gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхий сайд “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо

Д.Төгөлдөр
Улс төр
2015-09-11
0
Twitter logo
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтын “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо.

БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагаас гадна Монгол Улсын Засгийн газраас "Талын зам", ОХУ “Эдийн засгийн коридор” санаачилгыг гаргаад байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод Монгол Улс хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй орон учраас  Торгоны замын талаар гаргасан гурван орны санаачилгыг нэгтгэж хамтран ажиллаж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон гурван талт уулзалтын үеэр Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо зэргийг уялдуулах талаар уулзсан гэдгийг хэллээ.

Ази Европыг холбосон хамгийн дөт зам бол Торгоны зам. Иймээс Монголын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, байгалийн хий болон газрын тосны хоолой, эрчим хүчний шугамыг  барих зэргээр бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуралдааны үеэр илэрхийллээ.

Мөн Торгоны зам нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжилд чухал ач холбогдолтой учраас энэ санаачлагыг улс орон болгон өөрийн эрх ашигт нийцүүлж өөрөөр ойлгох тохиолдол бий. Торгоны зам санаачилгын  дүнд манай бүс нутгийг хамарсан сүлжээ бий болно. Энэ сүлжээнд улс орон бүр өөрсдийн санаачлага, бололцоогоороо нэгдэж орох боломж байгаа талаар Ерөнхий сайд илэрхийлсэн нь хуралдаанд оролцогчдын сонирхлыг татаж байлаа.

Хуралдааны бусад панелистаар Гүрж улсын Ерөнхий сайд, Малайзын Худалдаа эдийн засгийн сайд, БНХАУ-ын судлаач болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд хуралдаан цаг гаруй үргэлжилсэн юм. Бизнесийн төлөөлөгчийн хувьд торгоны зам геополитикийн хариуцлага чухлыг онцолсон бол судлаачийн зүгээс Торгоны зам санаачилгатай холбоотойгоор Хятад, Японы харилцааг онцолж, хамтран ажиллах нь эдийн засгийн үр ашигтай гэдгийг тодотгож байсан юм. Хуралдааны дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын CCTV-д ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан