gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.18
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.18
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.18
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Ламжав нэгдүгээр байр эзлэн, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Н.Түвшинтөгс, С.Билэгсайхан нар удааллаа

Б.Чимэг
Спорт
2015-09-13
0
Twitter logo

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Бага Хурал болон УИХ-ын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд "Парламент 25" шатрын тэмцээнийг Төрийн ордонд зохион байгууллаа. 

УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд анх удаа уг тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тэмцээнийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж, нийт оролцогчдод Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дэвшүүлсэн.

“Парламент 25” шатрын тэмцээн хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцогчдын оюуны спортын чансааг сорих, сэтгэн бодох чадавхийг хөгжүүлэх зорилготой юм.

“Парламент 25” шатрын тэмцээнийг Нийслэлийн шатрын холбооны гүйцэтгэх захирал Х.Болдбаатар удирдсан. Тэмцээн Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал, УИХ-ын үе үеийн гишүүд болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд гэсэн 2 ангиллаар явагдаж, тус бүр тойргийн журмаар 8 өрөг тоглож дүнгээ гаргав.  

Гишүүдийн ангилалд эцсийн дүнгээр спортын мастер Д.Ламжав нэгдүгээр байрт шалгарсан бол Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Н.Түвшинтөгс, С.Билэгсайхан нарын гишүүд удааллаа.

Харин УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн референт Г.Алтан-Оч тэргүүлж, удаах байруудад Ч.Чулуунбаатар,  Г.Чулуун, Б.Дэмэддорж, П.Амаржаргал нар тус тус шалгарав.

УИХ-ын гишүүдийн дунд явуулсан шатрын тэмцээний эхний 5 байр эзэлсэн гишүүдэд УИХ-ын даргын өргөмжлөл, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын дунд явагдсан тэмцээний эхний 5 байр эзэлсэн оролцогчдод УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын  өргөмжлөлийг гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан