Иргэний нисэхийн салбарын мэргэжлийн таван холбоо, 700 гишүүний төлөөлөл хэвлэлийнхэн хандлаа.
2012 оны сонгуулиас хойш улс төрийн намуудын талцал, эдийн засгийн ил далд сонирхолоос болж тус агентлагийн үйл ажиллагааны тогтсон системүүд аажмаар алдагдаж, даргын суудал, эрх мэдлийн төлөөх марафонд уралдагчид олширсныг тэд хэлж байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд ИНЕГ гурван даргын нүүр үзэж, дөрвөн удаа бүтцийн өөрчлөлт хийсэн байна.
Тодруулбал 2013 оны нэгдүгээр сараас 2014 оны 12 сар хүртэл ИНЕГ-ын төв болон орон нутгийн салбараас 295 хүн ажлаасаа халагдсан байна. Тэдний дунд 28 дарга, менежерийн түвшний ажилтан байсан ч эргэн томилогдохдоо 41 болж өсчээ. Нийлбэр дүнгээрээ халагдсан ажилчдын оронд 382 хүн шинээр ажилд орсон байна.
“ИНЕГ бол Монгол Улсын Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн энэ чиг үүргийг хэрэгжүүлэгч мэргэжлийн агентлаг. Гэвч ИНЕГ-ын ажил сонгуулийн үр дүнгээс хамаарч үүсдэг улс төржилтийн үр дүнд асар ихээр гажуудаж, нисэхийн аюулгүй ажиллагааны гол хүчин зүйл болох боловсон хүчний бодлого, бүх шатны менежментийн тогтолцоо гажуудалд ороод байна” хэмээн Монголын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбооны гишүүн П.Ариунгэрэл хэлсэн.
Мөн өнгөрсөн онд 14 хүнийг ажлаас нь халсны төлөө 90 сая төгрөгийн нөхөн олговор олгож, оронд нь авсан 12 хүнд 72 сая төгрөгийн цалин олгосон зэрэг үргүй зардал ихээр гаргаж байгааг тэрбээр онцолсон юм.
Тиймээс энэ мэт тогтворгүй үйл ажиллагаанаас болж иргэний нисэх хэмээх нарийн мэргэжлийн энэ салбарт доголдол үүсэх магадлалтай байгаа тул мэргэжлийн холбоодоос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт наймдугаар сарын 14-ний өдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ил захидал илгээсэн байна.
Мэргэжлийн салбарыг мэргэжлийн чигээр нь байлгахад төр засгийн удирдлагууд бодлого, шийдвэр гаргаж өгөхийг мэргэжлийн холбоод хүсэж байгаагаа илэрхийлж байна.