-Хичээлийн хэрэгсэл ямар үнэтэй байна вэ-
Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг базааж байна.
Үүнтэй холбогдуулан зах зээл дээрх бичиг хэрэгслийн үнэ ямар байгааг сонирхохоор нийслэлчүүд болон орон нутгийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Нарантуул, Оргил худалдааны төвийг зорьсон юм.
"ОРГИЛ" ХУДАЛДААНЫ ТӨВ СОНГОЛТ ИХТЭЙ БАЙНА
Ирж буй хичээлийн шинэ жилийг угтан Оргил худалдааны төв уламжлалт “Бичиг хэрэгслэлийн үзэсгэлэн худалдаа”-гаа эхлүүлжээ.
Энд хичээлийн хэрэгслээ авах гэсэн хүүхдүүд эцэг эхийн хамт дугаарлан зогсож, лангуу дүүрэн хүнтэй бай.. Тус төвийнхөн долдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ныг хүртэл "Бичиг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа 2015" үзэсгэлэн, зарласан нь хүүхэд багачуудыг эцэг, эхээ хөтлөн "Оргил"-ыг зүглэхэд хүргэсэн бололтой.

Хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэл, цэцэрлэгийн насны нэг хүүхдийнхээ бэлтгэлийг базааж буй Ц.Болорцэцэг "Хүүхдүүдийнхээ бэлтгэлийг жил болгон эндээс базаадаг. Сургууль, цэцэрлэгийн хэрэглээ жил болгон өсч байна. Зөвхөн сургуулийн насны хүүхдийнхээ хэрэгслийг бэлтгэхэд бараг 200 мянган төгрөг зарцууллаа. Гэхдээ дутуу юм бий. Харин цэцэрлэгийн хүүхэддээ 60 мянган төгрөгийн юм авлаа. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хичээлийн хэрэгслийн үнэ бага зэрэг нэмэгдсэн байх шиг байна" гэсэн юм.
Дэвтрийн хувьд Малайзын "Саmрар"-ын дэвтрүүд ихээхэн хямдарсан байна.
Эцэг, эхчүүдийг ажиглахад дундаж эсвэл арай хямдыг сонгож байв.
НАРАНТУУЛ ХУДАЛДААНЫ ТӨВ
“Нарантуул” олон улсын худалдааны төв хямд үнэ, өргөн сонголттой тул хот, хөдөөнийхөн хамгийн түрүүнд зорьдог. Гэхдээ биднийг очиход Нарантуулын хичээлийн хэрэгслийн тасагт хөл хөдөлгөөн бага байлаа.
Сурагчдын хичээлийн бэлтгэл зөвхөн дэвтэр, цүнх, үзэг балаар дуусахгүй. Цагаан цамц, бэлтгэлийн хувцас гээд шаардлагатай зүйл олон. Тиймээс бид энэ төрлийн хувцасны үнийг сонирхсон юм.
Хүүхдийн бэлтгэлийн хувцас 25 мянган төгрөг, эрэгтэй срочкан цагаан цамц 10 мянга, цэнхэр цамц 12 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Гэхдээ “Нарантуул” худалдааны төвд худалдаалж буй бичиг хэрэгслийн үнэ лангуу бүрт харилцан адилгүй байгааг хэлэх хэрэгтэй байх. Учир нь худалдагчид цаанаас авсан үнэ дээрээ тодорхой хэмжээний мөнгө нэмж зардаг аж.
Энэ талаар тус төвийн худалдагч нараас тодруулахад энэ жил валютын ханш нэмэгдсэн ч барааныхаа үнийг нэмээгүй гэсэн хариултыг өгсөн юм.