Тагнуулын Ерөнхий Газраас дараах мэдэгдлийг гаргажээ.
Бид цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан
МЭДЭГДЭЛ
ОХУ-ын иргэнийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн тагнуулын байгууллагын ажилтнуудыг 2020 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулан дараах мэдэгдлийг хүргэж байна.
Тагнуулын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлын талаарх урьдчилсан мэдээллийн дагуу тус газраас цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан.
Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Харин Цагдаагийн Ерөнхий газраас дараах мэдээллийг өгсөн юм.
Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтран дээрмийн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних дөрвөн хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Уг хэргийг 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар үйлдсэн байж болзошгүй
Уг хэргийг 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Ингээд 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж буй аж.
Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл гэв.