Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо “Ололт амжилтын түлхүүр ХХК”-тай хамтран олон улсын менежментийн тогтолцоог Монголд нэвтрүүлэх гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ISO 45001, ISO 9001 стандартуудыг замын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нэвтрүүлэх юм байна.

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв “Монголд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль хангалттай байдаг. Гэвч үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй байна. Сүүлийн хоёр жилд авто замын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослоор 2 хүн нас барж, 8 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан. Ослын шалтгаан нь уналт, нуралт, ажил олгогчдын мэдлэг хандлага, механизмын эвдрэл, тэмдэг, тэмдэглэгээний стандартын зөрчил зэрэг болно. Ажилчид өвөл зуны улиралд ил задгай ажилладаг учраас янз бүрийн өвчин тусах нь ихэссэн. Мөн авто замын компаниуд ослоо нуун дарагдуулсан тохиолдол гарсан. Тиймээс авто замын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх шаардлагатай юм” гэв.
Тэрээр замын компаниудад олон улсын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхийг уриалсан юм.

“Ололт амжилтын түлхүүр ХХК”-ийн төлөөлөгч Б.Батхүү “Бид 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулахдаа 20000 орчим хүнийг хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамруулсан. Монголын уул уурхай, барилга, замын салбарын ажилчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд байдаг. Монгол улсын хэмжээнд 22500 осол ямар нэг шалтгаанаар дарагдаж байдаг гэдэг судалгаа бий. Энэ стандартыг нэвтрүүлснээр манай улсын замын салбар дэлхийтэй мөр зэрэгцэх, байгууллагын ажилчид хөдөлмөрийн чадавхаа алдахаас сэргийлэх юм” хэмээв.
Түүний хэлснээр Олон улсын судалгааны "Хенрихийн онол"-д “хэрэв нэг осол гарвал түүнтэй холбоотой 30 осол бүртгэгдсэн байх учиртай” гэж тусгасан байдаг аж.