gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Night at Bogd Khan’s Palace” тоглолт наймдугаар сарын 22-нд болно

А.Одонтуяа
Соёл урлаг
2015-08-19
0
Twitter logo
 
The Majesty presents болон Богд хааны ордон музей хамтран 2015 оны наймдугаар сарын 22-ны Бямба гаригийн 17 цагаас “Night at Bogd Khan’s Palace” үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна.

Уг үйл ажиллагааны гол зорилго нь орчин үеийн хөгжмөөр дамжуулан өөрийн орны залуус, гадаадын иргэд, жуулчдад Монгол улсын түүхэн дурсгалт газрыг сурталчлан таниулах юм.

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн эзэн хааны өөрийн амьдарч байсан мөн тусгаар тогтнолын гэрч болсон түүхэн газар юм. Өдгөө энэхүү цогцолбор газарт Буддын урлахуйн ухааны гайхалтай бүтээлүүд, хаан, хатны эдэлж хэрэглэж байсан хувцас, эдлэл хэрэгсэлүүд тэргүүтэй олон дурсгалт үзмэрүүд хадгалагдаж, олны хүртээл болсоор байна.

Энэхүү үйл ажиллагаа нь орчин үеийн хөгжим тэр дундаа underground хөгжмийг залууст жинхэнэ утгаар мэдрүүлэхийн сацуу залуу үеийг нэгтгэн түүх, соёл, урлагийн өвийг хамгаалах, сэргээхэд уриалж байгаагаараа урьд өмнө зохион байгуулагдаж байсан ижил төрлийн арга хэмжээнүүдээс ялгаатай байх болно гэж зохион байгуулагчид онцолж байна.

“Night at Bogd Khan’s Palace” electro хөгжмийн арга хэмжээнд Dj.Henza, Dj.BTR /Лондонгоос/, Dj. Билгүүдэй /Бээжингээс/, ММP Dj.TMK нар оролцож өөрийн сетүүдээрээ үзэгчдийн сонорыг мялаахаар уригдаад байгаа ажээ.

Мөн дуучин А.Хишигдалай продюсер Тэмүүлэнтэй хамтарсан шинэ уран бүтээлээ хүргэнэ. Нэмж сонирхуулахад Цамын бүжиг ч багтаад байгаа юм. Хөгжим тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийг Total music, арга хэмжээнд ирсэн зочдын хоол зуушыг тогооч Г.Тэнгис, үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган харуул хамгаалалтын “Зевс секьюрити” компани хамтран ажиллаж байна.  

Тус үйл ажиллагаа нь дэлхийн хөгжингүй орнуудын орчин цагийн музейнүүдэд олон нийт рүү чиглэсэн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагддаг жишгийг нэвтрүүлж буйн илрэл болж байна. Night at Bogd Khan’s Palace арга хэмжээ нь Богд хааны ордны Амгалан Энхийн хаалганы өмнөх ёслол хүндэтгэлийн талбайд болох гэж буйгаараа онцлогтой.  

Дашрамд дурдахад Амгалан Энхийн хаалга нь 108 өөр төрлийн оньстой, нэг ч хадаас ороогүй баригдсан уран барилгын онцгой гайхам шийдэлтэйгээр үл барам Монгол улсын тусгаар тогтнолын хаалга хэмээн нэрлэж ч болох хаалга юм.

Учир нь Манжийн эрхшээл ноёрхлыг эсэргүүцсэн монголчуудын эрх чөлөөний тэмцэл 1911 оны сүүлчээр ялалтаар төгсөж VIII Богд гэгээнийг Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн явдалд зориулж 1912-1919 онд уг хаалгыг бариулсан юм

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан