар тус тус шалгарав.
УИХ-ын гишүүдийн дунд явуулсан шатрын тэмцээний эхний 5 байр эзэлсэн гишүүдэд УИХ-ын даргын өргөмжлөл, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын дунд явагдсан тэмцээний эхний 5 байр эзэлсэн оролцогчдод УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын өргөмжлөлийг гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.