gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатарын хөшөө, дурсгалууд болон хуучны барилга байгууламжууд /Цуврал #1/

Д.Жавхлантөгс
2015-08-25
0
Twitter logo

Соёл иргэншил байсан гэдгийг юугаар батлах вэ? Соёл иргэншил байсан гэдгийг биет бүтээлээр л батлан харуулахаас биш дуу, хөгжим, бүжиг наадам, ам дамжсан яриагаар олон мянган жил хадгалж чадахгүй. 

Жишээ нь Атлантисийн туурь гэж байсан бол бид өдгөө эртний Атлантис хот гэж ярихаас биш Платоны зохиосон зүйл гэж ярихгүй байлаа. Үгүй ядахдаа ямар нэг бичээс, сийлбэр үлдсэн бол соёл иргэншил байсан гэдгийг батална.

Тиймээс хэрвээ хөшөө дурсгал, барилга байгууламж болон биет бүтээл байхгүй бол соёл иргэншлийн мөр замхарна. Монголд соёл иргэншил байсан гэдгийг 10,000 жилийн дараа батлах тэр л зүйлсийг өнөөдөр бид бүтээж байна.

Бидний өмнөх үеийнхэн бүтээсэн гайхалтай зүйлс ч байна. Харин энэ удаад бид Улаанбаатар хотын есөн дүүрэгт байрлах хөшөө, дурсгалуудыг гэрэл зургийн хамт, тайлбартайгаар хүргэж байна.

Цувралаар үргэлжлэх 

/Зурган дээр очиж тайлбарыг уншаарай/

ЦОНЖИНБОЛДОГ ТОЛГОЙ ДАХЬ ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОР
Чингис хааны аварга том морьт хөшөө суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ. Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солих ажээ. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна.

ДАМДИНЫ СҮХБААТАРЫН МОРЬТОЙ ХӨШӨӨ
Хөшөө нь нийт 12 метр өндөр бөгөөд үүнээс байц хадыг дүрсэлсэн суурь хэсэг нь 8 метр, морь унасан жанжны баримал 4 метр өндөртэй. Хөшөөг байц хэлбэрийн өндөр чулуун суурин дээр байрлуулж, нүүрэн талд нь Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс, үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үгийг уйгуржин монгол бичгээр товойлгон сийлсэн байдаг.
Байршил: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Чингис хааны талбай
Хамгаалалтын зэрэглэл: НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197-р тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.

ЖАМЬЯНГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН ХӨШӨӨ
Улс төр, цэргийн зүтгэлтэн БНМАУ-ын баатар, корпус командлан захирагч-хурандаа генерал Ж.Лхагвасүрэн /1912-1982/-д зориулсан хүрэл хөшөөг 2000 онд “Ж.Лхагвасүрэнгийн өвийг хамгаалах сан”-гаас санаачлан Л.Ганхуягийн эх загвараар хийжээ. Тэрээр 1939 оны Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогч, 1945 онд Монголын зэвсэгт хүчнийг Х.Чойбалсангийн хамт командалж, 1953 оноос БХЯ-ны орлогч сайд, 1978 оноос БНМАУ-аас БНБАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байжээ.
Байршил: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамж

БАЛИНГИЙН ЦЭРЭНДОРЖИЙН ХӨШӨӨ
“Хичээнгүй сайд” хэмээх Балингийн Цэрэндорж (1869-1928) агсны мэндэлсний 130 жилийн ойд зориулж 1999 онд Б.Хийморийн эх загвараар энэхүү хөшөөг босгожээ. Б.Цэрэндорж нь 1890-1911 онд Их Хүрээн дэх Оросын консулын газрын сургуульд сургагч багш, Манж сайдын яаманд хятад хэлний орчуулагч түшмэл, 1911-1913 онд Монгол Улсын Гадаад хэргийн яамны дэс түшмэл, 1924-1928 онд Монгол улсын Ерөнхий сайдын албыг тус тус хашиж байв.
Байршил: Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Б.Цэрэндоржийн гудамж

ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАНГИЙН ХӨШӨӨ
Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин (маршал) XX зууны Монголын удирдагчдын нэг Х.Чойбалсан (1895-1952)-ы хөшөөг 1946 онд С.Чоймболын загвараар бүтээжээ. Х.Чойбалсанг амьд байхад босгосон хөшөө бөгөөд өдгөө Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх хөшөөнүүдээс эзнийг нь амьд байхад босгосон цорын ганц хөшөө гэдгээрээ онцлог. Тэрээр 1939-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
Байршил: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, МУИС-ийн төв байрны өмнө

ЖАМБЫН БАТМӨНХИЙН ХӨШӨӨ
Төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын арван тав дахь Ерөнхий сайд, Жамбын Батмөнх (1926-1997)-ийн дурсгалд зориулан босгосон хөшөө. Тэрбээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу БНМАУ-ын 14 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллажээ. 1990 онд ардчилсан хувьсгалын үед Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан гавьяатай хүн.
Байршил: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУИС-ын ЭЗДС-ийн өмнө

ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН ХӨШӨӨ
Төрийн нэрт зүтгэлтэн, Үндэсний хувьсгалыг санаачлагч, удирдагчдын нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч Чин Ван М.Ханддорж (1869-1915)-д зориулж 2011 онд Монгол улсад орчин цагийн дипломат алба үүссэний 100 жилийн ойгоор дурсгалын хөшөө босгосон. 2,5 м өндөр хүрэл хөшөөг “Чин ван констракшн” компанийн хөрөнгө оруулалтаар уран барималч Г.Энхтөр урлан бүтээжээ.
Байршил: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Монгол Энэтхэгийн хамтарсан Сургуулийн баруун талд

ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨ
Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал /1916-1991он/-д зориулсан хүрэл хөшөөг 2000 онд Улсын драмын эрдмийн театрын өмнө босгож талбайг түүний нэрэмжит болгожээ. 2013 онд засварлан орчныг тохижуулсан.
Байршил: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, УДЭТ-ын хойд талын цэцэрлэгт

 Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар

Тайлбар

Тайлбар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан